+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Thursday, 2024-05-09, 1:18 AM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » June » 13 » Шар мэдээ:: Нэг сая төгрөг, гоё сурталчилгаа
9:06 AM
Шар мэдээ:: Нэг сая төгрөг, гоё сурталчилгаа

Шар мэдээ::

Нэг сая төгрөг, гоё сурталчилгаа


Сонгуулиар мөнгө тараагаад санал худалдана гэхээр ямар сонсогдож байна. Мэдээж хэрэг сайхан сонсогдохгүй нь л лав. Уг нь хуулиараа мөнгө тараахыг хориглочихсон байгаа л даа. Гэхдээ тараана. Бүр хуулийн дагуу гээч. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тараах нэг сая төгрөгийн үлдсэн 670 мянгыг ирэх долоо хоногоос шууд өгнө. Гоё байгаа биз. Үүнийг хэн хийсэн бэ? Төр барьж байгаа хоёр нам. Үүнийгээ сонгуулийн сурталчилгаандаа ашиглаж л таараа шүү дээ. Гоё сэтгэжээ, баяр хүргэе. Нэг сая төгрөг авсан хүмүүсийн санал энэ хоёр руу эргэх нь тодорхой. Мэдээж хэрэг нийт бүртүүлсэн 343 мянган хүн бүгдээрээ биш юмаа гэхэд тодорхой хэмжээний хүмүүсийн сэтгэл эргэж л таараа.

Энэ бол хуулийн хүрээнд юм шиг атлаа хууль бус мөнгө тараалт. Магадгүй Сангийн яаманд мөнгийг байршуулахгүй удаад байсан нь үүнтэй ч холбоотой байж болох л юм. Манайх шиг ийм аргыг хэрэглэдэг олон улс, гүрэн бий. Тэдгээр нь бүгд автократ дэглэмтэй гэдгийг санах хэрэгтэй.

Угтаа бэлэн мөнгөний амлалт ерөөсөө байж таарахгүй гээд шуугиад байсан улстөрчид эргээд бэлэн мөнгөөрөө шуугиж эхлэв. Шуугиан хэзээнээс эхэлсэн бэ? Бүр дөрөвдүгээр сараас. /магадгүй түүнээс өмнө ч байж болно/. Үүнийгээ зургадугаар сарын 1-нд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн. Тухайлбал, байнгын асаргаа шаардлагатай хүмүүст 60 мянга, гурав ба түүнээс дээш тооны 14 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх /эцэг/-д жилд нэг удаа 120 мянган төгрөг олгоно. Ингээд цаашаагаа явж өгнө. Хоёр ихэр хүүхдэд нэг сая, гурав ба түүнээс дээш ихэртэй хүн таван сая төгрөг гэх мэтчилэнгээр…

Энэ бүх шийдвэрүүдийг яагаад дөрвийн, дөрвөн жил байсаар атал заавал бүрэн эрхийнхээ төгсгөлд гэнэт санасан юм шиг гар тэнийх болов. Сонгуулийн сурталчилгааг хууль батлан хийдэг, өөрсөддөө тааруулан хуулиа баталдаг гэдгийг үндсэндээ энэ сонгууль харуулчихлаа.  Гэтэл халамжийн бодлого боловсруулах, бэлэн мөнгө тараахыг мэргэжилтнүүд хэрэггүй гээд зөвлөөд байдаг.

"Монголын нийгэм халамжийн талаар бодох цаг нь ирсэн. Улс орноо мөхөөе, үндэстнээ устгая гэвэл халамжийг хавтгайруулаад, цэцэглүүлээд байх л хэрэгтэй. Бүтээх чадваргүй, зөвхөн төрийн гар харж амьдардаг нийгэм бол ямар ч ирээдүйгүй. Энэ бол ядуу ард түмнээрээ тоглоод саналыг нь худалдаж авах л нэг арга, хэлбэр. Өөрсдөө юу ч бүтээж чаддаггүй хүн ямар байх вэ боддоо. Ийм арчаагүй иргэнтэй болохын төлөө улс төрийн намууд уралдаж байна гэдэг бол улс орны эрх ашгийн эсрэг л явж байна гэсэн үг” гэж Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн ярьж байсан удаатай.

Амласнаа өгч чадах уу?

Энэ асуултанд эдийн засагчид "үгүй” гэж хариулж байна. Үүнийг даах, байтугай одоо нэг сая төгрөг тараах гэж үйлээ үзэж байгаа улс. Нэг сая төгрөгийг, Тавантолгойн хувьцааг дангаар нь тараана гэж одоогоос дөрвөн жилийн өмнө амлаж байсан хүмүүс сонгогдоод бодит байдал ямар вэ гэдгээ мэдсэн. Эцэст нь хувьцааг эсвэл мөнгөө гэсэн сонголтыг ард иргэдэд тулгасан. Харин одоо төрөл бүрийн захирамжийг Засгийн газраас баталж байна. Харин дараа жил энэ шийдвэр өөрчлөгдөх вий. Өөрчлөгдсөн нь ч бараг зүгээр биз.

"Хүний хөгжил гэдэг бол улсын хөгжлийн гол суурь нь. Гэтэл бид Хүний хөгжлийн сан гэж мөнгө тараадаг систем үүсгэчихсэн. Түүнээс цааш хэтрээгүй. Удахгүй хүмүүсийн гар дээр нэг сая төгрөгийг хоёр хувааж өгөх гэж байна. Одоогийн байдлаар хүмүүсийн гарт 620 тэрбум төгрөг тараагаад байгаа гэсэн тооцоолол гарсан. Тэгвэл 320 мянган хүнд сая төгрөг тараахаар 320 тэрбум төгрөг болно шүү дээ. Энэ нь инфляци маш их хэмжээгээр нэмэгдэнэ л гэсэн үг шүү дээ” гэж Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Ч.Отгочулуу ярьсан юм. Зөвхөн энэ хүн л ингэж яриад байгаа юм биш. Бүх эдийн засагчид ингэж ярьж байна. Гэвч харамсалтай нь, энэ нь их мэддэг, бүгдийг чаддаг улстөрчдөд хамаа ч үгүй.

Одоо дөрвөн жилийн өмнө бэлэн мөнгөний амлалтыг сурталчилгаагаа болгож, түүнийгээ бараг хүчээр шахуу тарааж, шийдсэнээсээ хойш ямар байдалтай байгааг эргэж харъя. Хэрэглээний барааний үнэ сард 2 пунктээр өсч байна. Одоо та 9600 төгрөгөөр мах авна. Ажилгүйдлийн хэмжээ 45 гаруй хувьд хүрсэн. Гэтэл цалин нэмэгдсэнгүй, дундаж цалин нэг сая төгрөгт хүрсэнгүй. Харин тараадаг мөнгөнийх нь хэмжээ хэд дахин өссөн. Ийм л хар бараан үзүүлэлт цаасан дээр дурайж байна даа.

Б.Болорсүх




Category: Шар мэдээ | Views: 1271 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz