+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Thursday, 2024-04-25, 11:35 AM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » July » 15 » Түүх:: Хүч тэнхээ ихтэй ч хүүхэд шиг гэнэн Хадаа аварга
6:29 PM
Түүх:: Хүч тэнхээ ихтэй ч хүүхэд шиг гэнэн Хадаа аварга

Түүх:: 
Хүч тэнхээ ихтэй ч хүүхэд шиг гэнэн Хадаа аварга

Дагвацэрэнгийн Хадбаатар аварга 1951 оны 7-р сарын 4-ний өдөр Төв аймгийн Угтаал сумын нутагт төрсөн. Туулай жилтэн хүн. Эцэг Дагвацэрэн нь Морин Заводын дарга байсан байна. Тэднийд Хадбаатараас түрүүнд 2 хүү төрөөд тогтоогүй юм байжээ. 3 дахь нь хүү төрсөн учир энхрүүлсэн байдлаар Хад чулуу шиг аварга том баатар эр болохыг ерөөн Хадбаатар гэж нэр өгсөн байж болох талтай юмаа. Эцэг Дагвацэрэн гуай 1917 онд, эх Бужгар нь Төв аймгийн Угтаал сумын нутаг "Их бага хад” гэдэг газар төрсөн. Д.Хадбаатар 1959 онд 8 настайдаа 1-р ангид орж суралцан тэр үедээ бусад хүүхдүүдээс биеэр том, хөл муутай, барилдах ноцолдох дуртай боловч хөл муутай учир амжилт муутай байжээ.1967 оны өвөл 7-р ангийн сурагч байхад нь ээжийнх нь төрсөн дүү Монгол Улсын Ази тивийн аварга, Улсын хөнгөн атлетикийн спортын гавъяат мастер Д.Нанжилмаа нь сайхан бие бялдартай хүүхэд спортоор хичээллэх хэрэгтэй гээд УБ-т авчирч 16 настай хүү Улсын шигшээ багийн тамирчин болж Ч.Найдан багшийн шавь болжээ. Тэгээд дасгал сургууль хийхийн хажуугаар оройн сургуульд суралцаж 1970 онд 10-р анги төгсчээ. Мөн 1970 оны 6-р сард цэргийн багш, дарга, эгч нартаа хэлжээ. Тэд нь шигшээ багийн тамирчин хүнийг цэрэгт авдаггүй чөлөөлдөг юм гээд нэгэн бичиг хийж өгснийг хэнд ч үзүүлэлгүй дараад 6 сарын 24-нд цэрэгт явжээ. Тэнд бас нэг сонин үйл явдал тохиолдсон нь түүнд таарах гутал байсангүй тул өмсөж очсон үеийн тамирын шаахайтайгаа цэргийн жагсаалд явж байжээ.

 

Тэгээд шинэ цэргийн хуаран "Хар усан тохой”-д очоод тэр үеийн шинэ цэргийн дэгийг биеэр амссан удаатай. Сайн тамирчин, бэлтгэл сайтай байсан учир зөвхөн гар дээрээ 600 удаа суниаж байсан нь тийм ч олон аавын хүү хийж чадах ажил биш бизээ. Гэвч тэнд урьд оны цэрэг, ухамсар боловсрол муутай бага дарга нарт үүдэн шүдээ хуга цохиулсан байна. Тэгээд тэр каринтинаас "Алдар” нийгэмлэгт хөнгөний тамирчнаар очсон боловч тэнд хожмын дархан аварга Цэрэнтогтох, заан Ишгэн, Гочоосүрэн, Цэнд-Аюуш, начин Цэдэндаш нартай орой бүр барилдаж үндэсний бөхийн цагаан толгойд суралцаж эхэлжээ. 1971 онд "Алдар” нийгэмлэгийн стадионд "Алдар” нийгэмлэгийн зуны ажиллагааны нээлт болж 013-р ангийн байлдагч Хадбаатар гэж барилдаад 1-ийн даваанд Ч.Адъяа зааныг , 2-ын даваанд Барамсай зааныг давж , 3-ын даваанд аварга Баянмөнхөд унажээ. Энэ үед Хадаа дөнгөж 20 настай 180 см өндөр, 110кг жинтэй тун ч сайхан залуу байжээ. Тэгээд БХЯ-ны сайд байсан армийн генерал Б.Дорж дуудаж "Чи овоо барилдаж сур энүүнд зодог шуудаг хийж өг гэж үүрэг өгсөн тул ангийн захирагч Даваахүү гэдэг хүнээр хөх торгон зодог шуудаг хийлгүүлж өгчээ. Энэ үеэс л заалны барилдаанд барилдаж эхэлсэн байна. 1971 онд Ардын хувьсгалын 50жилийн ойгоор зээрэнцэг, бөөрөнцөг шидэлтийн тэмцээнд оролцох байсан боловч өөрөө барилдах санаатай байжээ. Тэгээд 7-р сарын 10-ны 15 цагт хөнгөн атлетикийн тэмцээн эхэлж Хадаа тэр тэмцээнд зээрэнцэгээр Спортын мастерын норм биелүүлэх даалгавартай байжээ. Тэмцээнд дөнгөж 43м шидэж түрүүлсэн хэдий ч маастер болоход 3м дутсан учир багшдаа толгойгоо эргэтэл загнуулаад багшдаа гомдож маргааш нь бөөрөнцөг түлхэх байснаа орхиж Хадаа Баруунхараад очиж барилдахаар шийдэж суудлын вагонд суугаад Баруунхараад бууж Загдал тасаг дээр байсан гэр лүүгээ явган алхаж өглөөний 4-н цагт гэртээ хүрч очжээ. Ээж, аав нь сандарч "Чи яагаад яваад ирэв” гэхэд нь сумандаа барилдахаар ирлээ гэжээ.

 

 

Барилдахаар ирсэн гэхэд нь ээж, аав нь ихэд баярлаж "Одоо жаахан унтаж амар аав нь өглөө морийг чинь эрт бариад ирнэ” гэжээ. 1971-7-11 өглөө Хадбаатар хүү зуузайны ар нь язарчихсан бакель гутал гармуушиглаад өмсчихсөн, үйтэн хуаран тэрлэгний энгэрт 6-н алтан медаль зүүчихсэн, зодог шуудаг бүсэлчихсэн нэг их бөх маягтай хүн нутгийн ах Жалбуу зааныг дагасаар хүрч очжээ. Сумын наадмын 1,2-ын даваанд аманд голцуу хүүхэд ирдэг учир хөнгөн шиг 2 давжээ. Гэтэл 3-ын даваанд наадмын түрүүг авна гэж ганзагалаж ирсэн Төмөр замын хоёр бөхийн ах Жанлав амлан аваад Хадааг барсангүй тул дүү нь "ийм амьтанд унаж байдаг яасан хүн бэ” гэж ахыгаа зэмлээд барилдсан боловч мөн л унажээ. 5-ын даваанд сумын заан нэг довны Б.Лхагвасүрэн амлаж унав. 6-ийн даваанд Баруун, Зүүнхараадаа айлгадаг хүний нэг сумын заан бас нэг Лхагвасүрэнг зайлж түлхээд давав. Үзүүр түрүүнд Зүүнхараагийн 42-р баазын жолооч "Бух” хэмээх Гомбоотой үлджээ. Тэгээд үзүүр түрүүний бөхийг гаргахдаа бүх засуулууд нь ард нь сөхөрч унаад хоцроход нь эргэн хараад инээж байсан гэдэг. Үзүүр түрүүний хоёр бөх талбайн голд ирээд өртөл нөгөө "Бух” Гомбо нь хоёр хөлд нь зэрэг гүйжээ. Энэ үед Д.Хадбаатар сандрахдаа хоёр нүдээ тас аниад далбааны араас нь давуулж бариад нилээн хол шидчихсэн байжээ. Нүдээ нээгээд харсан чинь Гомбо заан нилээд хол уначихаад босож байсан байна.
Бай шагналд нь улаан даавуугаар өнгөлсөн ногт бүхий хээр зүсний соёолон морь, бүтэн тавгийн идээ барьж, "Сумын Заан” цол олгожээ. Ингэж их бөхийн дэвжээн дээрээс түүний хүртэх алдар цол, амжилт бүтээлийн эхлэл нь яах аргагүй энэ наадам, энэ "Сумын Заан” цолноос эхэлжээ. Гэвч Д.Хадбаатар хүү хөнгөн атлетикийн тамирчин хэвээр 1972 онтой золгожээ. Энэ 1972 он 21 настай залуу хүү Хадбаатарт сонирхолтой бөгөөд дурсгалтай он болон үлджээ. 1972-7-1-ний өдөр зээрэнцэгийг 47м 29см шидэж спортын мастерын болзол хангасан бөгөөд бөөрөнцгийг 13м 92см-т түлхэж Монгол Улсын рекорд амжилт тогтоов. Мөн Улсын их байр наадамд анх удаагаа зодоглож 5 даван "Улсын начин” цол хүртжээ. Улсын начин болох барилдаанд даваа бүрт сонин тохиолдолд дүүрэн байсан байна. 1-ийн даваанд Архангай аймгийн арслан Балсан гэдэг хүнтэй таарч барилдаад хайнцсан тул маргаж байгаад шүүгчийн шийдвэрээр дахин барилдахдаа дур хүсэлтэй түүний нэр 2-ын даваанд гарсангүй учир шүүгч дээр очиж лавласанд "чи гоц мөргөсөн” гэжээ. Энэ нь ч бас зүгээр нэг даваа олдож байгаа тул баяртай,азтай байлгүй яахав.

3-ын даваанд Өмнөговь аймгийн арслан Бямбаатай таарчээ. Түүнийг хав дөрвөлжин барьцнаас шуудагдаж эргээд мөн л хялбархан давжээ. 4-ийн даваанд Булганы Лхагвасүрэн заан амлажээ. Лхагвасүрэн заан урьд жил нь Ардын хувьсгалын 50жилийн ойгоор 6 давж заан цол авсан шинэхэн заан байлаа. Тэр амлаж авсныхаа дараа Хадааг дуудаж ахын чинь бэлтгэл сайн байгаа. Заанаа батлах санаатай байна. Дүү хүү бууж өгөөрэй гэж байна гэнэ. Тэгэхэд нь Хадаа би цэргийн хүн бууж өгч болохгүй бас би өгөөрэй гэж хариулжээ. Энэ хариулт нь түүний амьдралд тохиолдсон хамгийн зөв хариулт ч байсан байж магадгүй юм гэж би боддог. Заан Лхагвасүрэн хариултыг сонсоод "За тэгвэл үзнээ” гээд буцаад явжээ. Тэгээд Лхагвасүрэн зааныг дүүгүүрдэж эргүүлээд тавихдаа дугтарч тавьсан байна. Энэ мэх нь хожим түүний гол мэх болсон юм. 5-ын даваанд улсад 2 удаа үзүүрлэж 10 удаа шөвгөрсөн Хүчит арслан Ж.Чойжилсүрэн амлажээ. Чойжоо арслан ам авахаар шүүгч нар дээр очоод нэр сонгож байснаа надад таньж мэдэх хүн алга тэр Хадбаатар гэдгийг чинь гавъяа бяртай л юм бол намайг хаяад начин болдог юм байгаа биз гээд авсан юм. Тэр үед миний бие шүүгч нарын дэргэд сууж байсан бөгөөд Төв аймгийн хүүхэд гэж дуулаад Хадаагийн байдлыг битүүхэн ажиглаж байлаа. Тэгээд тэр хоёр барилдлаа, барьж авангуут Чойжоо арсланг алдарт мэхээ хийлээ. Хадаа суун туссан боловч цэрвүү барьцаа тавилгүй босч ирээд Чойжоо арсланг учир дүрсгүй сэгсчиж гарлаа. Тэгж байхдаа Хадаагийн хоёр хөл нь газар хүрэхтэй үгүйтэй байгаа бололтой, ер нь л өөрийн мэдээгүй тогтож ядаж байлаа. Тэгж байгаад Хадаа давж "Улсын начин”-ы болзол хангаж байв. Чойжилсүрэн арсланг тахимаа өгөөд ирэхэд нь Дамдин аварга тосч уулзаад "Чи тэр солбиод байгаа хоёр хөлийг харсангүй юу” гэж асуухад нь Чойжоо арслан юун хөл харахтай манатай тогтох гэсээр байгаад тогтож чадсангүй уналаа гэж байлаа.

Ийнхүү хөнгөн атлетикийн тамирчин залуу Баянгол зочид буудлаас биеийн тамирын хувцастайгаар төв цэнгэлдэх хүрээлэнд очиж зээрэнцэг шидэлтээр спортын мастер, бөөрөнцөг түлхэлтээр улсын рекорд тогтоож, үндэсний бөхөөр "БНМАУ-ын начин” хэмээх эрхэм цолыг хүртэж, ёстой азтай, одтой, хийморьтой сайхан эр болж явлаа. Дараа нь Хадаа Цэрэн аваргатай унасан юмдаг. Үүнээс хэдхэн хоногийн дараа Өвгөнхүү багшийнхаа ачаар Самбо бөхийн Улсын аварга болов. Дараа нь дасгалжуулагч Ч.Маштаб багшийн зөвлөснөөр Жүдо бөхийн шигшээ багт орж Олон улсын тэмцээнд оролцохоор Чехсловак улсад очиж эхний даваанд Румын бөхтэй таарч нохой мордон аваад босоход нь тэр бөхийн түнх мултарсан байжээ. Ийнхүү олон улсын тэмцээнээс анх удаа хүрэл медаль авсан байна.

1974 он. Энэ жил 23 нас хүрч байгаа Хадбаатар начин тун их бяртай онцгой сайн байжээ. Тэр өөрөө ярихдаа "Бүх юм жижиг харагдаад өөртэй нь барилдах бөх байхгүй юм шиг бодогдож байна” гэж байжээ. Наадмын бэлтгэлийг Мөнхбат аваргатай Хандгайтад хийжээ. Тэгээд Мөөеө аварга түүнийг 3-ын даваанд уначихгүй бол үзүүр, түрүүнд үлдэх боломж бий гэж байлаа. Гэтэл бид бяр нь амтагдаж байсан залуу начин Их аваргын үгийг тийм ч их ач холбогдолтойд тооцохгүй байжээ. Тэгээд наадам болдгоороо болж 3-ын даваанд залуу начин маань ам авах ээлж ирэхэд шүүгч нар дээр ирж нэр сонсоход цэрэг голдуу нилээд нэр уншиж гэнэ. Тэгээд би цэргийн хүн учир цэргээр ч яахав. Өөр хэн хэн байна гэхэд нь : Архангайн-Шижээ, Дорноговийн бүдүүн Одсүрэн хоёр л байна гэжээ. Баянмөнх аварга Шижээг битгий аваарай гэж байсныг санаж Одсүрэнг авчээ. Тэгээд Одсүрэнг дүүгүүрдэх гээд чадсангүй тулгуур хөл дээрээ мордуулж унасан нь түүний хамгийн анхны болчимгүйдэл болжээ.

1975 он 24 нас. "Өсөх идэр начин” мааны Улсын их баяр наадамд 4 дэх удаагаа барилдаж 5-ын даваанд Увс аймгийн харъяат Улсын начин М.Мөнгөнийг, 6-ийн даваанд Говь-Алтайн Д.Цэрэндаш начинтай тунаж, 7-ийн даваанд Өвөрхангай аймгийн харъяат Д.Долгорсүрэн начинтай тунаж даваад "Улсын Заан” цол авчээ.

Харин харамсалтай нь энэ оны 8 сард согтуугаар гадаадын иргэний эрх чөлөөнд халдсан хэргээр Эрүүд татагдан 1жил 6 сараар хоригдож, 8 сар болоод хугацаанаасаа өмнө 1976 оны 4-р сард суллагдан, тэр жилдээ улсад анх удаагаа түрүүлжээ. Энэ тухай Гавъяат дасгалжуулагч, Улсын начин Ч.Өвгөнхүү ярихдаа:

1976 онд наадмын бэлтгэлийг Сонгинод 023-р ангийн хажууд Бээжин аварга, Чойжилсүрэн, Жамц, Хадбаатар арслангууд мөн Б.Ганбаатар бид 25 хоног бэлтгэл хийсэн юм. Хадаа дүүгүүрддэг, өлгөж хавирдаг мэх нь дархан болж, хурд нь нэмэгдээд л, зан нь сайхан болоод л, хүн авч шидээд л ер нь хүн барилдах аргагүй болсон гэж байлаа.

1976 он. 5-ын даваанд Д.Одсүрэн начинг, 6-ийн даваанд шинээр начны болзол хангасан начинг, 7-ийн даваанд начин Мөнгөнийг, 8-ын даваанд шинээр зааны болзол хангасан Д.Долгорсүрэн начинтай тунаж, 9-ийн даваанд Л.Дагвасүрэн арсланг давж "Улсын Арслан” болжээ.

 

 

 

1977 онд 5-ын даваанд Архангай аймгийн Д.Гочоосүрэн начинг давж "Бат суурьт” чимэг аваад, 6-ийн даваанд Ховд аймгийн харъяат Д.Мягмар начинг амалж унасан. Харин Мягмар нь 7-ийн даваанд Дагва арсланг давж "Улсын Заан” цол авчээ.

1979 онд 5-ын даваанд начин Д.Сэрээтэрийг, 6-ийн даваанд шинэ начин Баатарыг, 7-ийн даваанд Зэвэгийн Дүвчин начинтай тунаж давсан, 8-ын даваанд аварга Ж.Мөнхбатыг давж "Тод сонин” чимэг аваад Баянмөнх аваргад унаж анх удаагаа үзүүрлэжээ. Үүний дараа ид оргил үе 1980, 1981, 1982 он буюу 29, 30, 31 насандаа хэцүү газар байсан. Энэ нас бол сайн бөхчүүд яах ч аргагүй дээд амжилт гаргадаг нас юм. Үүнийг Хадбаатар харамсалтайгаар өнгөрөөжээ. Гэвч түүний хувьд амжилт гаргах боломж нь байсаар байсны гэрч нь тэндээс гарч ирсэн жилдээ 2 дахиа үзүүрлэсэн явдал юм.

1983 онд 3-ын даваанд Алдар нийгэмлэгийн Энхжаргаланг, 4-ийн даваанд Өндөр Доржийг, 5-ын даваанд Төв аймгийн арслан Алтангадасыг, 6-ийн даваанд Гочоосүрэн зааныг, 7-ийн даваанд Зэвэгийн Дүвчин начинтай тунаж даваад, 8-д Мөнхбат аваргыг давж "Чин зоригт” чимэг аваад, 9-д Цэрэнтогтох аврагад унаж 2 дахь удаагаа үзүүрлэв.

1984 он. 33 настай Хадбаатар арслан 5-ын даваанд Ж.Ганболд начинг, 7-ийн даваанд Тулгаа начинг давж "Бууршгүй хүчит” чимэг аваад их шөвгийн 4-т үлдээд, 8-д Мөнгөн арсланд унажээ.

 

1985 онд 3-ын даваанд Архангай аймгийн арслан Равдан-Очирыг, 4-ийн даваанд аймгийн арслан Эрэнэбаатарыг, 5-ын даваанд шинэ начин Говь Алтайн Нэмэхбаярыг, 7-ийн даваанд Мөнгөн арслантай тунаж даваад, 8-ын даваанд Цэрэнтогтох аваргатай тунаж даваад "Саруул Сайжрах” чимэг авсан. Харин 9-ийн даваанд залуу начин Бандийн Ганбаатарт унаж 3 дахь удаагаа үзүүрлэв. 1985оны үед Хадбаатар үнэхээр бяртай, туршлагатай байжээ. Түүнийг тэр жилийн Цагаан сарын барилдаанд түрүүлсэн тухай бөх сонирхогч Ш.Мягмар бичсэн нь: Хадаа Цагаан сарын барилдаанд 7 давж түрүүлсэн. Энэ нь түүнд 7 удаа дэвж гарах нь төвөг байсан болохоос 7 давах нь төвөг биш байлаа гэжээ. Гэвч тэр Улсын их баяр наадамд өөрийн гол өрсөлдөгч Цэрэнтогтох аваргыг давсан боловч өөрийн боломжийг бүрэн ашиглаж чаддаггүй, хариуцлагагүй зангаараа залуу начинд өвдөг шороодож байлаа гэсэн ч түүнд боломж байжээ.

1986 он 35 насандаа Хадаа арслан маань 3-ын даваанд Чанрав начинг, 4-ийн даваанд аймгийн арслан Батдоржийг, 5-ын даваанд аймгийн арслан Бадарчийг , 6-ийн даваанд Өвөрхангй аймгийн Бүрдний Дамдинбазар начинг, 7-ийн даваанд Ишгэн зааныг, 8-ын даваанд арслан Мөнгөнийг харин 9-ийн даваанд Цэрэнтогтох аваргыг давж "Улсын аварга” цолыг анх түрүүлснээсээ хойш 10 жилийн дараа хүртжээ.

www.T1771.Tk




Category: Түүх | Views: 1836 | Added by: slipknot1771 | Rating: 5.0/1
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz