+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Saturday, 2024-04-27, 4:14 AM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » July » 26 » Түрэмгийлэгч /өгүүллэг/::
1:42 PM
Түрэмгийлэгч /өгүүллэг/::


 Түрэмгийлэгч /өгүүллэг/::  



Нар мандаж өглөө боллоо. Бүсгүй уруул дээр минь үнсээд босов. Харин би дахиад л өнөөх янзаар хаягдаж хоцрох нь тэр. Энэ байдал хичнээн ч удаа давтагдаж байгаа юм одоо бараг тоогоо алдаж байх шиг байна. Уг нь бид хоёр долоо хоногт ганцхан удаа л уулздаг. Тодруулбал Баасан гаригт.

Гэхдээ тоогоо алдахыг бодоход уулздаг болсоор, бас би иймэрхүү байдалтай хоцорсоор жил сар нэлээдгүй өнгөрч. Яагаад заавал Баасан гаригт уулздаг юм гэж үү. Анх бид хоёр Баасан гаригт танилцсан юм. Гэхдээ өдөр болгон уулзаж, эсвэл өөр ямар нэгэн өдөр уулзаж, магадгүй бүр хүссэн цагтаа ч уулздаг байж болох байсан л байх. Гэвч Баасан гаригт уулздаг жишиг ч гэмээр, ёс ч гэмээр зүйл одоо нэгэнт хэдийнэ тогтож, хэвшил болжээ. Нэг үгээр хэлэхэд бид Баасан гаригийн эхнэр, нөхрүүд.

- Баяртай, Баасан гаригт уулзая.
Бүсгүй ингэж хэлээд гарч одлоо. Дахиад л хараал идсэн долоо хоногийн хүлээлт. Хүсэл тачаал минь. Үнэндээ би бүсгүйн нэрийг мэддэггүй юм. Солиотой байгаа биз. Надад нэрээ хэлдэггүй юм чинь яах юм бэ. Яаж ч гуйгаад хэлдэггүй юм. Анх би түүнтэй нэгэн бяцхан кафед танилцсан. Урьдны найз хүүхэн маань араар минь тавьчихсан Баасан гаригт. Хор шарандаа багтарчих шахсан амьтан сууж байхад таарсан бүсгүй. Түүнийг анх харахад надад хамгийн түрүүнд юу гэж бодогдсон гээ "Шулам. Өнөө муу өөдгүй хүүхнээс ялгарах юм энүүнд юу ч байхгүй шүү дээ” Яг ингэж бодож байхад тэр

- Уучлаарай, өөрт чинь гал байхгүй биз гэв.
"Халаасанд минь гал байгаа. Гэхдээ өгнө гэж битгий горьд” гэж дотроо бодож байсан ч би түүнд гал гаргаж өгсөн. Торгон цамцны энгэрийг түрсэн хоёр хөхнөөс болсон юм. Уг нь бол ч атганд л багтам бяцхан "эд”. Гэхдээ тэр хоёр бяцхан зүйлд хичнээн их эзлэн "түрэмгийлэгч” шинж оршиж байсан гэж бодно.

Би эмэгтэйд гал гаргаж өгөх нь битгий хэл уух юмаар хүртэл дайлж, огт хэрэгцээгүй гэмээр зүйлсийн талаар баахан чалчсанаа л одоо санадаг юм. Харин энэ хооронд өнөө гайхал хоёр "түрэмгийлэгч” намайг ёстой л солиоруулах шахаж байв. Ямар нэгэн аргаар хүрчих юмсан гэсэн адын бодол миний толгойноос салдаг юм биш. Урьд нь би бас ч гэж бишгүй л нэг бүсгүйчүүдтэй учирч байсан даа. Ханатлаа л хардаг бас мэдэрдэг байсан. Гэхдээ л ийм зүйлд огт хүрч байгаагүй, хүрэх юмсан гэсэн хүсэлд улангасан шатаж явсан амьтан шиг би тэр хоёр "түрэмгийлэгч” рүү тэмүүлж суув. Том болсон эр хүн гэхэд юм үзээгүй хүүхэд шиг л байсан. Тэгээд л би бүсгүйд галзуу ч гэмээр нэг санал хэлж орхисон.

- Чи надад энэ хоёр хөхөө өнөө шөнө хөлслөхгүй биз
Бүсгүй над руу ихэд гайхсан байртай харснаа
- Хорин мянга гэлээ.

Ингээд би өнөө хоёр бяцхан "түрэмгийлэгч”-ийг хорин мянгаар хөлслөв. Анхны шөнө буюу Баасан гариг. Өөрөөр хэлбэл тэр кафенаас гараад гэртээ дагуулж ирсэн тэр шөнө гэсэн үг л дээ. Би бүсгүйг орныхоо өмнө зогсоож байгаад торгон цамцных нь товчийг нэг бүрчлэн тайлж байхад миний гар өөрийн эрхгүй салганан чичирч, "Ямар азаар хуучин найз бүсгүй минь миний араар тавьсан юм бэ” гэж бодож байв. Шөнөжин.
Нар мандаж бүсгүй явахаар болов. Би тохирсон ёсоор төлбөрөө хийхдээ
- Хоёулаа өнөө орой уулзана шүү.
- Үгүй л болов уу.
- Яагаад?
- Зөвхөн Баасан гаригт л боломжтой.
- Яагаад заавал зөвхөн Баасан гаригт гэж?
- Надад шөнө бүрийг энд өнгөрүүлж байх боломж байхгүй учраас
- Чи нөхөртэй юм уу?
- Нөхөртэй байсан бол юу боллоо гэж урьд шөнийг чамтай өнгөрүүлэх юм бэ?
- Тэгвэл чи биеэ үнэлэгч юм уу?
- Чамд энэ хоёроос өөр дэвшүүлчих таамаг байхгүй нь үү?
- Хэрвээ чи хоёр дахь нь биш юм бол яагаад өчигдөр шууд зөвшөөрсөн юм бэ?
- Урьд нь хэн ч надад тийм солиотой санал тавьж байгаагүй учраас
- Хэрэвзээ хэн нэгэн хүн чамд үргэлж тийм солиотой санал тавих юм бол чи тэр болгоныг зөвшөөрөх хэрэг үү?
- Хэн ч үргэлж тийм солиотой саналыг тэр бүрий тавьдаггүй юм. Уучлаарай, надад чамтай цэц булаалдаж байх сонирхол алга. Явалгүй болохгүй нь…
- Хөөе хээн… Нээрэн ингэхэд нэрийг чинь хэн гэдэг юм бэ?
- Нууц
- За больдоо битгий маяглаад бай.
- Би хэзээ ч маягладаггүй
- Тийм юм бол зүгээр л хэлчихээч дээ
- Матрёшка
- Ха ха ха. Чи жаахан солиотой байх аа.
- Яаж байна.
- Хэзээ байтлаа бүсгүй хүн өөрийгөө ингэж хэлээд зогсож байсан юм.
- Би заавал бусадтай адилхан байх ёстой юу?
- Үгүй л дээ.
- Тэгээд…?
- Гэхдээ л энэ нэр чинь дэндүү инээдтэй юм.
- Чи өчигдөр намайг "Шулам” гэж бодоо биз дээ?
- Юу гэнээ? Үгүй.
- Хараач хөөе, худалч этгээд байх нь
- Чи яагаад тэгж бодсон гэж бодож байгаа юм.
- Нүүрэн дээр чинь л бичээстэй байсан шүү дээ.
- Бас уншинаа, за за энэ ч яахав. Чи нээрэн надад нэрээ хэлэхгүй юм уу?
- Үгүй ээ.
- Тэгээд Баасан гаригт би чамайг хаанаас яаж олох юм бэ? Яаж дахиж уулзах юм бэ?
- Би чам дээр өөрөө ирнээ.
- Юугаар чинь чамд итгэх хэрэг вэ?
- Ингэхэд чи итгэлээ хаана ингэтлээ гээчихсэн хүн бэ?
- Зүгээр л үнэмшилгүй санагдаад байна шүү дээ.
- Би хэзээ ч хэлснээсээ буцаж байгаагүй. Би ирнэ л гэсэн бол ирнэ.
Анхны уулзалт бас салалт. Бүсгүйг үдэж өгсний дараа нэг хэсэг би орон дээр тэрийн хэвтлээ.

Төгсгөл. Алган дахь "цайзанд” минь урьд шөнөжингөө хоригдсон хоёр бяцхан "түрэмгийлэгч”-ийн ор мөр тэмтрэгдэх шиг. Энэ мэдрэмж надад яг гурав хоног мэдрэгдсэн юм. Гэвч дөрөв дэх өдрөөс эхлэн тэр мэдрэмж үгүй болж эхлэх нь тэр. Тэгэхэд надад ямар аймшигтай санагдаж байсан гээч. Яг л нэг их үнэтэй цайтай зүйлээ бага багаар гээж байгаагаа мэдэрч байгаа юм шиг л санагдаж байв. Ингээд л би өөрийн эрхгүй Баасан гаригийг тэсэн ядан хүлээж эхлэв. Хүлээлт!
Цагийн зүү тэр чигээрээ царцаад хөлдчихсөн юм шиг явахаа үзэхгүй. Бас тийнхүү хүлээхийн хажуугаар "Тэр ирэхгүй бол яана” гэсэн айдас дахин дахин бодогдоод хашгармаар ч юм шиг болж нэг үгээр хэлэхэд миний амар тайван амьдралын хэмнэл нэг мөсөн эвдэгдэж орхисон гэхэд болохоор болов. Арай хийж Баасан гариг ирэх нь тэр. Өглөөнөөс авахуулаад би хүлээж эхэллээ. Тэгж хүлээж байхад урьд урьдны өдрүүдийн Маргаашийг хүлээж байсан хүлээлт юу ч биш байв. Цаг явахын хэрээр "Тэр өнөөдөр ирнэ” гэсэн бодол цаг өнгөрөхийн хэрээр "Ирэхгүй нь ээ” гэсэн бодлоор солигдож байлаа. Хонхны дуу. Бүсгүй үүдэнд минь зогсож байх нь тэр. Дахиад л өнөө гайхамшигт хоёр бяцхан "түрэмгийлэгч”миний алганд. Миний цээжинд. Цаг хугацаа хичнээн хурдан өнгөрсний ч мэдсэнгүй! Нэг л мэдсэн нар мандаж, бүсгүй явах болов.
- Жаахан бай л даа.
- Өглөө болчихлоо
- Тэгсэн ч гэсэн…
- Харамсалтай нь чадахгүй нь. Тохироо бол тохироо шүү дээ.
- Ядаж ганцхан хором
- Үгүй дээ
- Аймшигтай байна. Дахиад долоо хоног хүлээнэ гэдэг. Хэрэвзээ би чамайг эндээс гаргахгүй бол чи яахав?
- Чи тэгж чадахгүй ээ
- Яагаад?
- Мэдэхгүй.
- Үгүй ээ, би чадна.
Ингэж хэлээд би бүсгүйг ухасхийн тэвэрч авлаа. Цээжинд минь өнөөх хоёр бяцхан "түрэмгийлэгч” хүчирхийлэн тулах нь мэдрэгдэв. Гэхдээ би яагаад ч юм бэ, өөрийн эрхгүй
- Чинийхээр болъё гэчихлээ.

Дахиад л өнөө бяцхан "түрэмгийлэгчид” намайг тийнхүү хэлүүлж чадах нь тэр. Хүчирхэг байгаа биз? Ердөө л атганд багтмаар жаахан байж шүү дээ. "Агуу байх”, "Хүчтэй байх”… гэдэг үгс яагаад ч юм бэ "Том” гэсэн утгаар илэрдэггүй юм байна гэсэн бодол тэгэхэд л надад төрсөн юм. Магадгүй хамгийн хүчтэй зүйл хамгийн "жижиг” ч байдаг юм уу? Ингээд би ирэх Баасан гаригийг хүлээхдээ цаг хугацааны хамгийн "бага” хамгийн "нарийн” хэмжигдэхүүнийг ямх ямхаар үдэж эхэлсэн. Хоёр дахь долоо хоногийг мөн л тэсч ядан өнгөрүүлэхдээ би эргэлт буцалтгүй нэг зүйлийг шийдсэн нь "гэрлэлт” байв. Яагаад ч юм бэ дахиад долоо хоног, дахиад Баасан гаригийг хүлээж тэвчихээргүй байлаа. Баасан гариг. Хүсэн хүлээсэн мөч минь. Шөнийн туршид. Өглөө.
- Хоёулаа гэрлэе.
- Юу гэнээ?!
- Хоёулаа гэрлэе. Миний эхнэр болооч.
- Үгүй шүү.
- Би чамгүй байж чадахгүй нь. Би чамайг бодохгүй ганц хоромыг ч өнгөрүүлэхгүй байгаа. Ахиад би чамайг энэ хаалгаар гаргаж, ахиад би чамайг өөрөөсөө холдуул чадахгүй нь. Би чамд хайртай.
- Худлаа
- Чи яагаад надад итгэхгүй байгаа юм бэ.
- Чамайг ердөө л хүсэл тачаал эзэмдчихж. Түүнээс биш чи надад хайртай байгаа юм биш.
- Би чамайг тэртээ тэрэнгүй хүчээр хорьж чадахгүй шүү дээ. Гэтэл энийг минь битгий миний эсрэг ашиглаа ч дээ. Гуйж байна!
- Ахиад чамайг энэ тухай ганц л үг дуугарах юм бол би ирэх Баасан гаригт ирэхгүй шүү.
- Үгүй чи тэгж болохгүй. Би …
- Баяртай.
- Намайг уучил. Би буруу үг хэлж, би ердөө л өөрийгөө бодож. Баасан гаригт ирээрэй, гуйж байна!
Бүсгүй миний үгийг сонссон ч юм уу, үгүй ч юм уу бүү мэд. Гагцхүү хаалга л "тас” хийн хаагдав. Би өөрийнхөө өмнө, өөрөө өөрийгөө уучлахад ч бэрхтэй ямар том алдаа хийснээ ойлгов. "Хэрвээ бүсгүй миний үгийг дуулаагүй, дуулсан байлаа ч намайг уучлахааргүй нэг мөсөн "Баяртай гэсэн бол яана” гэж бодохоос би бүр амиа хорлочихмоор санагдаж байлаа. Ганцхан зүйл л намайг торгоож байсан нь ирэх "Баасан” гариг. Би хэзээ ч бурханд итгэж байгаагүй. Гэхдээ тэр долоо хоногийг би өдөр шөнөгүй бурханаас аврал эрж өнгөрүүлсэн. Тэгэхэд "Үхэл” надад огтхон ч аймшигтай санагдахгүй байв. Ганцхан гэм нь "Тэр ирэхгүй”. Ирэхгүй нь гэдгийг "мэдрэх”, "ойлгох”, "түүнд итгэх” л "Үхэл” байв. Би тэр долоо хоногт цал буурал болтлоо өтлөх шиг болсон.
Баасан гаригийн өглөө. Өглөөнөөс эхлээд л чихэнд минь хаалганы хонх хангинаж, хичнээн олон удаа би үүд рүү ухасхийсэн юм бэ бүү мэд. Гэхдээ би тэр бүрийд цөхрөлтгүй үүдээ тайлсаар л байлаа. Гэвч "Бурхан” гэж байдаг юм билээ.

[www.T1771Music.Ucoz.Net]




Category: Өгүүллэг | Views: 1267 | Added by: slipknot1771 | Rating: 2.0/1
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz