+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Thursday, 2024-03-28, 2:47 PM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2014 » May » 14 » Уран зохиол:: 2013 оны Нобелийн шагналт зохиолч Элис Мүнро ”Нүүр”
9:29 PM
Уран зохиол:: 2013 оны Нобелийн шагналт зохиолч Элис Мүнро ”Нүүр”

Уран зохиол:: 

2013 оны Нобелийн шагналт зохиолч Элис Мүнро

Нүүр

2013 оны Нобелийн шагнал хүртсэн Канадын зохиолч Элис Мүнро фермийн эзэн, болон сургуулийн багшийн гэр бүлд төржээ. Өсвөр наснаасаа тэрээр зохиол бичиж эхэлсэн бөгөөд 1950 онд Баруун Онтариогийн их сургуульд суралцаж байхдаа “Сүүдрийн хэмжээс” хэмээх анхны өгүүллэгээ хэвлүүлжээ. Энэ үед тэрээр нөхөрт гарсан байсан агаад 1963 онд тэд Виктория руу нүүж “Мүнрогийн номнууд” хэмээх нэртэй номын дэлгүүр нээжээ. Гурван охины эцэг, эх болсон хэдий ч тэд 1972 онд гэрлэлтээ цуцлуулсан байна. Элис Мүнро ч төрөлх Онтарио руугаа буцаж, Баруун Онтариогийн их сургуульд орж зохиолч болохоор шийджээ.

1968 онд “Аз жаргалтай сүүдрүүдийн бүжиг” хэмээх түүний анхны ном гарч олны талархлыг хүлээсэн бөгөөд тухайн үед Канадын утга зохиолын томоохон шагналд тооцогдох Генерал амбан захирагчийн шагналыг хүртсэн байна. Үүний дараахан “Охид, хүүхнүүдийн амьдрал” хэмээх өөр хоорондоо холбоотой өгүүллэгүүдээс бүтсэн түүвэр зохиол хэвлэгдэн гарсан юм. Элис Мүнро хорь орчим өгүүллэгийн түүвэр эрхлэн гаргасан хийгээд 2009 онд Олон улсын “Бүүкер”-ийн шагнал хүртсэн байна. 2013 оны зун буюу 82 насандаа Э.Мүнро утга зохиолыг бүрмөсөн орхиж байгаа тухайгаа мэдэгджээ.

Тиймээс 2012 оны намар хэвлэгдсэн “Хонгорхон амьдрал минь” хэмээх өгүүллэгийн түүвэр түүний бичсэн хамгийн сүүлчийн ном болж байна. Одоогоос хагас сарын өмнөхөн Элис Мүнрог “Орчин цагийн өгүүллэгийн мастер” хэмээн өргөмжилж, Нобелийн Утга зохиолын салбар дахь шагналыг олгожээ. Тэрээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн Канадын анхны зохиолч болсон байна. Манай ñàéò Элис Мүнрогийн бичсэн “Нүүр” хэмээх өгүүллэгийг орчуулагч О.Чинбаярын хөрвүүлснээр эрхэм уншигч танаа толилуулж байна.

“Нүүр”

Миний эцэг намайг амьдралдаа нэг л удаа харсан гэдэгт би итгэл дүүрэн байна. Үүний дараа тэрбээр чухам яавал дээр вэ гэдгээ ойлгосон биз. Тэр үед төрөх дөхсөн хүүхнүүд нярайн тасгийн нүд гялбам цэмцгэр өрөө, тасалгаанд орь дуу тавин хашгиралдаж байхад аав нарыг тийш оруулдаггүй байв. Тусдаа юм уу, нийтийн тасагт өнгө өнгийн будгийн харандаа шиг эрээн хөнжил дор хэвтэж буй эхчүүдийг ухаан орсон үед л эцгүүд нь тийш шагайх боломжтой ажээ. Ээж минь тусдаа тасагт хэвтсэн нь хотдоо л нөлөөтэй байсны буян биз ээ. Хүүхдийн өрөөний цонхоор намайг анх харснаас хойш эцэг, эх хоёр минь дахин уулзсан эсэхийг би хэлж мэдэхгүй. Төдөлгүй хаалганы цаана хөлийн чимээ сонсогдмогц, ээжид минь ямар нэгэн муу совин татжээ. Үүний учир шалтгаан юу байсан бэ гэдгийг тэрээр хараахан мэдээгүй байсан биз хэмээн бодож байна.

Эцсийн бүлэгт тэрээр бүхий л эрчүүдийн хүсээд байдаг нуган үрийг нь төрүүлж өгсөн билээ. Түүний юу хэлснийг би мэдэж байна. Ямар ч байсан ээж минь надад тэгж хэлсэн. “Энэ чинь юун дотор махан хиам шиг амьтан бэ?” гэснээ “Чи арай үүнийг гэртээ авчирах гэж байгаа юм биш биз дээ?” гэж нэмж өгүүлсэн гэдэг. Миний нүүрний нэг тал ямар ч өө сэвгүй. Бүхий л бие минь мөрнөөсөө авахуулаад тавхай хүртэл зүв зүгээр. Өндөр тавиндөрвөн сантиметр, жин гурван килограмм долоонзуун грамм. Эрүүл саруул гэж жигтэйхэн, цагаан цайвар арьстай, өөлсөн хүнд магадгүй энэхэн амьдралд анх хөл тавьж буй өөдөсхөн бие минь ялимгүй улаан нялзрай санагдаж мэднэ. Миний төрөлхийн мэнгэ улаан биш, харин ягаан. Бага байхад тэрхүү мэнгэ бараавтар байсан бол нас ахих тусам арай бүдгэрэв. Гэхдээ л хүнд анзаарагдахгүй хэмжээнд хүрсэнгүй. Ялангуяа миний зүүн талаас дөхөж ирсэн хүмүүс намайг хараад балмагдах шахдаг байлаа. Нүүр рүү минь яг л усан үзмийн шүүс цацчихсан юм шиг харагдана.

Томоос том тод өнгийн мэнгэ энд тэндгүй, эрүү нүүрээр минь тархжээ. Тэрээр нэг зовхийг минь хаах авч хамраас минь зайдуу байв. Хөөрхий муу ээж минь “Гэхдээ л энэ нүдний чинь цөцгий дэндүү тунгалаг, өхөөрдөм хөөрхөн шүү” гэж өөрөөрөө бахархах сэтгэл төрүүлэхийг хүсэн өгүүлдэг байсан нь ихэд тэнэг мэт санагддаг ч уучилж болмоор үгс болой. Гэтэл нэгэн сонин, хачирхалтай зүйл тохиолдов. Надад л сайхан байгаасай гэсэндээ тэрээр хэрэндээ мэрийж асан тул түүнд би итгэж орхив. Мэдээж хэрэг аав намайг тэр гэрт байхад саад болж чадсангүй. Нөгөөтэйгүүр, миний оршин буй явдал эцэг, эхийн харилцаанд аймшигтай ангал үүсэх шалтгаан болов. Урьд өмнө ямар нэгэн уй гашууд автсан, нэг нэгнийгээ үл ойлгох явдал, тэр ч бүү хэл, бие биедээ дэндүү гомдсон зүйл ер гарч байгаагүй гэдэгт би нэг л итгэж өгөхгүй байна. Миний эцэг бичиг үсэг маруухан фермийн эзэн, арьс шүүлэх газрын эзэн, хожим нь бээлийний жижиг үйлдвэрлэл эрхэлж асан хүний хүүхэд байлаа.

Цагийн эрхээр эрхэлсэн ажил нь ч ашиггүй болсон тул өвөг эцгийн минь барьж босгосон томоос том байшин тэр л газраа хэвээрээ, тогооч хийгээд цэцэрлэгч өвгөн бахь байдгаараа л байцгаана. Эцэг минь коллежид суралцаж, оюутны нөхөрлөлийн гишүүн болсон ч эргэн санах юм түүнд их байлаа. Бээлийний үйлдвэр бүрэн дампуурсан хойно тэрбээр даатгалын бизнес эрхэлж эхэлсэн юм. Хотод тэрбээр коллежид байсан шигээ зартай нэгэн явлаа. Гольф сайн тоглоно, дарвуулт завиар сайхан явна /бид викториан загварын Гүрон нуурын эрэг дахь байшинд амьдарч байсан гэж би хэлэхгүй/. Эцэг маань орон гэртээ байсан цагт түүний үзэн ядах, жигших ур чадвар улам ихээр илэрнэ. Тэрбээр машины загвар, дуу хөгжим, янз бүрийн хоол хүнс, ярианы өнгө аяс, хувцаслах байдал, радиогийн хошин шогчид, зурагтын хөтлөгчид хийгээд янз бүрийн анги давхарга, үндэстнүүдийн байдаг л нэг цуглуулгыг үзэн ядаж жигшдэг нэгэн байлаа.

Ерөнхийдөө манай хот дахь спортоор хичээллэдэг агаад оюутны нөхөрлөл дэх түүний найз нарын дунд өөдөөс нь ам зөрөх хүн бараг л байсангүй. Миний л зөв гэх тэрхүү багтаж ядсан итгэл ойр тойрных нь хүмүүсийг эргэлзэхэд хүргэнэ. “Эд юмсыг хүртэл тэрбээр өөрийнхөө нэрээр нэрлэдэг” хэмээн эцгийн талаар ярьдаг байлаа. Мэдээж хэрэг над шиг бүтээл төрүүлсэн нь гэрийнхээ хаалгыг онгойлгох бүрийд, түүний бардам занг навс дардаг байжээ. Тэрбээр үдийн хоолонд ч ирэлгүй ганцаар хооллоно. Өдөр ээж маань надтай хооллож, үдэш орой мөн л хамтдаа зоог барьж эхлээд түүнтэй хамт сууж дуусгана. Эцсийн эцэст үүнээс болж тэд хэрэлдсэн байх гэж би боддог. Тиймээс ээж минь намайг хооллож байхад миний дэргэд суудаг ч эцэгтэй хамт хооллодог байв.

Тэдний гэр бүлийн аз жаргалд би яаж ч нөлөөлж чадахгүй нь тодорхой. Гэтэл яаж яваад тэд гэрлэчихдэг байна аа? Ээж минь коллежид суралцаагүй бөгөөд тухайн үед багшийн сургуульд суралцах гэж мөнгөний асуудалд орж байжээ. Тэрээр дарвуулт завиар явахаас айхын зэрэгцээ муухан гольф тоглодог байсан агаад хэн нэгний надад хэлсэн шиг үнэхээр л үзэсгэлэн төгс нэгэн байх аваас /эхийнхээ талаар үнэлэлт дүгнэлт өгнө гэдэг хэцүү/ түүний гадаад байдал лав л эцгийн хүссэн хэмжээнд хүрэхгүй нь тодорхой. Зарим нэгэн хүүхнийг тэрбээр “Ай даа, мөн ч сайхан амьтан шүү” хэмээн шүүрс алдан харц унагадаг байсан бол өтлөхийн хэрээр “Хүүхэлдэйхэн минь” хэмээн өхөөрдөн дууддаг болов. Ээж минь уруулаа ер буддаггүйн сацуу тун даруухан хөхөвч зүүж, үсээ толгой дээрээ овоолоход өндөр дух нь ил гардаг байв. Хэдийгээр тэрээр элдэв дээдийн загвар хөөцөлддөггүй өмссөн зүүсэн нь эв хавгүй ч гэсэн тансагхан харагдуулна.

Хүзүүндээ сувдан зүүлт зүүсэн эмэгтэйчүүдийн нэгэн адил түүнийг төсөөлж болох авч тиймэрхүү зүйл лав зүүж байгаагүй шиг санагдана. Үүнээс харахад эцэг, эхийн хувьд би хэрүүлийн алим болсон нэгэн байлаа. Миний хувьд анхнаасаа л ямар ч төсгүй байсан тэднийг тэр чигээр нь нүцгэлж, бие биенээсээ эрж олсон тэр л нийтлэг зүйлийг нь үгүй хийсэн, хэзээ ч шийдэшгүй асуудал болж хувирав. Миний хүчинд тэд өөрсдийнхөө бодит байдалд эргэж очсон юм. Төрөлх хотдоо өнгөрүүлсэн он жилүүдэд би хэн нь хэнээсээ салсныг ердөө ч мэдсэнгүй. Тиймээс сэтгэл зүрхээрээ хол хөндий хэдий ч нэгэн дээвэр дор нартын өдрийг хороож буй олон гэр бүл байгаа гэдгийг батласан ч алзахгүй. Бие биенийхээ хэлсэн ямар нэгэн үгс юм уу, зан байдлыг тэд уучилж чадаагүй аваас дунд нь боссон хана хэрмийг хэзээ ч нурааж болохооргүй болжээ.

Найз нөхдийнх нь амьдрал ямар буйгаас үл хамаарч аавын хувьд ууж идэх нь олширсныг харахад гайхах зүйл ер үгүй. Жар ч хүрээгүй байхдаа харвалт өгч, хэдэн сарын туршид орноосоо ч өндийлгүй хэвтэж байгаад л нас нөгчсөн дөө. Ээж минь түүнийг байдгаараа асарч тойлсон ч үүнийг тэрбээр үл үнэлээд зогсохгүй, харгис хэрцгий аашаа урьдын адил гаргаж, хэлэх, хэлэхгүй үгээр доромжилдог байлаа. Татаж мурийсан ам нь ямар нэгэн ойлгомжгүй зүйл бувтнаж байсан ч ээж минь тэр бүгдийг тун чиг сайн ойлгоно. Одоо бодохнээ энэ нь түүний бахдлыг төрүүлж байсан биз ээ. Оршуулгын үеэр над дээр нэгэн үл таних буурал авгай дөхөж ирснээ “Чиний ээж бол гэгээн хүн шүү” гэж өгүүлэв. Тэрээр шуудхан надад таалагдсангүй. Энэ үед би коллежийн хоёрдугаар дамжаанд суралцаж байв.

Эцгийн маань гишүүн байсан оюутны нөхөрлөлд намайг урьсангүй. Миний найз нөхөд гэж хурц ширүүн үгтэй, ямар ч ажил төрөлгүй, нийгмийн тогтолцоог хайр найргүй шүүмжлэгчид, шинэ цагийн шашингүйн үзэлтнүүд байсан агаад ихэнх нь зохиолч юм уу жүжигчин болно гэж томорцгооно. Гэгээнтэн мэт биеэ авч явдаг хүмүүст би үнэхээр дургүй. Чин үнэнийг хэлэхэд, ээж минь ч мөн тэдний тоонд үл хамаарна. Тэрээр ямар нэгэн хуурамч сүсэгтэн байсангүй. Намайг гэртээ ирмэгц “Аавынхаа өрөөнд орж, ядаж эвлэрэх тал дээр ганц нэг үг хэлээч дээ” гэж хэзээ ч зандарч, шаардаж байсангүй. Тэрээр тийм ч тэнэг хүн байгаагүй юм. Амьдралын минь эхний найман жилийг ээж минь тэр чигээрээ л надад зориулсан /энэ үгийг бид хэзээ ч хэлж байсангүй, гэвч ийм л зүйл болсон/. Тэрээр намайг бүхий л зүйлд биечлэн сургаж байлаа. Дараа нь сургуульд оруулав. Яг л ял шийтгэл мэт сонсогдож байгаа биз?

Нүүрнийх нь тал тэр чигээрээ ягаан мэнгэтэй, эхийнхээ хайранд ээнэгшсэн хөвгүүн гэнэтхэн л өөрийг нь хайр найргүй доромжлох бяцхан зэрлэгүүдийн дунд хаягдаж билээ. Гэхдээ л энэ цаг үед тийм ч муу байсангүй. Яагаад гэдгийг одоо болтол хэлж мэдэхгүй юм даа. Өөрийнхөө насанд би дэндүү өсгөлүүн, хүчтэй байсан нь надад тусласан байж мэднэ. Гэрт минь ноёлсон огиудас хүрэм уур амьсгал, эцгийн минь харгис хэрцгий, мөнхийн тэнэг зан байдлаас болж, түүнээс ангид аливаа газар надад нэг л энгийн, хүмүүс нь ч гэсэн эелдэг зөөлөн мэт санагддаг байлаа. Хэн нэг нь намайг өрөвдөж байсан гэж би хэлж чадахгүй. Нэг л мэдэхэд намайг “Усан үзмийн Мангас” гэж хочилдог болчихов. Бараг л бүх хүүхэд ямар нэгэн эвгүй хочтой байж билээ. Нэг бандийн хөлнөөс тун чиг эвгүй хөлсний үнэр сэнхийдэг байлаа. Өдөр бүр шүршүүрт ороод ч тусыг эс олдог байсан биз. Тиймээс тэрбээр “Шивэрт” хэмээх хочтой болжээ.

Ерөнхийдөө би өөрийгөө болгоод л байлаа. Ээжийгээ санахлаар хөгжилтэй захидал бичиж, түүний хариуд тэрээр мөн л тиймэрхүү өнгө аястай захиа занаа бичихдээ, хот хийгээд сүмд юу болж байгааг ихэд ёжлонгуй бичнэ. Нэгэн удаа тэрээр хавчуургатай талхыг хэрхэн зөв зүйтэй хийх талаар бөөн шуугиан дэгдсэн тухай бичсэн санагдана.
Чингэхдээ тэрээр “Эрхэм дээдэс ээ” хэмээн авгайлдаг өнөөх эцгийг маань чимхэхийг оролдсон нь надад ер харамсалтай санагдаагүй. Миний хувьд аав араатан байсан, харин ээж минь авран хамгаалагч минь байсан гэдэгт би огтхон ч эргэлздэггүй. Намайг сургуульд орохоос өмнө тэд миний амьдралд таарсан цор ганц хүмүүс байгаагүй, чингээд зогсохгүй орон гэрийнхээ уур амьсгалыг ч би мэдэрч байсангүй. Миний нэрлээд байгаа амьдрал хэмээх Аугаа Жүжигт надаас гадна бас нэг хүн тоглосон юм. Аугаа Жүжиг. Эдгээр үгсийг бичихэд ар нуруугаар минь хүйтэн хөлс чийхарнам.

Миний хувьд өөрийнхөө үнэ цэнийг өсгөх гээд байна уу, эсвэл шал худлаа ёжлох гээд байна уу гэдэг нь сонирхолтой санагдана. Хожим бодож байхнээ, амьдралаа хөндлөнгөөс харж, түүний тухай ярих нь байдаг л зүйл шүү дээ хэмээн санагдаж, чухам юуны учир би өөр бус харин энэ л замыг сонгосон юм бэ гэдэг маань ойлгомжтой болов. Би жүжигчний мэргэжил сонгов. Гайхаж байна уу? Коллежид сурахдаа би театртай холбоотой хүмүүсийн дунд эргэлдэж байсан учир сүүлчийн дамжаанд байхдаа жүжиг дэглэсэн юм. Ямар ч дүрд тоглохдоо би танхим руу харж хажуу талаараа зогсоно, харин арын эгнээ рүү шилжихдээ ар нуруугаараа эргэж харна гэх миний бодож олсон нэгэн наргиа ч бий. Гэсэн хэдий ч иймэрхүү ер бусын хөдөлгөөн хийх шаардлага гарсангүй. Тухайн үед хүмүүс радио жүжгийг илүүд үздэг байсан агаад ням гарагийн оройн нэвтрүүлэг ихээхэн амжилт дагуулж байлаа.

Жүжгийн тавилт. Шекспир, Ибсэн. Миний хоолой ч төрөлхийн дажгүй болоод ч тэр үү бага зэргийн бэлтгэл, сургуулилалт хийсний дараа зайлшгүй шаардлагатай өнгийг олов. Тухайн үед зурагтын урлаг хоёрт тавигдаж байлаа. Эхэндээ надад багашаархан дүр өгсөн ч би гэдэг амьтан бараг л долоон хоног бүр радиогийн шууд нэвтрүүлэг хөтөлж эхэлснээр нэр минь нэг их олон биш ч байнгын сонсогчдод танил болсон юм. Жүжигчний мэргэжлээ орхисны дараа дуу хоолой минь хэргээ гаргаснаар, эхлээд Виннипегт, дараа нь Торонтод хөтлөгчийн ажилд оров. Амьдралынхаа сүүлийн хорин жилд би ажлын өдрүүдэд оройн цагаар дамжуулдаг байсан хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллав. Олны бодож байсанчлан дууныхаа сонголтыг би өөрөө хийдэггүй байв.

Дуу хөгжмийн тал дээр би ч маруухан амьтан байсан л даа. Гэсэн хэдий ч радиогийн хөтлөгчийн дахин давтагдашгүй, нэлээд боломжийн дүрийг бүтээж чадсан юм. Миний хөтөлж байсан нэвтрүүлэгт олон захидал ирдэг байлаа. Хөгшчүүд хийгээд хараагүйчүүдийн асрамжийн газар, албан ажлаар олон цаг жолооны ард яваа хүмүүс, хоол ундаа залгуулж, хувцас хунараа индүүдэж буй гэрийн эзэгтэй нар, трактораар сажилж буй хувийн аж ахуйтнууд нэвтрүүлгийг маань сонсоно. Ерөнхийдөө бүхий л улс даяар гэсэн үг. Радиогоос явахдаа үнэн, худал нь мэдэгдэхгүй бөөн магтаал сонсов. Миний нэвтрүүлгийг сонсогчид яг л ойр дотны найз юм уу, гэр бүлийн гишүүнээ алдсан мэт ярьцгааж билээ. Урьд нь тэдний амьдралын цаг хугацаа, долоон хоногт таван өдөр нь зай завсаргүй өнгөрдөг байжээ. Өөрсдийгөө тэд ганцаардсан хэмээн мэдрээгүй ч бүхий л сэтгэлээсээ надад талархаж байсан юм.

Хамгийн гайхалтай нь би ч гэсэн тэдэнд мөн талархалтай хандаж байлаа. Шууд нэвтрүүлгээр тэдний захидлыг уншиж байхад хоолой дээр минь юм тээглэж, өөрийн эрхгүй огшиход хүргэв. Гэсэн хэдий ч энэхүү нэвтрүүлэг хийгээд миний талаарх дурсамж төд удалгүй замхран одсон юм. Сонсогчдын хувьд сонирхох зүйл ч олон гарч ирж дээ, тиймээс би буяны дуудлага худалдаа, дурсамжийн үдэшлэг зэрэгт оролцохоос татгалзаж, сайтар амрахыг хүсэв. Ээж минь чамгүй өндөр насалж, надаас хэдхэн жилийн өмнө бурхан болж билээ. Тэгэхэд би байшингаа заралгүй түрээсэлсэн юм. Харин одоо би түүнийг худалдахаар шийдэж, түрээслэгчдэд нь сануулга өгчихлөө. Нэг хэсэг тэндээ амьдарч, орон байр хийгээд цэцэрлэгээ тохижуулъя гэж бодож байна.

Орчуулсан О.Чинбаяр

Орчуулсан О.Чинбаяр - See more at: http://www.wikimon.mn/content/50555.shtml#sthash.P9Febbo5.dpuf

Category: Уран зохиол | Views: 1009 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive

    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz