+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Friday, 2024-04-26, 8:46 AM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » June » 22 » Улс төр:: Намайг Амараа гэдэггүй
8:14 PM
Улс төр:: Намайг Амараа гэдэггүй

Улс төр

Намайг Амараа гэдэггүй



Тиймээ, намайг Амараа гэдэггүй. Гэхдээ би Амараатай санал нэг байна. Ардчиллын цэнхэр тугийн дор авлигажсан төрийг түлхэн унагаахын тулд, ард түмэн рүүгээ буу шагайсан эзэрхэг засагт хариуцлага тооцохын тулд олон олон Амараатай бодол нэг байна. Ардчилал ялаад 22 жил болоход нэг ч удаа Ардчилсан нам дангаараа төрийн эрх бариагүй нь шоглоом байлаа. Харин ард түмэн минь олуулаа байсны хүчинд 19 дэх жилийнхээ ойн дээр ард­чилсан Ерөнхийлөгчийг сонгосон нь 2009 он. Бид 2008 оны долдугаар сарын 1-ний аймшигт өдрийг өөрсдийнхөө сонголтоор ялж ардчиллын нарыг авчирч чадсандаа төв талбайд цуглаж  шинэ Ерөн­хийлөгчөө уухайлан уг¬таж авсан он тооллоос гурван жил өнгөрчээ. Одоо дахин нэг УИХ-ын сонгуулийн санал хураах өдөр ойртож байна. Бид мөрөөдөлтэй ард түмэн. Мөрөөдөл минь ардчилал. Энэ л мөрөөдөлдөө хөтлөгдөж  1990 онд цус урсгалгүйгээр коммунист нийгмийг түлхэн унагаахдаа бид олуулаа бай­сан. Малаа малчдад өгөхөд олуу¬лаа байсан. Амьдарч бай­сан байраа хувьчилж авахад бид олуулаа байсан. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө тунхаглахад бид олуулаа байсан.

Үндсэн хуулиа батлахдаа бид олуулаа байсан. Олимпын аваргууд  алтан соёмбот далбаагаа  мандуулахад бид олуулаа баярласан. Ардчилсан Ерөнхийлөгчөө сонгоход бид олуулаа байсан. Харин 2008 онд ардчиллын төлөө өгсөн саналаа луйвардуулахад бид цөөхүүлээ байлаа. Ардын намын цагаан ордны өмнө таван сайхан залуугаа буудуулахад бид цөөхүүлээ байлаа. Урссан нулимс хатаагүй байна. Учир нь бид цөөхүүлээ байна. Эх орондоо бид ажилгүй бас ядуу байна. Амьсгалах агаар дутагдаж байна. Учир нь бид цөөхүүлээ байна. Авлигачдын нохой ард түмний хүүхдээс илүү тансаг амьдарч байна. Эрх баригчид баяжиж эх орон минь харийнханд худалдагдаж байна. Бид цөөхүүлээ байна. Өдрийн хоо­лоо арайхийн залгуулж байгаа ард түмнээ  330 мянган төгрөгөөр хуурч байна.  Өтгөс  буурлууд минь эрх ба¬ригчдаас мөнгөө  авахаар халуун на¬ранд хөлсөө урсган зогсож бай­гааг  харж байна. Өөдгүй байна. Үнэхээр бид цөөхүүлээ байна. Бид ажил хийж амьдардаг. Авсан цалин минь амьдралдаа хүрэхгүй байхад авлигачид нисдэг тэрэг хөлөглөж,  тэжээвэр муурандаа Америкаас хоол зөөн эрхлүүлж байна. Ард тү¬мэн цөөхүүлээ байна. Ардчиллын төлөө өгсөн саналаа булаалгасандаа бухимдсан олон буу барьсан засгийн өөдөөс нулимстай нүдээр ширтэж дөрвөн оныг үдэв. Одоо болно оо. Бид олуулаа атлаа цөөхүүлээ юм шиг амьдарч ханасан. Монгол Улсын мал 50 саяд хүрэв гэж эрх баригчид бахархал төгс зарлаж байна.

Миний Монголын ард түмэн 50 байтугай саяд хүрэх цаг ирнээ. Бид одоо хүлээхгүй. Бид өөрсдөө шийднэ.  Бид малнаас дор үзэгдэхээ болино.  МАН "Монгол мал” хөтөлбөр зохиож хөөр­цөглөв. Ардчилсан нам харин "Монгол хүн” хөтөлбөр зохиож өрсөлдөв. Одоогоос 22 жилийн өмнө ардчилсан хувьсгалыг Азид анх ялуулсан шигээ зүсээ, нэрээ сольсон пост коммунистуудыг  зургаадугаар сарын 28-нд олуулаа ялах ёстой. Цөөхүүлээ бид ялахгүй. Цөөхүүлээ бид мөрөөдлөө биелүүлж чадахгүй. Цөөхүүлээ ялагдана. Цөөхүүлээ буу­¬дуулна. Цөөхүүлээ ядуурна. Цөө¬¬хүү¬лээ малнаас дор үзэгдэнэ. Бид зоригтой байх ёстой. Хар л даа.  Ард түмнийнхээ эсрэг  30 жил хяд­лага үйлдсэн Хосни Муба­ракийг египетчүүд, Ливийн ард тү¬мэн 40 жил боолчлолд нь байсан Кадафийг, иракчууд Садамыг хэр­хэн ялж  эрх чөлөөгөө олж авав. Тэд олуулаа байсан. Олуулаа нэг зорилгын дор нэгдэж, олуулаа зүрх сэтгэл­дээ мөрөөдөж  чадсан. Ла¬лын шашинтай, нүүрэндээ хар гивлүүртэй арабууд дарангуйлагч, авлигачдаасаа салж чадаж  байхад Чингисийн монголчууд цөөхүүлээ баяжиж буй энэ хэдхээн авлигачдаас салж чадахгүй дарлуулаад суух гэж үү. Тийм байх учиргүй. Чингисийн угсаа, тэнгэрлэг заяат монгол хүн малнаас дор амьдрах ёсгүй. Хүн шиг амьдарч, улс шиг хөгжихөд цөөхөн хоног үлдлээ. Зургаадугаар сарын 28 бол олуулаа ялах өдөр. Бид чадна. Олуулаа заавал ялна. Тэгээд олуулаа сайхан амьдарна.
Тийм ээ, намайг Амараа гэдэггүй. Гэхдээ би Амараатай санал нэг байна. Ардчиллын цэнхэр тугийн дор авлигажсан төрийг түлхэн унагаахын тулд, ард түмэн рүүгээ буу шагайсан эзэрхэг засагт хариуцлага тооцохын тулд олон олон Амараатай бодол нэг байна. Бид олуулаа байна.

Улс төрийн тойм Мөнхбаясгалан 2012.06.21


www.T1771.Tk










Category: Улс төр | Views: 1123 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz