+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Wednesday, 2024-12-18, 5:49 PM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » August » 15 » Эрүүл мэнд:: Эмийн зохисгүй хэрэглээ дасал үүсгэх аюултай
9:14 AM
Эрүүл мэнд:: Эмийн зохисгүй хэрэглээ дасал үүсгэх аюултай

Эрүүл мэнд::
 Эмийн зохисгүй хэрэглээ дасал үүсгэх аюултай


Манайхан толгой өвдвөл эмийн сан гүйж, ханиад хүрвэл харшил хэмээн өөртөө онош тавьж, дураараа эм хэрэглэхдээ гаргуун. Эмийг талх шиг хэрэглээд сурчихсан ард түмэн гэдэг. Мэдээж хүн эрүүл мэндийнхээ төлөө эм авч хэрэглэлгүй яах вэ. Гэхдээ аль тааралдсан болгоноо эм борлуулах цэгээс дураараа авч хэрэглэх нь нийгэмд түгшүүр төрүүлсээр байна.

Эмийг их хэмжээгээр хэрэглэвэл өвчин эдгэрч бие түргэн сайжирна гэж зарим хүн боддог. Ялангуяа ямар ч өвчний үед антибиотик авч хэрэглэх нь хэвийн үзэгдэл болжээ. Өнөөдөр Монгол Улс антибиотикийн хэрэглээгээрээ 40 хувьтай байгаа гэсэн мэдээлэл байна.

Ингэж антибиотикийг их хэмжээгээр хэрэглэх нь биед сөргөөр нөлөөлж, хордлого өгөх, эмийн үйлчилгээ нь зогсох аюултай гэдгийг эмч нар анхааруулдаг.

ДЭМБ-ын гаргасан су­дал­гаанаас эмнэлэгт хэв­тэн эмчлүүлж байгаа хүмүү­сийн 2/3 нь тухайн өвчний гарал, үүслээс шалтгаа­лаад антибиотикийн эм­чил­­гээг заавал хийлгэх шаардлагатай байдаг аж. Харин өвчин нь хүндрээгүй, дөнгөж эхэлж байгаа хүмүүс антибиотикийн талаар мэд­лэггүйгээсээ, мөн өөрийнх нь биед хэрхэн нөлөөлөх зэргийг мэддэггүйгээс буруу эм, тариа хэрэглэж байна.

Хамгийн гол нь эмийг их хэмжээгээр хэрэглэсний улмаас эмийн хордлого, гаж нөлөө илэрч эхэлдэг. Тухайлбал, парацетамол нь халуун бууруулах, өвдөлт намдаах үйлчилгээтэй өргөн хэрэглээний эм боловч хоруу чанарыг нь анхаарах нь зүйтэй. Энэ эмийг хоногт дөрвөн граммаас их тунгаар хэрэглэвэл элэг, бөөрийг хордуулж, хямраахаас гадна зүрхний эд эсийг гэмтээж, хэм алдагдахад хүргэх, нойр булчирхайг үрэвсүүлэх, цус төлжилтийг дарангуйлах зэрэг ноцтой гаж нөлөө үзүүлдгийг судлаачид нотол­жээ.

Дэлхий дахинд пара­це­тамолыг өргөн хэрэглэж байгаа ч тунг нь урьдынхаас хоёр дахин багасгахыг анхааруулж байна. Тухайл­бал, АНУ, Энэтхэг зэрэг оронд "Парацетамолын тунг хэтрүүлэн хэрэглэвэл элгийг гэмтээх аюултай” гэсэн анхааруулгыг эмийн шошго дээр заавал бичихийг шаарддаг.

Манай иргэдийн дунд эмийг зохисгүй хэрэглэх явдал хэвийн үзэгдэл болсон байна. Хэрэгцээгүй буюу эмчийн зааваргүй эм хэрэглэх, эсвэл хэрэгцээт эмийг оновчтой сонгоогүй байх, тун, хэрэглэх цаг, эмчилгээний үргэлжлэх хугацааг зөв баримтлаагүй, хэрэглэх арга оновчгүй байх, хэт олон эмийг нэг дор хэрэглэх, чанарын баталгаагүй эм худалдан авч хэрэглэх, эмийн гаж нөлөөний талаар дутуу мэдээлэлтэй байх зэрэг нь зохисгүй хэрэглээний шалтгаан болж байна.

Цаашилбал эмийн зохис­гүй хэрэглээ нь эмийн дасал үүсгэх аюултай аж. 2011 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг "Эмэнд тэсвэржсэн нянтай тэмцье” хэмээх уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн. Эмийн тэсвэр буюу эмийн дасал гэж бичил организм /бактери, вирус, зарим төрлийн шимэгч/ нь өөрийнх нь эсрэг үйлчилгээтэй эмийн үйлчлэлийг зогсоох чадварыг хэлдэг. Үүний нөлөөгөөр тогтсон эмчилгээ үр дүнгүй болж, халдвар хэвээр үргэлжлэн, бусдад дамжин халдварлаж эхэлдэг.

"Өнгөрсөн хугацаанд эмийн зохисгүй хэрэглээнээс болж эмийн үйлчлэлд тэсвэртэй олон төрлийн организмын тоо нэмэгдсэн. Үүний улмаас нэг л өдөр олон халдварт өвчин хяналтаас гарч мэднэ.

Дэлхийн улс орнуудыг хамарсан худалдаа, аялал жуулчлал нэмэгдэхийн хэрээр аль ч өнцөг буланд эмэнд тэсвэртэй бичил организм тархах боломж өснө” гэдгийг ДЭМБ-аас мэдээлжээ.

Эмнэлэгт хэвтэн эмч­лүүлж буй өвчтөнүүд эмэнд дасалтай бичил орга­низ­муудын гол тээгч болдог байна. Эмэнд дасалтай бичил организмуудыг тээж буй өвчтөн түүнийгээ бусдад халдаах боломжтой аж. Тийм ч учраас ДЭМБ-аас хүмүүсийг эмийн зохисгүй хэрэглээнээс татгалзаж, эмийн дасалтай тэмцэхийг уриалсан. Энэ асуудалд хүн бүхэн хувь нэмрээ оруулж чадах бөгөөд хамтаараа тэмцэхийг уриалж байна.

П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэгт байнга хэвтэн эмчлүүлэгчдийн дунд хийсэн судалгаагаар 70-аас дээш хувь нь гэрээрээ дур мэдэн эмчилгээ хийж, өвчнөө хүндрүүлсэн гэсэн дүгнэлт гарчээ. Тэгэхээр эмийн замбараагүй хэрэглээ нь эмэнд дасалтай нянг олноор нь бий болгож, эмчилгээний үр дүнг бууруулдаг аж.

Эмийн замбараагүй хэ­рэглээ нь тухайн хүний эдийн засагт хохирол уч­руул­даг төдийгүй хам­гийн харамсалтай нь эрүүл мэндээрээ хохирох аюулд хүргэдэг. Тиймээс эмийн зохистой хэрэглээг эрхэм­лэ­хийн чухлыг эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.


www.T1771.Tk





Category: Эрүүл мэнд | Views: 9910 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 2
    Guests: 2
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz