+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Wednesday, 2024-12-18, 5:45 PM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » June » 22 » Шар мэдээ::Д.Хаянхярваагийн “цадиггүй шунал” ба “ноотой, ноцтой” баримтууд
8:08 PM
Шар мэдээ::Д.Хаянхярваагийн “цадиггүй шунал” ба “ноотой, ноцтой” баримтууд

Шар мэдээ::
Д.Хаянхярваагийн "цадиггүй шунал” ба "ноотой, ноцтой” баримтууд




Хамтарсан засгийн газар задарч МАН-ынхан өөрсдийн хүнээ сайдаар томилуулах үед Сангийн сайдад нэр дэвшсэн Д.Хаянхярваад ихэнх хүн "ёозгүй” хандаж байлаа. Учир нь Дархан-Уул аймгийн Хонгор сумынхан хордож уүнээс улбаалж олон иргэд хавдраар өвчилж амь насаа алдсан байхад Дархан-Уул аймгийн Засаг дарга байсан Д.Хаянхярваа үүнийг үл ойшоож сайдын албан тушаалд "амбицлан” ороод ирж байсан удаатай.

Баримт 1. Төсөлд тусгагдаагүй сургалт явуулжээ

УИХ-ын сонгуулийн 19-р тойрог буюу Дархан-Уул аймагт нэр дэвшигч Д.Хаянхярваагийн өөрийн найз Энхжаргалын "Викторизон” компани төсөлд тусгагдаагүй сургалт явуулжээ.

Энхжаргал одоо МАН-аас нэр дэвшигч Д.Хаянхярваагийн сонгуулийн ерөнхий менежерээр ажилладаг бөгөөд 300 сая төгрөгийн тендерийг хууль бусаар авсан хэрэгт орооцолдоод буй. Үүнээс 40 сая төгрөг нь илэрсэн гэдгийг баримтаар нотлогдоод байгаа аж. Дархан-Уул аймгийн тендерийг хэнд хэзээ өгөхийг Д.Хаянхярваа мэддэг бөгөөд тэрээр Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбатад аман үүрэг өгдөг байна. Ингэхдээ зарлагдсан тендерүүдийг Энхжаргалд өг гэж хэлэхээ ч мартдаггүй аж. Үүнээс гадна Засаг даргын Тамгын газраас "Викторизон” ХХК-тай байгуулсан гэрээнд хүүхэд, залуучуудын иргэний боловсролыг дээшлүүлэх төслийн сургалтыг 2011 оны нэгдүгээр сараас арван хоёр дугаар cap дуустал нэг жилийн хугацаанд 39980,0 мянган төгрөгөөр хийж гүйцэтгэх талаар тусгажээ.

Гэрээнд англи хэл компьютерийн хосолсон хоёр сарын, англи хэлний дагнасан нэг сарын, комьпютерийн 14 хоногийн, элсэлтийн шалгалтад бэлтгэх англи хэл, математикийн хосолсон хоёр сарын, нягглан бодох бүртгэлийн нэг сарын сургалтыг явуулан сургалтад нийт 552 хүн хамруулахаар тусгасан байна. Гэтэл тус компани гэрээт ажлын гүйцэтгэлийг гаргахдаа нэг суралцагчийн сургалтын зардлыг 1000 төгрөгөөр нэмэн 666,0 мянган тегрөг, төсөлд тусгагдаагүй ноёд хатагтай нарын сургалт явуулан бизнес эрхлэгчдийг үнэ төлбөргүи сурган 5530,0 мянган төгрөг нийт 6196,0 мянган төгрөг зарцуулжээ.

Баримт 2. Төрийн мөнгөөр гараа угааж байсанhayanhyrwaa

МАН-аас нэр дэвшигч Д.Хаянхярваа нь Дархан-Уул аймгийн засаг захиргаанд олон жил ажиллаж, 1992-2000 он хүртэл найман жил аймгийн санхүүгийн хэлтсийн дарга, 2000-2008 онд Дархан-Уул аймгийн Засаг даргын албыг хашсан. Энэ хугацаандаа Дархан-Уул аймгийн олон газрын өмч хувьчлал Д.Хаянхярваагийн гараар орсон. Үүнээс цөөхөн хэдийг дурдая.

  1. 1.       Монгол Улсын орон нутагт цорын ганц байсан хамгийн том манай улсын хоёр дахь том хуримын ордонг Д.Хаянхярваа дарга, Иргэдийн хурлын дарга Л.Гүнчин хоёр хуйвалдаж, Гэр бүл судлаач Л.Нарантуяа гэгч эмэгтэйд хууль бусаар хувьчилсан. Ийнхүү хийсэн хуйвалдаанаар нийт зах зээлийн үнэлгээгээрээ төрийн 100 гаруй сая төгрөгийн төрийн өмч үнэгүйдүүлэн, Д.Хаянхярваа, Л.Гүнчин нар хувьдаа завшжээ. Дархан-Уул аймгийн залуусын гал голомтоо бадраадаг, ариун голомтыг Л.Нарантуяа нь хуримын ордонг үлгэр жишээ болгоно гэж хувьчилж аваад Солонгосчуудад Есүс Христийн сүм болгон худалджээ. Энэ үйлдэлдээ ханахгүй Д.Хаянхярваа  дахин хуримын ордон барина хэмээн тендер зарлаж мөнгөө хувьдаа дахин завшихаар төсөвлөн явсан.
  2. 2.       Дархан-Уул аймгийн төрөх газар хэмээх дарханы иргэд гурван үеэрээ мэндэлж, энэ ертөнцөд хүн болдог ариун өргөөг Сангийн яамны сайд Д.Хаянхярваа нь хувьчилж аван, өөрийн өмчийн обьект болгосон. Өөрийн өмчийн обьект болгохдоо зохиомлоор барилгын чанарыг муутгаж тонуулан, үнэгүй хувьчилж аван хувьдаа завшсан. Одоо энэхүү ариун өргөө балгас болон хувирч энд мэндэлсэн болон, ажиллаж байсан иргэдийн зүрхэнд нулимс, сэтгэлд гуниг хураан хүйтэн хөндий дүнсийж байна. Энэхүү хууль үйлдэлдээ цадаж ханалгүй өөрийн мэдэлд үнэгүй авсан энэхүү обьектыг 350 сая төгрөгөөр зарна хэмээн Дархан аймгийн ТВ, ФМ радио болон, Д.Хаянхярваагийн хувийн телевиз ДБС ТВ-ээр байнга зарлаж байлаа.
  3. 3.       Орон нутгийн мэдээллийн хамгийн том телевиз байсан Орон нутгийн емчит төрийн байгууллага болох "Дархан Мэдээллийн төв”-ийг, байгууламжийн хамт (Нийт үнэлгээ нь 1,5 тэрбум төгрөг) Дархан-Уул аймгийн мэдээллийн албаны хэлтсийн дарга А.Түвшинбаттай хуйвалдаж хувьдаа үнэгүй авч, өөрийн мэдлийн болгожээ. А.Түвшинбатын аав Монгол Улсын гавьяат багш С.Амгалан Д.Хаянхярваагийн алдарт 800 сая төгрөгийн хэргийн "Х.Баатархүү” бүлэглэлийн 800 саяын хэрэгт есөн удаагийн үйлдлээр холбогдон тэнсэн харгалзах ял авсан байдаг юм.Одоо А.Түвшинбат нь "ДБС” телевиз буюу албан ёсны нэршлээр болох "Дархан Мэдээллийн төв”-ийн захирал болжээ. Одоо энэхүү телевизээр дамжуулан өөрсдийгөө өмгөөлсөн хууль бус үйлдлийг дарагдуулан нууж, бохир мэдээллийг цацан үнэн нүүр царайгаа хаацайлах авралын хэрэгсэл болгожээ. Радио релейны орон нутгийн аварга системийг залгиснаар Дархан-Уул аймгийн шугамын радио буюу нам давтамжийн цацалтын аппаратын амыг барьжээ. Одоо "ДБС” телевиз буюу албан ёсны нэршлээр болох "Дархан Мэдээллийн төв”-ийг Д.Хаянхярваа 50 хувь, А.Түвшинбат 50 хувь эзэмшиж байна. Төрийн емчийг үнэгүйдүүлж аваад дараа нь үнэд хүргэж болдгийн үлгэр жишээг эндээс харж болно. МАН-аас нэр дэвшигч Д.Хаянхярваагийн хувьдаа үнэгүй завшсан ДБС телевиз төрийн өмчийг үнэгүйдүүлж үнэгүй авсан. Мөн Дархан хотын худалдаа үйлчилгээний обьектууд Д.Хаянхярваагийн гараар орсон.

Үүнд:

а. Дархан-Уул аймгийн IY багийн нутаг дэвсгэрт орших, Дарханчуудын нэршиж заншсанаар "Оросын шилэн давхар худалдааны тев”-ийг мөн сурсан аргаараа үнэгүйдүүлэн еөрийн төрсен дүү Д.Дарамбазарын нэрдээр хувьчилж авчээ. Одоо энэ байрыг ХААН банкинд үйлчилгээний зориулалтаар түрээслэж ашиг олон, мөн баар цэнгээний газар, архины худалдаа эрхлэн бохир мөнгөний уурхай болгожээ.

б. Шинэ Дарханы хуучин нэрлэж заншсанаар "2 давхар дэлгүүр”-ийг үнэгүй хувьчилж аван Солонгос иргэдэд Есүс Христийн сүм болгон өндөр үнэ хүргэн худалдаж ашиг олжээ.

в. Төмөр замын IY байрны хажуу дахь 3,4-р ТП-г өөрийн мэдэлд шилжүүлсэн. Нэг бүр нь 50 сая төгрөгийн үнэлгээтэй эдгээр ТП буюу Tor дахин нягтруулах төхөөрөмжүүдийг өөрийн болгож авчээ.

г. Хуучин Оросын цэргийн анги байсан Батальон буюу Орос цэргийн хотхон дахь шувуун фабрикийг хувьдаа завшсан. Бодит үнэлгээ нь 100 сая төгрөг.

д. Орос ах нарын байгуулж егсен "Зарубеж Строй” хэмээх үйлдвэрлэлийн бүхэл бүтэн хотхон байсан. Энд маш олон үйлдвэрүүд оршин үйл ажиллагаагаа явуулж байлаа.

hay Баримт 3. Орон нутгийн тендерийн будлиан

МАН-аас нэр дэвшигч Д.Хаянхярваа Дархан-уул аймгийн Засаг дарга байхдаа өөрийн гарын хүмүүс болох одоогийн Дархан-Уул аймгийн засаг дарга Г.Эрдэнэбат, Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга Баяраа, одоогийн  Төрийн сангийн нягтлан бодогч Нансалмаа нар бол баг болон, хөрөнгө мөнгө завшиж сурсан хүмүүс юм. Эднийг Дарханчууд "Учиртай 4 толгой” хэмээн нэрлэгдэх болжээ. Энэхүү дөрвөл өөрсдийн энэхүү сүлжээг улам хамгаалжээ. Учир нь Д.Хаянхярваа 2008 онд УИХ-ын гишүүн болонгуутаа өөрийн "сүлжээ” болох Г.Эрдэнэбатыг Дархан-Уул аймгийн Засаг дарга, Нансалмааг Төрийн сангийн ня-бо-гоор тус тус дэвшүүлэн томилжээ.

Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын дарга Баяраа, төрийн сангийн хэлтсийн дарга Нансалиаа нар нь эхнэр нөхер бөгөөд, МАН-аас нэр дэвшигч Д.Хаянхярваагийн 800 сая төгрөгийн хэрэгт ороцолдож, тухайн мөнгөнөөс идсэн нь хуулийн байгууллагаар тогтоогдож шүүxээc ял оноогдсон. Гэвч одоог хүртэл ажлаа хийж байгаа сурагтай.

Жишээ нь: Нийтийн аж ахуй үйлчилгээний газартаа бүрэн автомат цас цэвэрлэгч машин авахаар 80 сая төгрегийн тендергүйгээр нийлүүлэх давуу эрхийг Д.Хаянхярваа сайдын томилсон Дархан-Уул аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат охин, хүргэн хоёртоо егчээ. Тэд гэтэл 15 сая тегрөгний үнэтэй универсал энгийн трактор шахсан Нийтийн аж ахуй үйлчилгээний газартаа байна. Энэхүү универсал энгийн трактор нь ашиглах боломжгүй бөгөөд Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын хашаан дотор хог болон, зэврэн хэвтэж байна.

Баримт 4. Орон нутгийн орон сууцны тендер

Дархан хотын төвд А зэрэглэлийн бүс газар Спорт цогцолбор барих зориулалттай 4,5 тэрбум төгрөгийгн тендер зарлагдсаны "Химон Констракшн” ХХК авсан боловч туслан гүйцэтгэгчээр МАН-аас нэр дэвшигч Д.Хаянхярваагийн хуурай дүү, дархан нутгийн унаган хүү Нэмэхээ гэдэг залуугийн хувийн компан барьж байна. Энэхүү тендерийг Д. Хаянхярваа, Нэмэхээ нар тохиролцон тендер зуучилсаны хувийг авч өгөхөөр тохиролцож, авч өгсөн тухай баттай эх сурвалж мэдээллээ.

www.T1771.Tk  Ch.Tumenbayar










Category: Шар мэдээ | Views: 1782 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 2
    Guests: 2
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz