+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Wednesday, 2024-12-18, 6:05 PM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » August » 28 » Эрүүл мэнд::Тэмбүү дахин сэргэлээ
8:32 PM
Эрүүл мэнд::Тэмбүү дахин сэргэлээ

Эрүүл мэнд::
Тэмбүү дахин сэргэлээ



Манайд бэлгийн замаар дамжих халдвар, тэр дундаа тэмбүүгийн тархалт эрс ихэссэн тухай эмч, мэргэжилтнүүд халаглаж байна. Бэлгийн замаар дамждаг, далдуур олон эд эрхтэн гэмтээдэг, жирэмсэн эхээс хүүхдэд дамждаг энэ өвчний талаар дуулаагүй хүн цөөн болов уу. Мөн ахуйн замаар буюу бохирдсон гар, эд хэрэгслээр дамжин халдвар дамжиж болох ч энэ нь ховор байдаг аж. Шинж тэмдэг нь далдуур явагддаг учир эрүүл мэндийн боловсрол сулхан хүмүүс халдвар авснаа мэдэхгүй явсаар өвчнөө даамжирсан хойно эмчид ханддаг гэнэ. Гэхдээ эрт, орой хэзээ ч эмнэлэгт хандсан бүрэн төгс эмчлэгддэг давуу талтай. ХХ зууны эхэн, дунд үед Монгол орны нийт хүн амын дийлэнх нь сүрьеэ, бэтэг, бруцеллёз бо лон бэлгийн замын халдварт өвчнүүдэд нэрвэгдэж, хүн амын өсөлт зогсонги байдалд орсон эмгэнэлт цаг үе байв. Гэсэн хэдий ч 1940-өөд он хүртэл юу ч хийж чадаагүй.

Харин 1952-1956 онд эхний удаа, дараа нь 1958- 1960 онд арьс өнгөний өвчинтэй тэм цэх 35 отрядыг хоёр жилийн хугацаатай явуулж, давхард сан тоогоор 1.2 сая хүн үзсэн нь нийт хүн амын 95.2 хувийг хамарчээ. Үүгээр 65.3 мянган өвчтөн илрүүлж, тэд ний 86.7 хувийг эрүүлжүүлжээ. Эрүүлж үүлэх кампанит ажлыг хоёр дахь удаагаа өрнүүлсэн 1958- 1960 онд манай улс 884-936- хан мянган хүн амтай байв. Тус отрядад ажиллаж байсан ардын эмч, буурал профессор Ч.Долгор "ЗХУ БНМАУын хамтарсан хэлэлцээрийн дагуу монгол, орос эмч нарын бригад өвчтөнүүдийг үзэж, илрүүлээд зогсохгүй бүрэн эмчилж байлаа. Энэ арга хэмжээ үр дүнд хүрч манай улсад өнгөний өвчин, ялангуяа тэмбүү устсан” гэж дурссан байна. Эрүүлийг хамгаалахын салбарыг 21 жил удирдсан Г.Туваан сайдын үед монголчууд эрүүлжсэнээр өдгөө 2.8 сая хүн амтай болтол өсчээ. Гэхдээ л бид "цөөх өн монголчууд” гэсэн тодорхойлолтоосоо салах яагаа ч үгүй байна. Хүн амаа өсгөж, эрүүл саруул үр удам үлдээхийн тулд бид өвчингүй байх хэрэгтэй. 50 жилийн тэртээ устаж үгүй болсон бэлгийн замын халдварт өвчин өдгөө дахин сэргэж, анхаарал татах хэмжээнд хүрчээ. 2009 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварт өвчний хамгийн их буюу 43.8 хувийг бэлгийн замаар дамжих халдвар эзэлсний 30 орчим хувь нь энэ муу нэрт өвчин байв. Хойтон нь нийт халдварын 35 хувийг бэлгийн замын халдварт өвчин эзэлсэн нь өмнөхөөс байдал харьцангуй дээрдсэн тоо.

Гэхдээ хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол дээшилж, халдварын үзүүлэлт жил ирэх тусам багасна гэж тайвшрахад эрт байна. Эрэгтэйчүүдийн эмч, клиникийн профессор З.Цэгмид "Тэмбүү дахин сэргэж, цэцэглэлтийн үедээ явж байна. Ужгирч хүчээ авсан тэмбүү эм тарианд дасах зэргээр хүндрэл нэмэгдэх хандлагатай” гэж ярилаа. Эрт үед тэмбүүг эмчлэхэд урт хугацаа шаарддаг байсан бол одоо "Бензитпенициллин гэдэг тариаг тодорхой хугацааны давтамжтай гурван удаа тарихад л эдгэрнэ” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярьсан. Гэхдээ эмнэлгийн даргын хэлснээр биш, мэргэжлийн эмчид хандаж эмчлүүлбэл зөв болно. Ямартай ч тэмбүүг эмчлэхэд хялбар болжээ гэдгийг энэ хүний үгээр иш татсан хэрэг. Эмчилгээний арга нь тодорхой бөгөөд хялбар болчихоод байхад 2009 онд 4912 тэмб үүгийн халдвар авч, ийм халдвартай 19 хүүхэд төржээ. Хойтон нь 3937 хүн халдвар авч, 11 хүүхэд төрөлхийн тэмб үүтэй төрж, тэднээс гурав нь хорвоог орхижээ.

Гэхдээ энэ нь эмнэлэгт хандсан хүний л тоо. Үүний цаана хэчнээн хүн өвчнөө үл тоон хэнэггүйтэж, гэмгүй үрс аюулт өвчний халдвартай төрөхийг хэлж мэдэхгүй юм. Бид уг нь мэдээллийн технологийн эрин зуунд амьдарч байгаа. Бэлгийн замын халдвараас сэргийлэх, энэ талаар бүрэн мэдээлэл авах боломж бий. Зах зээлийн эдийн засаг нь тухайн нийгмийн толь байдаг. Тухайн нийгэмд ямар үйлчилгээ хэрэгтэй, мөнгө олох ямар боломж байгааг бизнесийнхэн соргогоор мэдэрдэг. Сүүлийн үед "Бэлгийн замын халдварт өвчнийг нэр, хаяггүй эмчилнэ” гэсэн зар олонтаа сонсогдох болжээ. Энэ нь уг өвчин түгээмэл байгаагийн нэг илрэл. "Бэлгийн замын халдварт өвчнийг хувийн, хувьсгалын аль ч эмнэлэгт эмчл үүлж болно. Аль аль нь төлбөр аваад эмчлээд өгнө. Гэхдээ бүрэн эдгэрсэн эсэхэд нь хяналт тавих, үүнийг нарийн шинжилгээгээр магадлах нь баталгаатай үйлчилгээ. Зарим хүн дутуу эмчлүүлээд сурагг үй алга болдог. Хэд тариулчихаад эдгэрчихлээ гэж найдахад учир дутагдалтай.Тэмбүү олон эрхтэн системийг гэмтээдэг тулд гол эмчилгээг хийлгэсэн ч бусад эд эрхтэн гэмтэж үлддэгээрээ хөнөөлтэй” гэж мэргэжлийн эмч зөвлөснийг анхааралдаа авах нь зүйтэй болов уу. ХХ зууны эхэн үеийн "өвчтэй Монголын” иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэгт оруулж, нэг бүрчлэн эмчилснээр эрүүлжсэн. Үүний адил 1990- ээд оныг хүртэл ард түмнийхээ эрүүл мэндийг төр хариуцаж байлаа. Дугаар хорооны иргэн Т өвчтэй байлаа гэхэд тухайн хороог хариуцсан эмч буруутдаг тул иргэд эрүүл байжээ. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээр эрүүл мэнд ч "хувийн өмч” болсон. Хүн бүр амьдралынхаа төлөө зүтгэсээр, зарим нь ихээхэн ядарч туйлдсан. Тэр хэрээр эрүүл мэндээ задгай мөнгө шиг үрсэн дээ.

Өнөөдөр бэлгийн замын халдварт өртөж буй хүмүүсийн дунд өвчнөө эмчлүүлэх мөнгөгүй, нийгмийн эмзэг давхаргынхан жин дардаг нь анхаарал татав. Өмнөх Засгийн газар халаагаа өгөхийн өмнөхөн "Эрүүл хүүхэд” аяныг өрнүүлж, 0-18 настай хүүхдүүдийнхээ эрүүл мэндэд дүн тавилаа. Өөлөх дуртай нэгэн хий дэмий мөнгө үрэн таран хийсэн, үр дүн муутай ажил болсон гэж шүүмжиллээ. Гэхдээ энэ санаачилга үр дүнгээ өгсөн. Ямартай ч хүүхдүүдийн дунд амны хөндийн өвчлөл элбэг байгааг мэдээд, эрүүлжүүлэх ажлыг эхлүүлсэн. Төсөв хөрөнгийг нь төрөөс шийдээд өгсөн шүү дээ. Хүүхдийнх нь шүд хорхойтсоныг мэдсэн ч эмчлүүлэх мөнгөгүй гэр бүл олон байна. Түүн лугаа насанд хүрэгчдийн дунд газар авсан бэлгийн замын халдварт өвчнийг илрүүлж, эмчлэхэд анхаарал тавих цаг иржээ. Тэмбүү үхэлд хүргэхээр өвчин биш ч жилдээ хоёр, гурван хүүхэд ийм өвчнөөр нас барж байгаа нь эмгэнэлтэй биш гэж үү. Тэмбүү уг нь устсан, харин одоо дахин сэргэлээ.

Э.ОРГИЛ  www.T1771.Tk



Category: Эрүүл мэнд | Views: 9500 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz