Эрүүл мэнд::
ШОКОЛАД САЙН УУ, МУУ ЮУ?
1. Шоколад шүд хорхойтуулдаг уу?
Гашуун шоколад нь амны хөндийд сайнаар нөлөөлдөг. Шоколад хийхэд
ордог какао нь нянгийн эсрэг үйлчилгээтэй учраас шүд хорхойтох аюултай
тэмцдэг байна. Харин сүүтэй шоколаданд чихэр их ордог тул шүдний
бүрхүүлийг гэмтээдэг билээ.
2. Шоколад идэхэд биеийн жин нэмэгддэг үү?
Шоколаданд глюкоз (чихэр), сүү ордог тул өндөр илчлэгтэй хүнс юм.
"Шоколад”-ны нүүрстөрөгч нь хурдан шимэгдэж, мөн хурдан шингэдэг. Харин
илүүдэл нь биенд өөх болон "хуримтлагддаг”.
3. Шоколад урам зоригийг сэргээдэг үү?
Шоколаданд амино хүчил агуулагддаг. Энэ бодис нь хүний урам зоригийг сэргээдэг аж.
4. Шоколад зүрх, судсанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Хар (гашуун) шоколаданд цусны эргэлт сайжруулж, зүрхний ачааллыг багасгадаг бодис агуулагддаг.
5. Шоколаданд амин дэмүүд агуулагддаг уу?
Энэ нь шоколадны чанараас шалтгаалдаг. Шоколад нь А, В амин дэм
агуулахаас гадна төмөр, магни, кальц зэрэг эрдсийг агуулдаг байна.
Дүгнэлт:
Шоколад – хүүхэд, томчуудын дуртай амттан.
Шоколад – зөв зохистой хэрэглэвэл биед тэжээлтэй.
Хар шоколаданд ямар ч нэмэлт хольц ороогүй байдаг.
Шоколадны тухай сонирхолтой баримтууд
· Испаний Grand Candy чихрийн үйлдвэр 10 жилийнхээ ойн
баяраар хамгийн том хавтгай шоколадыг бэлтгэжээ. Түүний урт 5,6 метр,
өргөн нь 2,75 метр, өндөр 25 см, 4410 кг аж.
· Английн шоколад үйлдвэрлэгч компани "Thorntons” нь 6 тонн
орчим том хавтгай шоколадыг хийж Гиннесийн номны рекордыг эвджээ. Энэхүү
аварга шоколадны урт өргөн нь 4 метр бөгөөд "Thorntons” –ны 75 000
жижиг хавтгай шоколадтай дүйцэх юм.
· АНУ-д өндгөн шоколадыг худалдаж авахыг хоригложээ. Тэнд хүнсний зүйлд өөр биетийг хийхийг хориглосон хууль үйлчилдэг.
· Япон улсад сурагчид шалгалтынхаа өмнө "Кит кат” шоколад
заавал иддэг. Яагаад гэвэл, тэд "кит кат” шоколаданд "китто кацу” –
"зайлшгүй ялна” гэдэг нэр өгчээ.
· Шоколадны музей: Герман, Орос, Итали, Чех, Франц, Швейцар,
Бельги, Мексик, Канад болон Балтийн тэнгисийн орнуудад байдаг.
· МЭӨ 1200—1000 онуудад Төв Америкийн хүмүүс какао модны шошийг исгэснээр "шоколадан шар айраг” уудаг байв.
· 7 сарын 11 бол Дэлхийн шоколадны баяр (World Chocolate
Day)-ын өдөр. Шоколадны өдрийг тэмдэглэхийг 1995 онд анх Францчууд
бодож олжээ. Мөн жил бүрийн 9 сарын 4 өдөр Бүх дэлхийн шоколадны өдрийг
тэмдэглэдэг аж.
· 30 грамм шоколаданд ойролцоогоор 140 кило илчлэг агуулагддаг байна.
www.T1771.Tk