+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Friday, 2024-04-26, 12:01 PM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » June » 13 » Улс төр:: Амлалтыг нэхэн саная-2
8:43 AM
Улс төр:: Амлалтыг нэхэн саная-2

Улс төр::

Амлалтыг нэхэн саная-2

Хагас сарын дараа болох УИХ-ын сонгууль ойртож,  энэ өдрүүдэд амлалт нэхсэн, дахин амласан өдрүүдэд үргэлжилсээр. Ер нь бол амлалт нэхэхээсээ илүү амлалтыг нь сануулах нь зүйтэй байх. Тиймээс "Ардын эрх” УИХ-ын гишүүдийн  өнгөрсөн 2008 оны сонгуульд өгч байсан амлалтуудаас эргэн сануулж байна. Энэ удаад Баянгол  дүүргээс 2008 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, МАН-аас нэр дэвшсэн  Ц.Мөнх-Оргил  нарын амлалтыг эргэн сануулая. Энэ хоёр гишүүний хувьд дүүргийнхээ байгаль, экологид анхаарахаар уриалан гарч ирсэн юм.
Хотын үзэмжээс зулгаасан Ц.Мөнх-Оргилын Гандангийн дэнж

Баянгол дүүрэгт нэр дэвшигчдээс арай буурьтай нь хэмээн сонгогчид үнэлж хоёр дахь удаагаа сонгосон юм. Нийслэлд нэр дэвшигчдийн амлалтын гол бай нь гэр хорооллын барилгажилт. Нэр дэвшигчдийн нэгэн адилаар Гандангийн дэнжийг барилгажуулж, цэвэр бохир усны шугам тавьж, хороо бүрт хүүхэд залуучуудын клуб байгуулж, тэднийг дэмжиж ажиллахаа амалсан. Архидалт, мансууруулах бодистой тэмцэж, дэвших хөгжил, дээш­­лэх амьдрал хэмээх уриаг дэвшүүлэн баянголчуудын итгэлийг хүлээсэн. Харин өдгөө гишүүн Гандангийн дэнж ямар байдалтай байгааг хэнээр ч хэлүү­лэлтгүй харж байгаа байх. Хотын төвтэй залгаа болохоор хог новшиндоо дара­гдаж, хотын өнгө үзэмжид нөлөөлж байна, хавар болохоор шивтэр, шавхайтай холилддог гээд Гандангийн дэнжийн амьдрал дөрвөн жилийн өмнөхөөс өөрчлөгдөөгүй гэвэл бууруудахгүй биз. Хотын захиргаанаас Гандангийн дэнжийг хөрсний бохирдолттой гэдгийг нь тогтоогоод өгчихсөн. Гэтэл байрны бараа  үзэгдэх нь битгий хэл шав нь тавигдсан зүйлгүй Ц.Мөнх-Оргил гишүүнийг хүлээсээр. Гандантэгчилэн хийдийг дагаад "амьжиргааны гудамж”-ууд нээгдсэнээс цэвэр усны шугам нэгээр нэмэгдсэн нь ховорхон. Байгаль-экологийн аюулгүй байдалд тавих төрийн хяналтыг чангатгана гэсэн уриа түүний амлалт дунд цохиж яваа. Чангатгах нь битгий хэл нийслэлийн гэр хорооллынхны 85 хувь нь хөрсний бохирдолттой, аюултай нөхцөлд амьдарч байгааг албаныхан хэлдэг. Ц.Мөнх-Оргил гишүүний тухлан суудаг төрийн ордноос хэдхэн километр гаруйн зайд орших Гандангийн дэнжээр галигуулж явахыг хүсвэл халтирдаггүй гутал, амны хаалт хэрэгтэй гэхэд хилсдэхгүй биз.

Баянголчуудын хувьд гэр хороо­ллоосоо барилгажилт давамгайлсан харьцангуй хөгжсөн дүүрэг. Гэвч энэ дүүргийн хүүхдүүд тоглох тоглоомын талбай, зугаалах газаргүй үлдсэн учраас түүнийг биелүүлж өгнө гэх амлалтад эцэг эхчүүд нь хууртсан юм. Мод тарина, тоглоомын талбайтай болгоно, амраад суух тав тухтай орчинг бүрдүүлнэ. Ц.Мөнх-Оргилд гишүүн болох ивээс болсон бас нэгэн амлалт нь нийгэмд шударга ёсыг тогтоож, амар амгалан, сэтгэл хангалуун амьдрах боломжийг олгоно гэх үг.  2008 оны сонгуулийн үр дүнгээс бол үймээн дэгдэж, галт зэвсэгт өртсөн дөрвөн хүний амьтай түүнийг холбодог. Арга ч үгүй биз. Хохирогчдын ар гэрийнхэн "цагдаа иргэнээ буудсан гэдэг. Гэвч цагдаагийн байгууллагын ажилтан тушаалаар ажилладаг, дарга нар нь  дээрээс тушаал авна, харин тэр дээд хүн нь Хууль зүй дотоод хэргийн сайд нь  Ц.Мөнх-Оргил гишүүн” гэж харддаг юм билээ. Энэ хэрэг нэгэнт шийдвэрлэгдэж цагдаа иргэнээ буудсан тул цагдаагийн удирдлагууд ял авсан юм. Гэхдээ долдугаар сарын 1-ний гэх тодотголтой хэрэг яригдах болгонд Ц.Мөнх-Оргил гишүүний нэр дурьдагдаж байх хар толботой үлдэж буй.  Буруутай, үгүйг нь тодорхойгүй ч  өнөөдрийн нийгэмд шударга ёс тогтсон эсэх, амар амгалан аюулгүй орчинд амьдрах баталгаа бий юу гэдгийг Баянголчууд гишүүнээсээ асуух биз.

Амлалтаа бүгдийг биелүүлсэн гэхгүй ч 2008 оны сонгуульд нэр дэвшиж байхдаа бүгдийг нь биелүүлнэ гэж хэлсэн нь тэр өөрөө шүү дээ. Амлалтыг нэхэн санахын учир энэ.

Лифт, дээвэр, харин бусад нь хаана байгааг С.Эрдэнэ гишүүнээс асууя

С.Эрдэнэ гишүүний хувьд тойргоосоо өрсөлдөгч Н.Баяртсайхантай багагүй хэл ам хийсний эцэст гарч ирсэн. Нийгмийн өмнө тулгамдсан байгаль-экологийн асуудлаас эхлээд бүх зовлон бэрхшээлийг шийдэхээр ханцуй шамлан УИХ-ын гишүүн болсон гэдэг. Гэтэл хэлсэн, ярьснаасаа хальтирч сонгогчдынхоо байрны гаднах хүүхдийн тоглоомын талбайг дээрэмдэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэрээр барилгын бизнес цэцэглүүлсэн ч гэх юм билээ. Тухайлбал, дүүргийнхээ X хороонд хүүгийнхээ нэрээр зургаан давхар байр бариулсан гэх мэдээлэл ч хэвлэлээр шуугиж байсан.

Дүүргийнхээ иргэдэд санаа тавьж, уулзаж ярилцдаг ч хийсэн ажил нь үр бүтээл муутай гэж дүүргийхэн нь ярих юм билээ.  Иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлж, ажлын байраар хангана гэж сайхан амлалт өгдөг нь бодит байдал дээр ажилгүйдэл, амьжиргаа дээшилсэн зүйлгүй гэх юм билээ. Санаа тавьж байгаа дүр үзүүлэгч. С.Эрдэнэ гишүүнийг магтах нь ч муулах нь ч эн тэнцүү гэхэд болно. Хууль тогтоох дээд байгууллагад суудалтай болсны гавьяаг гаргаж, ахмад настныг халамжлах, нийгмийн халамж, цалин тэтгэвэр нэмэгдүүлэхтэй холбоотой хуулийн төсөл дээр гаршчихсан гэхэд болно. Хөгшдийн магнайг хамгийн их тэнийлгэсэн нь цэргийнхний тэтгэврийн зөрүүг арилгах хуулийн төсөл байсан юм. Тиймээс л түүнийг гараа хумхиж суусан гэж хэлэх хүн тун ховор. Харин Баянголчуудад амласан бүтээн байгуулалт нь тун ховор юм билээ. Дүүргийн орон сууцыг хотжуулах төсөл буюу лифтний төсөл боловсруулан овоо хэдэн байрыг лифттэй болгосон. Харамсалтай нь урд хөршөөс зөөсөн болохоор удаан хугацаанд ашиглагдаж чадаагүй, хэл ам араасаа дагуулсаныг санаж байгаа биз. Өөрөөр хэлбэл түүний төрөөс төсөвлүүлсэн мөнгө нь богино настай болж хувирсан. Үүнийг нь ашиглаж буй монгочууд магнай тэнийсэн бус харин хятад ажилчидтай хятад компани хөлжсөн гэх юм билээ. Энэ алдаагаа засах гэж дүүргийнхээ II-IV, X, VI хорооллын орон сууцны нийт 162 байрны 437 лифтийг засварлуулах гэж Засгийн газарт хүртэл асуулга тавьсан байдаг. Лифтний төсөл нэр хүндээс нь зулгаасан ч тэрээр "дээвэр” хэмээн шинэ хөтөлбөрийг санаачилж чадсан. Олон жилийн насжилттай дүүргийнхээ барилгын онгорхойг нь нөхөж, янзална хэмээн хөтөлбөрөө эхлүүлсэн ч үр дүн нь нийтэд лав тодорхой болоогүй. Харин Баянголчуудын үүний үр дүнд энэ удаагийн сонгуулиар дүн тавина. Сүйхээтэй ч үр дүн нь өөрт нь л мэдрэгддэг байх гэх юм билээ. Тэрээр энэ удаагийн сонгуульд улиран сонгогдож буй.

Энэ удаад тойрогтоо улиран сонгог­дохоор нэр дэвшиж байгаа ч амлалтууд хэрхэн биелүүлснийг Баянголчууд дүгнэх учиртай. Амлалт нэхэн сануулах учир энэ юм.

Ш.ЧИМЭГ
www.T1771.Tk



Category: Улс төр | Views: 1138 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz