эх үрсийн баяр
Жил бүрийн 6 дугаар сарын 1-нийг Монголчууд тэмдэглэн
өнгөрөөдөг ч, эх үрсийн баяр уу? эсвэл хүүхдийн баяр уу? гэдгийг
төдийлөн сайн мэддэггүй. Тиймээс эмэгтэйчүүд сайт нь та бүхэндээ эх
үрсийн баярын түүхэн товчоог хүргэж байна.
-1925 онд
Женев хотод болсон хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхий чуулга уулзалт
зохиогдож, энэхүү чуулга уулзалтаас 6 дугаар сарын 1-ний өдрийг дэлхий
нийт "Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байдаг.
-1951
онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүийн холбооноос хүүхдийн эрхийг
хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа
баярлуулж байхаар шийдвэрлэжээ.
-1952 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг Монгол улс "Хүүхдийн баярын өдөр” болгож, цаашид тэмдэглэж байх шийдвэр гаргав.
- Харин ардчилсан Монгол Улсын анхны ерөнхийлөгч Хүүхдийн баярын өдрийг "Эх үрсийн баяр” болгосон гэдэг.
Сонирхолтой
баримт: 6 дугаар 1-ний өдөр Н.Энхбаяр ерөнхийлөгчийн төрсөн өдөр
тохидог. Тэрээр ээжтэйгээ, мөн өөрийн хүүхдийн хамт энэ өдөр баярладаг
байна.
Энэ өдрийн дүрэм: Монголчууд энэ өдрийг үндэстний
хэмжээнд архигүй өдөр болгон тэмдэглэдэг бөгөөд Монгол улсын нутаг
дэвсгэр дээрх тээврийн бүх хэрэгсэл гэрлээ асаан хөдөлгөөнд оролцож
хүндэтгэл үзүүлдэг. Цаашилвал хамгийн гэгээлэг ертөнцийн бэлгэ тэмдэг
болсон энэ өдөр хогоо хаяхгүй байж, өөрийн амьдарч буй ертөнцийг хайрлах
ёстой юм.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа