+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Friday, 2024-04-26, 3:22 PM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » June » 13 » Улс төр:: Номтойбаяр-Юмтайбаяр
8:49 AM
Улс төр:: Номтойбаяр-Юмтайбаяр

Улс төр::

Номтойбаяр-Юмтайбаяр

Нийгмийн хамгаалал, хөдөл­мөрийн яамны шинэхэн дэд сайд өнгө мөнгөөр аархан нэр дэвших эрхтэй болсон Н.Номтойбаяр Дорнод нутагтаа сонгуулийн сурталчилгаагаа хийгээд тоос манан хадаан давхиж явна. Бас ч үгүй залуу хүн гэсэндээ өөрийнхөө facebook хуудсандаа хөдөөгүүр хийж байгаа уулзалт, сурталчилгааныхаа талаар бяцхан боловч жиргээд амжиж байна. Түүний өнгөлөг мөнгөлөг уулзалтын гэрэл зургийнх нь доор найзууд нь харин "Хүн ирсэн л байгаа даа” гэж зовниод амжиж. Сонирхол татам нь нэгэн анд нь түүнд

Мөнгөтэй баярын өөдөөс
Мөнгөгүй баярууд суучихсан
Юмтай баярын өөдөөс
Юмгүй баярууд суучихсан гэсэн бяцхан дөрвөн мөрт ч зохиогоод өгч амжиж. Манайхан бас арай дэндүү атаархуу юмаа, мөнгөтэй өнгөтэй нэгэндээ яах гэж ингэж атаархаж байна вэ? Яахав дээ сайн эцгийн буянаар мөнгөөр ч болох нь ээ хүмүүсийн даллаж дуудаад уулзалт цуглаан хийгээд байж чадаж л байна шүү дээ. Харин ч түүний сурталчилгааны уулзалт сүртэй  сайхан болж, УИХ-ын чуулганд хэлэх үгээ олохгүй будилж сандарч байсан залуу өдөр ирэх тусам сүрхий дадлагажиж байгаа гэсэн. Олон хүний өмнө үг хэлэх дадлага хийсээр байгаад одоо бараг УИХ-ын гишүүдийн өмнөөс ч цор цорхийх дайны болж байгаа гэсэн. Зургаан сарын хугацаатай дэд сайдын суудлаа Н.Номтойбаяр төрийн ажлын зах зухыг мэдрэх дадлагын мест гэж тодорхойлж байсан бол сурталчилгааны уулзалтаа УИХ-д үг хэлдэг болж дасгалжих бас нэг хөөрхөн дадлага туршлага болж байна хэмээн олзуурхаж байгаа  хөөрхийг "Ном гэсэн нэртэйгээр нь Боловсролын дэд сайд болгох гэсэн чинь монголоор бичиж чаддаггүй болохоор нь аргагүйтээд Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд болгочихсон” гэж өхөөрдөж байсан залуу нь харин ийнхүү том том дуугарах болсонд ах нар гайхах бантах хоёр зэрэгцэж байгаа гэнэ.

Сэм сураг дуулгахад УИХ-д хэдэн жил сууж дадлагажиж, хэл амаа цэгцэлнэ, 30 хүрээгүй насандаа дэд сайд болсон юм чинь хэдхэн жилийн дараа Ерөнхий сайд болох ч юухан байхав гэж аархаж байгаа сураг байна. Энэ сургийг сонссон намын томчууд нь Бацаан арай л давраад байгаа юм биш үү гэж шүд зууж байгаа сурагтай. Эхнээсээ ч "Таны эрхлүүлсэн энэ хүүхэд УИХ, Засгийн газрыг дадлагын танхим болгоод нарийн яривал намын дарга, Ерөнхий сайдын суудал руу мярайж байгаа юм биш үү” гэсэн хов дуулгахаар бэлтгээд байгаа сурагтай. Даруулгатай, дэгтэй тэр тусмаа нэгэн даргын дор атгасан гар шиг нэгдэх ёстой гэсэн үзэл баримтлалтай гэгддэг МАН-ынхны хувьд энэ бол тун муу мэдээ. Барын зулзгагыг бага дээр нь гэж архирах архагууд ч олон. Хамгийн гол нь юм мэдэхгүй залуу хүүхэд мөнгөөр нэг тойрог худалдаад авчихсандаа эрдэж” том том дуугарч байгаад намын даргадаа халгаатай хэмээх хар дансанд бичигдчих вий дээ, басхүү өөрсдөө хөлд нь чирэгдчих вий гэж ах нар нь айж байгаа гэнэ. Намын даргад нь Б.Номтойбаяр таныг ч унагах маягийн юм ярьж явна гэсэн хов хүрэх ахул юу л болдог бол доо.

Б.ТУЛГА

www.T1771.Tk



Category: Улс төр | Views: 1202 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz