богино өгүүллэг::
Хайрын өдөр бичсэн хайрын захиа
Сайн уу хайраа чамдаа ирж буй гэгээн
хайрын өдрийн баярын мэнд хүргэе. Он жилүүд улирсаар чи бид хоёр
хэдийнээ долоон жилийг ардаа үлдээжээ.
Хүн болгон хосоороо хөлхөлдөж, хүүхдүүд
хүртэл дурлалтай учирах гэж яарч, цас хүртэл хосоороо бударч, одод
хүртэл хослон анивчдаг энэ л өдөр цагаан цаасан дээр чамдаа хайрын
захиагаа бичэн сууна. Чамайг минь надтай учруулсан дурлалын бурхан
магадгүй энэ л өдөр олон олон хосуудыг баярлуулах гэж төрсөн байх.
Гэхдээ энэ зөвхөн миний л бодол бас бяцхан хошигнол.
Зүрхэн хэлбэртэй шоколад, зөндөө олон
чихмэл, зүс гоё цэцэгс, зүйрлэшгүй сайхан хайрын захидлууд энэ л өдөр
эзнээ олж, эргүүлээд хэн нэгнийг аз жаргалтай болгодог байх. Тэгээд энэ
өдөр яагаад ч юм шувууд хүртэл хайрын дуу дуулаад байх шиг, цасан дээр
дан хосуудын мөр харагдаад л, нэг л сайхан байдаг. Нээрээ чи ажигласан
уу энэ өдөр нарны хажууд дахиад нэг жижигхэн нар гараад хос болцон
байдгийг хэхэ.
Зүрхэнд минь чи үргэлж байдаг чамайгаа
бодохоор миний сэтгэл аз жаргалаар бялхаж чамайгаа харахаар нүд минь
хайраар гэрэлтдэг гэдгийг чамдаа хэлэх гэсийн. Учир нь энэ л өдөр
хэлсэн хайрын үгс хамгийн утга төгөлдөр болж, бас энэ л өдөр өгсөн
хайрын бэлгүүд хамгийн үнэ цэнэтэй байдаг гэж найз нь боддог юм. Бас
чинийхээ дэргэд байсан өдөр бүр миний хувьд хайрын баяр, гэгээн хайрын
өдөр байдаг юм шүү чамдаа хязгааргүй их хайртай Золоо чинь.