MGL Rap::
Enerel - Diss to Gantulga (Rap Dembee Style)Хүмүүс хувиа хичээнэ, хувьцаат компани
Тэд бусдын цусыг дотроос нь сорно, тампон
Найз минь найз минь гэж хуцсаар сэтгэл санаа руу өнгийдөг
Сул талыг минь мэдсэн хойно оо, гаргах царайнд нь олон өнгө байдаг
Одоо цагт хүнд итгэнэ гэдэг гайхамшигтай дүйцэх хэрэг
Тэнэг хүн л үнэн үгээр үхэр тэргээр туулай гүйцэх зэрэг
Гэвч би цөхрөлтгүйгээр ид шидэнд итгэсэн хэвээр
Аргаа барахад өөртөө итгэнэ, ядаж миний нэр цэвэр
Буян мэт байвч нүгэл болохоор бол цээрлэ гэдэг
Нүгэл мэт буяныг энд үйлдэж байна, Нээрэл гичий
Ийм найз чамд заяасан чи азтай, хэл л дээ, нэрэлхэлгүй
Харин чам шиг найзтай байсан гэхээр, утгагүйрнэ эргэх дэлхий
Сургамжтай тал нь хүнийг таньж мэдэж нөхөрлөж бай
Нөхдөө польдуулж байхад зугатах гичийг илрүүлэх төхөөрөмж хай
Надад байгаагүйгийн балгаар одоо нэг иймэрхүү байдалтай
Ядаж байхад эх орон минь яасан ч эрс тэс байгальтайм
Гэнэт хүйтэрч, гэнэт дулаарч, хүмүүсийн харилцаа мэт
Хэчнээн хүйтэн байсан ч зүгээр битгий худлаа ярь л даа
Өнөөгийн нийгэм, өвгөдийн зүйр үг хоорондоо авцалдахгүй
Бүх зүйлд найраа байна, хүүхэн, начин, ста гэлтгүй
Гэхдээ одоо би хэлье, хэнийг ч би найрах шаардлагагүй
Учир нь би бусад шиг аливаа нэгэн зүйлд хайрцаглагдаагүй
Хаа ч хамаагүй байж мэднэ, хэрэв би хүсэх юм бол
Харин одоо би нэрийг чинь бичье, тэнгэр дээр ЭР ЖОМБОГО
Хүний охиныг хүүхэдтэй нь цуг өнчрүүлж орхичихоод
Урвагчийн охины араас иргэншил горьдон шогшоод
Миний буянд олсон нэрийг би өгөөд байхад надтай арсалдаад
Шинэ хадамдаа таалагдах гэж стадсан ста
Иргэншлийн оронд найз бүсгүй чинь клипэнд мөнхрөө юү
Намайгаа муулсаар өөрийнхөө худал үгсэд мунхраа юу
Опозитоор овоглосон мөртөө Жи Опозитыг гоморуулахад
Хажууд минь байхаас айсандаа чи Гөөмийг дагаад
Хэрүүл намжсан хойно Лигрог унгасан шигээ Гөөмийг унгаад
Хэн нь хамтлаг тараасан бэ? хүмүүс одоо өөрсдөө тунгааг
Хэн нэгэнд таалагдах гэж худал ярьж цомог зарсангүй
Хэн нэгний нэр төрийг гүтгэж, гүжирдэж домог ярьсангүй
Олонд хүрсэн нэрэндээ би хоргодож би арга ядаагүй
Белючи миний шинэ нэр, шинээр эхэлнэ, ямар ч алдаагүй
Хүнээ байсан нөхдийг алт шиг илрүүлж нүүрс шиг экспортлоно
Шударга бусыг шударгаар шүүнэ би өндөр Элбэгдорж
Надад олон дайсан байдаг, эхнээсээ шоронд суусан
Үлдсэн хэд нь нэтээр муулна, хаа нэгтээ орон сууцанд
Харин би хашгируулна чиг, хошгируулна чиг
Чи хөөрхий зугатаж явсаар хашлаганд тулан хошногодуулах шиг
Хэлээд л байвал хэлээд л байх байлаа, гэхдээ юу гэдэг билээ... цаг алга
Ахиад нэг реппер үхэв, өөрийнхөө өгсөн захиалганд...