+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Monday, 2024-05-20, 3:20 AM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » July » 4 » Шар мэдээ:: ”Миний сүлжээ” дэлгүүрийг ”Луйварчин сүлжээ” дэлгүүр гээд нэрлэчихье л дээ, яг тохирно
8:44 PM
Шар мэдээ:: ”Миний сүлжээ” дэлгүүрийг ”Луйварчин сүлжээ” дэлгүүр гээд нэрлэчихье л дээ, яг тохирно

Шар мэдээ:: 
”Миний сүлжээ” дэлгүүрийг ”Луйварчин сүлжээ” дэлгүүр гээд нэрлэчихье л дээ, яг тохирно

Миний сүлжээ” дэлгүүрээс бусад нь байвал өөр ямар ч дэлгүүрээр үйлчлүүлэхэд би бэлэн Ингээд хэлчихье, нялуунаас шулуун нь дээр. Хэдхэн хоногийн өмнө Мэргэжлийн хяналтын газраас "Миний сүлжээ” дэлгүүрүүдэд шалгалт хийж элдэв нянгийн бохирдолтой баахан хүнсний бүтээгдэхүүн илрүүлж гурван ч газрыг нь хаалаа гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байсан.

Түүнээс хэдэн сарын өмнө Саппорогийн салбар нь хүнсний бүтээгдэхүүнийг кг-аар жигнэж багцлахдаа жиндээ хүрэхгүй байгааг нь илрүүлж телевиз радио дуудаж бөөн хэл ам болж байсныг санаж байна. Энэ мэтээр "Миний сүлжээ” дэлгүүрүүдтэй холбоотой хэл ам тасарна гэж үгүй. Одоохондоо хүн хордож энээ тэрээ боллоо гэсэн асуудал сөхөгдөөгүй л байна, хэрвээ гарчихвал нэг их гайхаад сандраад байх зүйлгүй мэт. Учир нь энэ сүлжээ дэлгүүрийн салбар дэлгүүрүүдээс үүдсэн хэл ам бараг л өдөр алгасахгүй шахам гарч байна шүү дээ. Уг нь амьхандаа шинэ цагийн тэр дундаа Япон маягийн сүлжээ дэлгүүр болох гээд л зүтгээд байгаа юм шиг байгаа юм. Гэхдээ ёстой нөгөө "гаднаа гяланцаг дотроо паланцаг” гэдэг шиг байгаад байна. Иймэрхүү маягаар байвал хэн тоож үйлчлүүлэхсэн билээ дээ, энэ дэлгүүрээр.

Манай улсад байдаг нэг гаж зуршил энэ сүлжээ дэлгүүрийг тойроогүй дайраад байгаа. Тодруулбал, хэдхэн хоногийн өмнө Мэргэжлийн хяналтын газраас энэ том сүлжээ дэлгүүрийн салбаруудыг шалгаад гурвыг нь хаасныг эс тооцвол гаргаад байгаа элдэв асуудалдаа ямар нэгэн арга хэмжээ авахуулж байгаагүй гэхэд нэг их хэтрүүлсэн болохгүй шүү. Үнэндээ асуудал үүсгэж л байдаг үйл ажиллагаа явуулж байдаг нэг тийм ид шидийн гэмээр аргаар энэ сүлжээ дэлгүүр үйл ажиллагаагаа явуулаад байдгийг ойлгодоггүй юм. Цаана нь хэн нэг "том гap” л байгаад байна гэдгийг далд утгаараа хэлээд байгаа хэрэг л дээ. Тийм биш бол өнөөдөр манай улсад мэргэжлийн хяналтынхны хараанаас гадна жаахан л хазгай гишгэчихвэл тэр дороо л баригдчихдаг ш дээ. Гэтэл энэ том сүлжээ дэлгүүр л тэдний хараанаас гадуур нүдэнд нь нэг ч өртөхгүйгээр үйл ажиллагаагаа явуулаад байгаад гайхаад байдаг юм. Гэхдээ тэдэнтэй барьцах хүн ч олон байдаг юм билээ.

Аргагүй ш дээ, ийм заан туулай хоёрын үлгэр шиг байгаад байхаар хэн ч хаанаас нь ч хараад ойлгохгүй. Ямар энхийн цагаан тагтаа шиг байгаа биш, далавчныхаа энд тэнд бөөн бохир наалдуулчихаад нисээд байгаа юм чинь. Үнэхээр л орчин цагтайгаа хөл нийлүүлж алхъя гэж байгаа бол нөгөө бие хэл сэтгэл гурав нь гурвуулаа цэвэр ариун байж гэмээнэ сая үйлчлүүлэгч нь сэтгэл хангалуунаар тус дэлгүүрээр үйлчлүүлж үйлчлүүлэгчдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж бусад тэдэнтэй адил үйл ажиллагаа явуулдаг сүлжээ дэлгүүрүүд жинхэнэ "өмдөндөө шээдэг” юм байгаа биз дээ. Гэтэл аль болох хулгайн аргад суралцаж үйлчлүүлэгчдээ мөлжих гээд зүтгээд байх юм. Бас болоогүй ээ "Хаа ч байхгүй хямд үнэ, Миний сүлжээ дэлгүүрээс” гээд олон долоон зүйл яриад байхыг нь яана гээч. Энэ мэтээр тэдний худалдаалж байгаа хүнсний бараа бүтээгдэхүүний тухай бичээд байвал дуусахгүй.

Гологдол бараагаа ажилчдадаа шахна, өрөнд оруулна
Дээр өгүүлсэн баталгаагүй хүнсний тухай элдэв хэл амнаас гадна энэ сүлжээ дэлгүүрийг тойрсон бас нэг асуудал нь ажилчид тогтоодоггүйн учир. "Миний сүлжээ” дэлгүүрт ажилд орсон хэн нэгэн удалгүй ажлаасаа гарахыг хүснэ. Тэд юуны учир шинээр ажилд орчихоод хоёр гурван cap болоод л ажлаасаа гарахыг хүсээд байна вэ гэсэн асуулт урган гарч ирж байгаа юм. Гэхдээ асуултын хариу тун түвэггүй гарч ирсэн юм. Хоёр хоногийн өмнө миний дотны танил найз маань таарч "Миний хапермаркет” гэх Баянзүрх дүүргийн 13 дугаар хороололд байх дэлгүүрт ажилд ороод гурван cap шахуу болох гэж байгаа гэнэ. Гэхдээ өрөнд ороод сэтгэл жаахан тиймхэн байна хэмээх ярьж байна. Яагаад хэмээн асуувал бараа тоолоод 250 мянган төгрөгийн өртэй гарсан гэнэ. Гэхдээ хамгийн бага өртэй нь гэж хэлээд жаахан инээмсэглэх аядаж байна.

Бас болоогүй ээ хугацаа дуусч байгаа болон элдэв янзын гажигтай дефекттэй бараагаа ажилчдадаа шахдаг гэнэ. Авахгүй гэж гүрийх аргагүй болохоор яалт ч үгүй гараа тосно. Саяхан гэхэд уут нь задарсан, урагдсан гээд л элдэв дефекттэй гоймон арван хэдэн ширхгийг шахсан байна. Хамгийн эмгэнэлтэй нь өөрсдөө авъя гээд хүсээд авсан юм шиг мөнгөө нэхэж цалин дээрээс нь шууд л суутгачихдаг ажээ. Ингэхээр "Миний сүлжээ” дэлгүүрийн ажилчид үргэлж өртэй байдаг гэсэн үг болж таарч байгаа биз. Саяхан хийсэн тооллогоор нь миний танилын ажилладаг тасгийн ажилчдын доод тал нь 250 мянга дээд тал нь 350 мянга түүнээс дээш мөнгөний өртэй гарсан юм байх аа. Энэ бүгдийг сонсоод өөрийн эрхгүй бухимдал цээж дүүрээд ирлээ. Найз маань хүний өөдөөс нэг их дуугараад байдаггүй хүн л дээ. Тийм болохоор "Найз нь очоод хэлж яриад ажлаасаа гарах юм уу” гэтэл "Юу ч гэсэн цалингаа аваадахъя” хэмээлээ. Цалин гэж хэдэн төгрөг авдгийг нь сонирхвол 330 мянган төгрөг авдаг гэнэ.

Нэг сарын цалин 330 мянган төгрөг гэхээр энэ бүхнээсээ нөгөө шахсан бараа энээ тэрээгээ суутгуулаад хэдэн төгрөг гар дээрээ авдаг вэ гэтэл дуугарсангүй, бодвол хэлэхээс ичсэн хэрэг биз. Гэхдээ томоохон дэлгүүрүүдэд зайлшгүй байдаг "Эрсдэлийн сан” гээч зүйл байдаг гэнэ. 500 мянган төгрөгийн сантай юм байх. Гэхдээ ажилчид нь үүндээ ихэд найдлага тавьдаг гэнэ. Үүнийг нь сонсоод бас яамайдаа хэмээн бодлоо. Дандаа л бүтэлгүй зүйл сонсоод нэг ч гэсэн таатай мэдээ сонссондоо жаахан тайвширлаа. Өнөөдөр иймэрхүү маягаар амьдарвал амь зуух боломж манай улсад байгаа билүү. Арай л доромжилсон хэрэг байгаа биз. Ажлаасаа гарах гэхээр нь бас болоогүй ээ сургууль төгссөн дипломыг нь барьцаа болгож эх хувиар нь авчихаад ажлаас гарахаар очиход нь гаргахгүй хэмээн дипломыг нь өгөхгүй тас гүрийчихдэг юм байх.

Ийм ажлын газар гаж бас байх аа. Монгол ардын зүйр үг байдаг даа, "Өртэй хүн өөдөлдөггүй” гэж. Хэн ч гэсэн авч байгаа цалин ч үгүй тэгсэн хэрнээ ажлын мал шиг өглөө оройгүй долоо хоногтоо нэгхэн удаа амраад зүтгээд байхсан билээ. Харийн улсад морь мал шиг зүтгээд сардаа нэг сая шахуу төгрөгийн цалинг монголчууд авдаг. Гэхдээ тэд өөрсдөө л элдэв зүйлийг хийж хэрэг түвэгт орооцолдохгүй бол өр ширэнд орно гэсэн ойлголт үгүй. Гэтэл эх орондоо үхтлээ ажиллаад авдаг хэд нь гэсэн чинь элэг хөшөөмөөр атлаа өрөнд ороод байна гэдэг зүйд нийцэмгүй. Нэг үеэ бодвол манай улсын цалин харьцангуй өндөр болж хийх ажил ч чамгүй сонголттой болоод байгаа. Атал манайдаа л сүлжээ дэлгүүрийн эхийг хатгагчдын нэг болоод байгаа "Миний сүлжээ” дэлгүүрийн үнэн төрх ийм байна гэдэг хэтэрхий амьдралгүй юм. Энэ бүгдийг бичихээр аягүй бол хүчээр авчраад ажилд оруулчихсан биш гарна л биз хэмээн энэ компанийн удирдлагууд бухимдах нь гарцаагүй, Гэхдээ хойшид гарах үр дагавраас бусдыг сэргийлэх л гэсэн хэрэг юм.

Баталгаагүй бараа зарна, ажилчиддаа дефекттэй бараа шахна, өрөнд оруулна гээд л асуудал ихтэй энэ сүлжээ дэлгүүрийг "Миний сүлжээ” биш "Луйварчин сүлжээ” гэчихвэл нэг их хол зөрж хэтрүүлсэн болохгүй биз ээ гэж санагдана.

Б.Анар  www.T1771.Tk




Category: Шар мэдээ | Views: 1059 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz