+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Wednesday, 2024-04-24, 9:28 PM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » July » 15 » Түүх:: Ю.ЦЭДЭНБАЛ ОРОСООР ШҮЛЭГ БИЧИЖ, С.УДВАЛД ИЛГЭЭСЭН
6:37 PM
Түүх:: Ю.ЦЭДЭНБАЛ ОРОСООР ШҮЛЭГ БИЧИЖ, С.УДВАЛД ИЛГЭЭСЭН

Түүх:: 

Ю.ЦЭДЭНБАЛ ОРОСООР ШҮЛЭГ БИЧИЖ, С.УДВАЛД ИЛГЭЭСЭН

Монголын эмэгтэйчүүдийн байгууллагыг 40 жил, Монголын зохиолчдын хороог 13 жил удирдаж, 10 удаа АИХ-ын депутатаар сонгогдон, 22 жил Ардын Их Хурлын тэргүүлэгч гишүүн явсан, 1965 онд Дэлхийн энх тайвны зөвлөлийн Жюлио Кюрийн нэрэмжит алтан медаль, 1973 онд Ази, Африкийн зохиолчдын холбооны "Лотос” сэтгүүлийн шагналаар шагнуулж, 1978 онд Төрийн шагнал хүртсэн Монголын төр, нийгмийн болон олон улсын нэрт зүтгэлтэн, зохиолч, монголчуудын хайр хүндэтгэлийн хойморт заларсан Сономын Удвал ахайтны мэндэлсний 90 жилийн ойн арга хэмжээ төсөрхөн болж өнгөрөв.

Энэхүү түүхэн ойг тохиолдуулан түүний талаарх хамтран зүтгэгчид, үзэг нэгт нөхдийнх нь дурсамж сонин хэвлэлд нэг биш нийтлэгдсэн. "Өнөөдөр” сонин эрдэмтэн зохиолч Л.Түдэвийн "Ховор хүн” нийтлэлийг уншигчдадаа толилуулсан билээ. Энэ удаа бас нэгэн дурсамжийг нь нийтэлж байна. Хэдийгээр ойн арга хэмжээ өндөрлөсөн ч түүхэн хүмүүсийн тухай ховор баримт уншигчдад сонирхолтой байх биз ээ.

1971 он гарлаа. Ардын хувьсгалын 50 жилийн ойн он гэж нийтээр сэтгэл дэврүүн, эрмэлзэл дүүрэн байдлаар шинэ жилийг угтаад удаагүй байлаа. Тэгтэл ардын хувьсгалтай нас чацуу зохиолчид нэлээн байгаа тухай ярьц гааж, тэдний нэг нь Монголын эмэг тэйчүүдийн болон зохиолчдын хоёр хо рооны нэг дарга С.Удвал гуай маань байснаар барахгүй, тэрхүү ой нь ердөө л хоёрдугаар сард тохиох болчихоод байсныг бид тулгамдуухан мэ дэв. Ардын хувьсгалтай чацуу мэт боловч үнэн хэрэгтээ хэдэн са раар ах хүн ажээ. Гэвч хуучны хү мүүсийн ёс заншлаар Удвал гуай тэр мэтийн дэврүүн үг цухуйлгадаггүй, асуухаас нааш ам нээдэггүй хүн байсан болохоор бид түүний насны тэм дэглэлт ой болж байгааг их л хожуу мэдэцгээж тэвдэн сандарцгааж билээ. Тэр үед Зохиолчдын хороо өөрийн гэсэн орон байргүй, Геологийн яамны байрны доод давхарт тул урд үзүүрийн хэдэн өрөөнд чихэлдэн сууцгаадаг байлаа. Удвал гуайн 50 насны ойг хаана тэмдэглэхээ ч мэдэхгүй, өөрөөс нь асуухаас халгацгааж байсан бө- гөөд түүний орлогчоор ажиллаж байгаагийн хувьд уул асуудлыг өөртэй нь зөвшилцөн шийдвэрлэх хүнд алба миний толгой дээр бууж билээ. Арга буюу ойн асуудлыг нэгэн өдөр ярьж санаа бодлыг нь тандахаас аргагүйдэв. -Яах юм бэ дээ, нэг их хөл болж шуу гиулаад хэрэггүй гэсэн хариу авсан би нэлээн барьц алдсан боловч -Таны саналаас хамаарахаа нэгэнт өнгөрсөн асуудал болоод байна шүү дээ. Таныг ойгоо хийлгэсэнгүй гэдэгт хэн ч итгэхгүй. Харин зохиолчид л хийлгэсэнгүй, анхаарсангүй гэ нэ шүү дээ. Тэгэхээр ганц дарга эзэгтэйг ээ тоомсорлохгүй өнгөрдөг газар болж шившгээ тарих юм уу гэх мэтээр ярьсны эцэст, 50 насаа маш даруухан тэмдэглэхээр болов. Цөөхөн хүн оролцсон нэгэн бага шиг цуглаан хийхээр санал тавьсанд тэр ёсоор гүйцэтгэхээр тохиролцов. Геологийн яамны ажилчдын хурал цуглаанаа хийдэг танхимыг орлогч сайд Шагжаа гуайгаас гуйж авав. Тэр танхимд дотор хонгилоор явж ордог бөгөөд гол барилгаасаа салангид баригдсан байр байсан билээ. Бидний хэдэн зохиолч хүн бүл цөөтэй тул нүсэр юм хийж чадахгүйгээс гадна ойн эзэгтэй өөрөө зөвшөөрөхгүй, аль болох сэмхэн хийхийг шаардаад байхын улмаас холбогдолтой албан газ руудын удирдлагууд, таних мэдэх хүмүүст нь товлосон өдрөө хэлж, хаана очихыг нь мэдэгдэв. Эхлээд зохиолчид, дараа нь бусад хүмүүс ээлжлэн баяр хүргэж, цэцэг барьж, бэлэг дурсгал гардуулан, эцэст нь ой тэмдэглэгч өөрөө та лархал илэрхийлэн үг хэлснээр ёс лол дуусахаар төлөвлөсөн нь тэр үедээ шинэ хэлбэр бөгөөд бас дэндүү хөн гөвчилсөн санагдахаар байв. Гэвч эзэгтэйн таалалд нийцсэн тул тэр ёсоор хийх болов. Хоёрдугаар сарын 23-ны үед уул ажлыг урьдаас төлөвлөсөн ёсоор хийхээр бэлтгэж байлаа. Гэтэл нэгэн өдөр "Авгай дуудаж байна” гэсэн гэнэтийн зар ирлээ. "Авгай” гэж хэн болохыг тэр үед дээд зиндааны хүрээнд л цөөхөн хүн мэдэж байсан юм. Зохиолчид ч бараг мэддэггүй байсан цаг. Зохиолчидтой зууралдахаас ав гай нэлээн болгоомжилдог, харин урлагийнхан, ялангуяа Хөгжим бүжгийн дунд сургуулийн бол шинээр элсэгчид нь хүртэл дорхноо мэдээд авдаг болтлоо "танил” болсон хүн байв. Авгай тэр үед Зохиолчдын хорооны орлогч дарга болоод удаагүй бай гаа нэгэн залуу зохиолчийг таних албагүй байсан биз. Уул нь нэг хоёр удаа гэрт нь зочлон очсон боловч тэр үед авгай эзгүй байсан билээ. Авгай энэ удаа гэртээ биш урлагийн сургууль дээр уулзав.

-Цэдэнбал бид хоёр үүнийг хамтран бичсэн юм. Удвалын ойд өгөх гэж байгаа юм. Монголчлох хэрэг гарвал танд нэг хувийг өгч байна хэмээн авгай нэлээн албархуу хэлээд нэгэн хуудас цаас надад өгөв. Тэр цаасыг авав уу үгүй юү авгай гадуур хувцастайгаа сууж байсан чигээрээ явахаар гарч одов. Тэрэг нь тэрүүхэнд хүлээж бай жээ. Би ч өнөөх тэг дөрвөлжин эвх сэн цаасыг халаасандаа хийгээд ажлын зүг алхав. Ажил дээрээ ирээд дэл гэн үзвээс "Эрхэм Удвалд” гэсэн гар чигтай 16 мөр оросоор бичсэн шү лэг байлаа. Төгсгөлд нь "А.Филатова, Ю.Цэдэнбал” гэж бичсэн байв. Түүнийг хармагц нар баруунаас гарсан мэт гайхав.

Нэгд Цэдэнбал дарга оросоор шүлэг бичдэг байх гэж, хоёрт авгай нь бас шүлэглэхэд оролцдог байх нь ээ гэж, гуравт нам төрийн удир дагч хүн хувиараа шүлэглэсэн илгээлт бэлтгэж, Удвал гуайд өргөн ба рихаар бэлтгэж байгаа байх нь гэж гайхсан хэрэг юм. Анд нөхдийн хувиар тийм илгээлт өгөх нь ердийн хүмүүсийн дунд бас гайхмаар зүйл биш. Гэхдээ нам, төрийн тэргүүн, тэр тусмаа баяр ёслол, ой мэтэд маш нухацтай, албархуу ханддаг, шүлэглэж ярих нь байтугай инээмсэглэх нь тоотой тийм өндөр албаны, журамлагдсан үйл хөдлөлтэй том удирдагч хүн ийм маягаар "энгийнсэнэ” гэдэг бараг л итгэгдэхээргүй байлаа. Гэвч эргэлзэх юмгүй баримт нь гар дээр нэгэнт ирсэн тул тэрхүү шүлгийг орчуулахаар суулаа. "Свойм трудом, кипучим, необьятным, Вы прославляете монгольский наш народ” гэсэн дүгнэлтийг албан ёсны баярын бичигт бол барагтайд хэрэглэхээргүй хүн ийнхүү шүлгээр өгүүлсэн нь гайхмаар санагдав.

"Хэмжээлшгүй оргилуун хөдөлмөрөөрөө та Хэзээний манай монгол түмнээ алдаршуулж байна” гэсэн ийм дүгнэлт хожим нь ч, өмнө нь ч Удвал гуайн тухайд тэрхүү өндөрлөгөөс сонсогдоогүй шиг санагдмой.

И вы, Удвал, борясь за мир и счастье,

Несете людям радость в каждый дом,

Чтобы над миром не было ненастья,

Сражайтесь и делом и пером” гэсэн гуравдугаар бадаг нь бүр ч хүчтэй үнэлгээ байлаа.

Аз жаргал, энхийн төлөө Удвал, та тэмцэж

Айл бүрт баяр баясгалан түгээж

Алтан дэлхийгээс зовлонг устгахын төлөө

Ажил болоод үзгээрээ та тулалдаж байна” гэж тэр бадгийг орчуулав. Ийм хэмжээнд хүртэлх үнэлгээг зөвхөн хувиасаа л өгч чадах байсан бөгөөд албан ёсны баярын бичигт бол огт өөр албархуу, ёсорхуу, хуурайвтар үгсээр л өгүүлэх байсан биз ээ. Тэр үеийн баярын бичгүүдийн хэл найруулга, агуулгын нийтлэг жишигээс давсан ийм үнэлгээг Монголын нэртэй том зохиолчдод нэгэнд нь ч Ю.Цэдэнбал, А.Филатова нар хамсран илгээгээгүй гэж болно. Мөнөөхөн 16 мөрт шүлэг (бараг л сонет шиг бодож хийсэн бололтой) дотор гуравдугаар бадаг нь ур чадварын хувьд ч, шүлэглэх технологийн хувьд ч хамгийн боловсронгуй байлаа. Арав, арван нэгэн үеэр шүлэглэсэн боловч гишгэдэл нь бүрэн жигдрээгүй ч утга санаа нь уран хэллэгийн хэмжээнд хүрсэн зүйл байж билээ.

Төрийн тэргүүний бичсэн шүлгийг тийм ч хамаагүй үзэж, гарын үзүүрээр шудран орчуулж болохг үй гэдгийг ухамсарлаж байсан тул орчуулгаа хэдийгээр энгийн най руулгатай ч хэдэнтээ эргэцүүлэн цэг нэж сайжруулахыг эрмэлзэж нэлээд засав. Тэгээд машиндаж, нэгэн хувийг авч явлаа. Орчуулгыг өөрсдөөр нь хянуулах санаатай асуулгасан чинь, орос хэлээр өгөх тул орчуулга та нарын асуудал гэх анзааны хариу өгсөн тул ер нь юмыг яаж мэдэх вэ гэж бодоод Удвал гуайтай уулзаж, өөрт нь үзүүлэхээр шийдэв. Тэгсэн чинь нэг хувь нь түүний гарт хэдийнээ ирсэн байлаа. Маргааш биш ердөө л өнөөдөр үдийн алдад нөгөөх ёслол маань болох тул цаг зав байсангүй. -Хурал дээр унших хэрэгтэй болох тул би өөрөө орчуулчихлаа. Харин та нэг хараад өгөөч гэж би Удвал гуайд их л аминчлан өгөв. Удвал гуай уншиж үзсэнээ -Үгүй ээ, яахав болчихжээ. Харин төгсгөлийн "явтугай” гэдэг үг эвгүй юм шиг. Түүнийг засчихмаар… гэх нь тэр. Үнэхээр тэр үг эвгүй сэтгэгдэл төрүүлэхээр санагдаж мэдэх тул "байтугай” гэж засварлав.

-Нэгэнт том даргаас ийм илгээлт ирж байгаа болохоор хамгийн түрүүнд уншин сонсговол ямар вэ? гэж би асуув.

-Албаны биш анд нөхдийн харилцааны юм болохоор нэг их дөвийлгөх хэрэггүй биз дээ гэв. Яагаад тэгж асуу хад хүрсэн бэ гэвэл мөнөөхөн ёс лолыг Зохиолчдын хорооны орлогч дарга буюу Удвал гуайн орлогчийн хувьд хөтлөн удир даж явуулах үүрэг надад оногдсон байснаас "шаварт унасан шарын эзэн” гэгчээр миний толгой дээр буусан ажил байснаас тэр билээ. Ёслол маань бидний төлөвлөсөн ёсоор цэлгэр танхимд цөөвтөр хүн цугларч, индрийн хажууд Удвал гуайг суулгаж, зочид өмнөөс нь харан зогсоцгоож, би индэрт гарч, Удвал гуайн уран бүтээл, ажил үйлсийн тухай товчхон яриад баяр хүргэх хүмүүсийн эхэнд нь өнөөх илгээлтийн тухай хэлж

-Цэдэнбал дарга, Анастасия Ивановна хоёр шүлэглэсэн илгээлт ирүүлсэн байна гэж мэдэгдэхэд хүмүүс шуугилдан алга ташицгаав. Тэр шуугиан намдахад -Тэр илгээлтийг оросоор бичсэн байх тул орчуулгыг нь би уншиж сонсгоё! гээд арван зургаан мөртийг унших үед сагстай том цэц гийг даргын комиссар бололтой хүн оруулан ирж, Удвал гуайн сууж буй ширээний өмнө тавив. Маш үзэсгэлэнтэй олон өнгийн цэцэгт сагс байлаа. Хүмүүс их сонирхон баяр хүргэцгээж алга ташин угтав. Дараа нь бусад хүмүүс, албан байгууллагын дарга нар ээлж ээлжээр баярын бичгээ уншиж дурсгал, бэлгийн зүйл гардуулж нэлээн удаан үргэлжилсэн тэр ёслол төгсгөлдөө очиход Удвал гуай босч хариу талархлын цөөн үг хэлэхэд үйлчлэгч бүсгүй оргилуун дарсны бөглөө пис пис хийлгэн мөнгөн царан дээр урт иштэй жүнзэнд хийж, цалгилуулан зочдын өмнүүр явуулж хундага барив. Ингээд ёслол дууссан юм.

Хүмүүс "Их зүгээр боловсон хэлбэр байна” гэцгээсээр тарсан билээ. Түүнээс тав зургаан жилийн дараа яг ийм үйл явц давтагдаж авгайн 60 насны ойг Эвлэлийн төв хорооны хурлын танхимд яг ийм хэлбэрээр хөтлөн явуулах алба мөн миний тол гой дээр бууна гэж тэр үед ёстой санасан ч үгүй явлаа. Гэвч нэг "авгайн” 50 насны ойг "шинэ” маягаар тэмдэглэсэн тэр хөтөлбөрийг түүнд шүлэг лэсэн илгээлт ирүүлж байсан нөгөө "авгайн” 50 насны ойгоор дахин бараг л үг үсэгчлэн давтахад хүрч билээ. Харин баяр хүргэхээр очиж, "дараалалд” зогссон хүмүүсийн зиндаа нь ихээхэн дээшилсэн байлаа. Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу нөгөөх шүлгийн хам зохиогч л ирсэнгүй.

Түүний дараах албан тушаалтан буюу Сайд нарын Зөвлөлийн даргаас эхлээд Төв хорооны Улс төрийн товчооны гишүүд бараг цөмөөрөө, салбар салбараа төлөөлөн нэг нэгээрээ баяр хүргэж, бэлэг сэлт өгч, цэцэг барин авгайг дотночлон тэврэн үнсэж, бараг л хагас өдөр эзэлсэн арга хэмжээ болж билээ. Тэр үеэр Монгол кино, телевизийнхэн зогсоо зайгүй зураг авч байсан бөгөөд хэдхэн жилийн дараа тэр зургуудаа миний эсрэг ашиглан Мон гол телевизээр өдөр шөнөгүй ца цан, бусдыг нь орхин, намайг онцлон "баримтжуулах” болно гэж тэр цагт надад огтхон ч санагдсангүй билээ. Гэвч тэгсэн юм. Түүнийг үл өгүүлэн нам төрийн маань удирдагч, гэргийтэйгээ хамтран Монголын авьяаслаг хатагтай Сономын Удвалд зориулан бичсэн тэр шүлгийг толилуулъя. Уул шүлгийн орос бичвэр нь:

ДОРОГОЙ УДВАЛ

В Ваш юбилей, такой необычайный

Когда итог проводится делам

И жизни, прожитой в горении в дерзаниях,

Мы воздаем заслуженное Вам.

Своим трудом, кипучим, необьятным

Вы прославляете монгольский наш народ,

Который в дружбе трудовой и ратной

С советским братом в коммунизм идет

И Вы, Удвал, борясь за мир и счастье

Несете людям радость в каждый дом

Чтобы над миром не было ненастья,

Сражайтесь и делом и пером

И в этот весенного рождения

Цветите вновь, как вновь цветут поля

Пусть не покинут Вас ни труд, ни вдохновенье,

Пусть славит Вас монгольская земля

А.Филатова Ю.Цеденбал 23 февраля 1971 г г.Улан-батор

Монголчилсон бичвэр нь :

ЭРХЭМ УДВАЛД

Дүрэлзэл, туурвилаар дүүрэн амьдрал

Дүгнэгдэж, хийсэн ажил үнэлэгдэн

Жирийн бус баярт ой тань болж байхад

Зүй ёсны хүндэтгэлийг бид хүргэж байна.

Ажил болоод тулалдаанд хамт нөхөрлөж

Ах Зөвлөлттэй цуг коммунизм зорьсон

Хэзээний манай Монгол түмнээ та

Хэмжээлшгүй оргилуун хөдөлмөрөөрөө алдаршуулж байна.

Аз жаргал, энхийн төлөө Удвал та тэмцэж,

Айл өрх бүрт баяр баясгалан түгээж

Алтан дэлхийгээс зовлонг устгах үйлст

Ажил болоод үзгээрээ та тулалдаж байна.

Тал нутаг ахин дахин шинэдэх адил та

Хаврын энэ өдөр дахин цэцэглэж

Хөдөлмөр бүтээл, урам зориг танаас салахгүй

Хөвчин Монгол орон таныгаа алдаршуулж байтугай.

                                                                                                                          А.Филатова Ю.Цэдэнбал

Ийнхүү шүлэглэсэн илгээлт ирүүлс нийг цаг үедээ нэг их шуугиулсанг үй өнгөрсөн ч, орчуулга нь сонинд гарч үлдсэн билээ. Гэхдээ цагт хав чигдан яарснаас зарим үгийг оновчтой орчуулж чадаагүй. Тэр шүлгийн цөөн үгийг энэ удаа арай оновчтой болгон засварлав. Шүлгийн орос эхийг ажиглахад хоёр мөрийг нь авгай, хоёр мөрийг нь дарга бичсэн мэт ялгаран харагдаж байх ажээ. Авгайн бичсэн мөр арай уянгын шинжтэй, даргын бичсэн мөр нь улс төрийн үгтэй байх шиг харагдана. Гэхдээ л улс төрийн удирдагч хүн шүлэглэсэн илгээлт бичих хүртлээ өөрөөр сэтгэсний нь баримт гэрч болон үлдсэндээ сонирхолтой шинж нь агуулагдсан баримт бичиг юм. "Шүлэгчийн” хувьд Цэдэнбал даргад үүнээс өөр бүтээл бас байж болзошгүй гэдэг билээ.

Л.ТҮДЭВ (Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт зохиолч)

www.T1771.Tk



Category: Түүх | Views: 1733 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz