+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Wednesday, 2024-12-18, 4:23 PM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » June » 15 » Мэдээ, мэдээлэл::Иргэд сая төгрөгөө хэзээ авч дуусах вэ?
9:02 PM
Мэдээ, мэдээлэл::Иргэд сая төгрөгөө хэзээ авч дуусах вэ?

Мэдээ, мэдээлэл::
Иргэд сая төгрөгөө хэзээ авч дуусах вэ?

Д.Хаянхярваа: 670 мянган төгрөгийг энэ сарын 25-наас олгоно

Сая төгрөгийн үлдсэн хэсэг болох 670 мянган төгрөгийг хэзээ олгох талаар Сангийн яамны сайд Д.Хаянхярваагаас тодрууллаа.

-Сая төгрөгийг хэзээ олгох вэ. Энэ оны хоёрдугаар хагаст олгож дуусна гэсэн байгаа шүү дээ?

-Энэ мөнгийг энэ сардаа багтааж эх орны хишигээ бэлнээр авах хүсэлтэй иргэдийн мөнгийг олгоно. Энэ сард нийтдээ 270 орчим мянган ахмда настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө авна. Бусад иргэдийн 90 орчим мянга нь хувьцаагаа авна гэсэн саналыг ирүүлээд байгаа. Ирэх долоо хоногт Сангийн яаманд төвлөрөх ёстой мөнгө орж ирэхээр Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээр дамжуулаад нэг сая төгрөг авах хүсэлтэй иргэдэд олгож эхэлнэ.

-670 мянган төгрөгийг яг хэзээ олгох нь тодорхойгүй байна л даа?

-Нэг сая төгрөг авах хүсэлтэй иргэдийн сүүлийн хоёр сарын мөнгийг цуг өгөх шийдвэр гарсан. Үүний дагуу 670 мянган төгрөгийг энэ сарын 25-наас дотор олгохоор ажиллаж байна.

-Санхүүжилтийг хаанаас бүрдүүлж байгаа вэ. Зарим иргэдийн дунд санхүүжилт байхгүй гэсэн яриа гарч байна?

-Санхүүжилтийн эх үүсэврийг төвлөрөх ёстой орлогоос төвлөрүүлнэ. Оюутолгойн урьдчилгаа төлбөр, Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашиг мөн НӨАТ-ын төлбөрийн 70 хувиас Хүний хөгжил сангийн бүрдүүлэлт бүрддэг. Энэ чиглэлийн орох ёстой орлогуудаас бид төвлөрүүлэхээр ажиллаж байна. Тодорхой хэсэг нь одоо бүрдсэн.

Ж.Эрдэнэбаатар: Санхүүжилт ороод ирвэл мөнгө олгоход бэлэн

Засгийн газраас өндөр настай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөгийн эхлэл болох 330 мянган төгрөгийн олгож эхэлсэн. Үлдсэн 670 мянган төгрөгийг 2012 оны хоёрдугаар улиралд багтааж олгоно гэсэн Засгийн газрын тогтоол гарсан байгаа. Үүний дагуу Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Ж.Эрдэнэбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай иргэдэд 330 мянган төгрөг тараах ажил ямар шатандаа явж байна вэ?

-Засгийн газраас шийдвэр гараад хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай иргэдэд сая төгрөг олгохоор болсон. Үүнийг сар бүрээр хувааж олгохоор болсны дагуу өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн нийслэл болон орон нутгийн хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настнуудад 330 мянган төгрөг олгож эхэлсэн. Эхний ээлжинд сая төгрөгөө бэлэн мөнгөөр авах хүсэлтэй 224 мянган иргэн хүсэлтээ ирүүлсэн байсан. Мөнгө тараах явцад энэ тоо нэмэгдээд 302 мянга болсон. Эдгээр иргэдэд мөнгийг олгосон. Харин ажилтай байсан, тухайн үедээ байгаагүй хэдхэн хүнийг эс тооцвол 330 мянган төгрөгийг бараг 100 хувь тараасан.

-Дараагийн хоёр сарын мөнгийг Засгийн газраас цуг өгөх шийдвэр гарсан. Энэ мөнгийг хэзээ өгөх вэ?

-Засгийн газрын шийдвэрийн дагуу Сангийн яаманд мөнгө төвлөрсний дараа олгоно. Энэ хүмүүсийн бичиг баримт, хүсэлт нь бүрдсэн учраас мөнгө ороод ирэхээр шууд харьяа банкуудаар олгоно.

-Сонгуулиас өмнө энэ мөнгийг тараана гэсэн хүлээлт иргэдийн дунд байна л даа?

-Сангийн яаманд хэзээ мөнгө төвлөрнө, бид бол бэлэн байгаа. Сангийн яамнаас энэ долоо хоногийн сүүлчээр орж ирнэ гэж байсан. Гэвч санхүүжилт орж ирээгүй болохоор олгох талаар шууд хэлж болохгүй байна. Манай зүгээс шалтгаалах зүйл байхгүй. Ойрын үед буюу ирэх долоо хоног гэхэд мөнгийг дансанд оруулна гэсэн.

-Бусад иргэдээс хувьцаагаа авах, бэлэн мөнгө авах талаар санал асуулга явуулсан. Энэ санал асуулгын дүн яаж гарсан бэ. Иргэдийн хэдэн хувь нь бэлэн мөнгө авах хүсэлтэй байна вэ?

-Сая төгрөгөө бэлнээр авна гэсэн нэг сая 600 мянган хүн байсан. Энэ хүмүүсийн нэг сая 500 мянга нь нэг сая төгрөгөө бэлнээр авна гэсэн. Харин үлдсэн хүмүүс нь сая төгрөгөө банкны зээл, даатгалууд, орон сууцэны төлбөр, эрүүл мэндийн үйлчилгээ, оюутны сургалтын төлбөр гэсэн хүсэлтүүд гарсан. Ингээд яаж иргэдийн хувьцааг борлуулах вэ гэдэг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн. Зарчмын хувьд энэ журмуудыг дэмжсэн ч эцсийн шийдвэр гараагүй байгаа. Тиймээс хувьцааг нь борлуулаад, хэзээ мөнгө тараах зэргийг журамд тусгаад өгчихнө. Үүний дараа эцэслэсэн шийдэрийг иргэдэд өгөх нь зүйтэй байх. Урьдчилсан байдлаар иргэд хувьцааны талаар сайн ойлголтойгүй байснаас бэлэн мөнгө авна гэх хүсэлт гаргасан. Харин одоо бэлэн мөнгөө хувьцаа болгоё гэх хүмүүс олон байна. Өөрөөр хэлбэл иргэд хувьцааны талаар ойлголттой болсон учраас ийм саналууд ирж байна гэж ойлгож байна. Засгийн газрын хуралдаанд танилцуулсан юм. Засгийн газраас иргэдэд хувьцаагаа авах, бэлэн мөнгөө авах эрхийг нь нээлттэй үлдээх шийдвэр гарсан. Бэлэн мөнгө авчихсан иргэд хувьцаагаа авахын тулд Засгийн газарт хүний хөгжил сангийн мөнгө буюу авсан мөнгөө буцааж олгоод 1072 ширхэг хувьцаагаа авах эрхтэй болж байна. Одоогоор хувьцаагаа буцааж авая гэсэн 1000 гаруй иргэд хүсэлтээ ирүүлээд байна. Үүнд ахмад настан ч байгаа. Ахмад настай хүн 330 мянган төгрөгөө авсан бол 1072 ширхэг хувьцаагаа авахын тулд 330 мянган төгрөгийг буцаан өгснөөр хувьцаагаа авах эрхтэй болно.

Ш.ЧИМЭГ


WWW.T1771.Tk




Category: Мэдээ, мэдээлэл | Views: 1077 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz