+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Thursday, 2024-04-25, 8:57 AM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » June » 13 » Улс төр::Бэлэг тараасан нэр дэвшигчдийг “ховловол” мөнгөн шагналтай
8:33 AM
Улс төр::Бэлэг тараасан нэр дэвшигчдийг “ховловол” мөнгөн шагналтай

Улс төр::
Бэлэг тараасан нэр дэвшигчдийг "ховловол” мөнгөн шагналтай

Сонгуулийн тухай шинэ хуулинд сонгогчдын саналыг татах зорилгоор бэлэн мөнгө, эд бараа тараасныг сонгогч баримтаар баталгаажуулбал мөнгөн урамшуулал авахаар заасан. Мөнгөн урамшуулал нь тухайн тараагдсан бараа бүтээгдэхүүний үнийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээнд байх аж. Өөрөөр хэлбэл нэр дэвшигч танд үнэтэй бэлэг өгөх тусмаа та их мөнгө авна гэсэн үг. Хамгийн гол нь нэр дэвшигчээс бэлэглэсэн гэдгийг гарцаагүй нотлох хэрэгтэй. Харин сонгогчдод 10 дахин нэмэгдүүлсэн мөнгөн урамшуулалыг тухайн бэлгийг тараасан нэр дэвшигч төлөгчөөс гаргуулах юм байна. Техник технологи хөгжсөн энэ үед уг хуулийг ямар нэг байдлаар буруу зөрүүгээр ашиглахаас сэрэмжлэн холбогдох байгууллагууд давхар шалгаж үндэслэлтэй эсэхийг нотолно гэсэн.
Энэхүү хулийг мөрдөж эхлэх болсон 2012 оны 1-р сараас хойш хэн хэн, хэрхэн, ямар бэлэг тараасныг та бүхэнд хүргэе.
УИХ-ын гишүүн С.Баярцогт. Хамтарсан Засгийн газарт Сангийн сайдаар бараг дөрвөн жил ажилласан тэрбээр айл болгоноор шахуу орж алтадсан Баян Намсрай бурхан тараасан тухай бишгүй бичсэн. УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт гэсэн бичиг нь түүнийг шинэ хуулийн яланд төвөггүй унагахаар байна. Бас ч болоогүй энэхүү бурханаа 1 ширхэг нь 150 мянган төгрөгийн өртөгөөр бүтсэн тухай ам алдсан гэж байгаа.  Сэлэнгэ аймгийн 30 мянга орчим сонгогчдод тараасан Баян Намсрай бурханы нийт өртөг нь дор хаяж 450 сая төгрөг болно. Шинэ хуулиар 10 дахин нэмэгдүүлсэн торгууль хүлээх бол эрхэм Сангийн сайд асан 45 сая төгрөгийн торгууль төлөх ёстой болж таарч байна.
Удаах байранд УИХ-ын гишүүн, ЭБЭХ-ний сайд Д.Зоригт сайд Чингэлтэй дүүргийн сонгогчдыг "АСА” циркт урьж цайлсан явдал орно. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Ахмадын холбооноос дүүргийн 20 жилийн ойн арга хэмжээг зохион байгуулсан гэх боловч МАН-аас угшилтай дүүргийн Засаг дарга Д.Ганболд, сайд Д.Зоригтын нэрийн хавчуулан дүүргийн арга хэмжээ бус намын, сонгуулийн өмнөх шоу болох нь батлагдсан. Нийт 12 мянган ахмад энэ арга хэмжээнд уригдсан ч хөтөлбөрт зарим ахмадыг намаар нь ялгаж тусад нь хүлээн авсан аж. Ингэхдээ нэг ахмадад календарь, "Янмал” үйлдвэрийн ноолууран оймс бэлэглэсэн бол жич хүмүүстээ календарь, ноолууран ороолтын хамт бэлэглэсэн аж. Бэлэг авсан ахмадын тооноос хамаараад хамгийн доод талын үнэтэй ноолууран ороолтыг 10 дахин үржүүлбэл бас лчамгүй тоо гарч таарна.
Гутгаар байранд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва орж байна. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийнхээ сонгогчдод өөрийн зурагтай календарь, 5000 төгрөгийн хамт тараасан. Энэхүү үйлдэлдээ тэрбээр хэрвээ календарийг 5000 гэж тооцох юм бол бас л "хөөрхөн” торгууль төлж таарах нь.
Дөрөвдүгээрт УИХ-ын гишүүн Су.Батболд Төв аймгийн 30 ээжид 100 мянган төгрөг гардуулсан явдал орно.Тэрээр Төв аймгийнхаа алдарт эхийн одонтой 30 ээжийг МАН-ын төв байр "Тусгаар тогтнолын ордон”-д хүлээн авч уулзаад манай нам алдарт эхийн одонтой хүмүүст жил болгон 1 сая төгрөг олгоно гэж амласан. Тус амлалтыг хэдийгээр улс орон даяар хэрэгжүүлж эхлүүлээгүй ч би та бүхэндээ тус мөнгөний эхний хэсгийг өгч байгаадаа баяртай байна гэж хэлээд гардуулжээ.

Үүнийхээ дараа тусгаар тогтнолын ордны үүдэнд хамтдаа зургаа татуулсан гэж байгаа. Хэрвээ алдарт эхийн одон авсан ээжүүд Су.Батболдыг бухвал тус бүр сая төгрөгийн эзэн болно гэсэн үг.
Харин сар шинийн баяраар айл бүрт хүчин чадал өндөртэй цахилгааны залгуур "олон залгуур” тараасан хэргээр МАК-ын Б.Нямтайширын хүү Номтойбаяр айрагдаж байна. Жил гаруйн хугацаанд Дорнодынхны "сэтгэлийг” татахын тулд бэлэг сэлтээр бөмбөгдсөн хэдий ч энэ тохиолдолд зөвхөн хуулинд заасан хугацаанд болсон үйлдэл хамаарч байгаа юм. Хэрвээ Н.Номтойбаярын гараас "олон залгуур” авч байгаагаар патиараа татуулсан хүн байх юм бол 10 "олон залгуур”-тай болох юм байна.

Сүүлийн байрыг Сү.Батболд эзэлж байна. Өнгөрсөн 2-р сард болсон АН-ын бүлгийн хурал дээр ийм яриа болжээ. УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Ажлаа хийхгүй оймс тараахаа больё. Ерөнхий сайд хүртэл оймс тарааж байна шүү дээ” гэв. Үүнийг нь "Фортуна” Б.Батбаяр гишүүн өлгөж аваад "Маханд очерлоод даарч байгаа хүмүүсээ бага дааруулах гэж оймс өгч байгаа юм уу” гээд ойр хавийнхаа гишүүдтэй нийлэн инээлдэцгээж байв. "Мах олдохгүй байхад оймс тарааж байгаа юм байлгүй, манай С.Батболд” гээд даапаалж байсан гишүүд Л.Гантөмөрийн "тараасан оймсноос нь манай өрөөнд нэг байгаа” гэхэд нүд нь бүр ч сэргэж "Аваад ир, ямар оймс тарааж байгаа юм сонирхоё”  гэх нь дуулдав. Ингээд  хэсэг гишүүд Ерөнхий сайд ямар оймс тарааж буйг сүүлд нь Л.Гантөмөрийн өрөөнд нь очиж үзэхээр шийдсэн бололтой оймсний хэргийг тэгсгээд намжааж байсан.

 

  Б.Инжир


Category: Улс төр | Views: 1011 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz