+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Thursday, 2024-04-18, 5:27 PM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » July » 20 » Мэдээ, мэдээлэл::Хятадууд Монголын хилийн дэргэдэх учир битүүлэг байгууламждаа юу хийгээд байна!
6:22 PM
Мэдээ, мэдээлэл::Хятадууд Монголын хилийн дэргэдэх учир битүүлэг байгууламждаа юу хийгээд байна!

Мэдээ, мэдээлэл::
Хятадууд Монголын хилийн дэргэдэх учир битүүлэг байгууламждаа юу хийгээд байна!

БНХАУ-д илэрсэн нууц байгууламжийн тухай мэдээлэл хэдэн сарын өмнөөс эхлэн хэвлэлийн хуудас чимэх болсон билээ. Гэвч ямар ч асуудал тэгсхийгээд замхардаг бичигдээгүй хуулийн дагуу эл асуудал мөн л чимээгүй болов. Хятадууд Монгол улсын хилийн дэргэд учир битүүлэг байгууламж юуны учир барив.

Эл асуудлыг буюу "БНХАУ-ын Шинжааны цөлд учир битүүлэг байгууламж буйг "Google earth” программын тусламжтайгаар илрүүлсэн хэмээн "Telegraph” мэдээлсэн юм. Шинжааны цөлд буй учир битүүлэг байгууламж нь нийтдээ 18 ам километр газар нутгийг эзлэн байрладаг бөгөөд мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уг байгууламжийг БНХАУ арми, сансар судлалын төв эсвэл, цөмийн зэвсэг үйлдвэрлэхэд ашиглах зорилготой хэмээн шинжээчид таамаглаж буй юм. Сансраас авсан гэрэл зургийг тухайн үед шинжилж, ямар зорилготой болохыг нь тодруулж байгаа гэсэн боловч "Шаргал өнгөтэй металл гадаргуутай болохыг тогтоогоод байна” гэхээс өөр ямар нэгэн мэдээлэл гарсангүй.

Үүний дараа зарим шинжээч уг байгууламжийг цөмийн бөмбөг турших талбай хэмээн сэжиглэж байгаагаа нуугаагүй. Учир нь БНХАУ 1967- 1995 онд уг газраас холгүйхэн цөмийн бөмбөг туршиж байсан удаатай аж. Шинжээч Тим Риплей "Уг байгууламж нь АНУын Невада муж дахь сансар судлалын төв "Area -51”-тэй тун төстэй” хэмээжээ. Гэвч БНХАУ одоогоор уг байгууламжтай холбоотой мэдээлэл, тайлбар хийгээгүй байна” гэх мэдээлэл.

Гэвч Хятадад буй эл байгууламж бидэнд падгүй хэмээн чихнийхээ гадуур өнгөрөөж болох ч уг байгууламж буй газар нутаг нь Монгол улстай хиллэдэг байна. Өөрсдийн санасандаа хүрэхийн тулд хэнийг золиослож мэдэх Хятадууд Монгол улстай хил залгаа нутаг дэвсгэр сонгосон нь цаанаа учиртай нь мэдээж.

Гадны орнууд иймэрхүү цөл газрыг ихэнхдээ цөмийн зэвсгийн туршилт хийх эсвэл цөмийн зэвсэг үйлдвэрлэх нууц газар болгон сонгодог байна. Тиймээс Хятадад буй эл нууц байгууламж нь цөмийн асуудалтай холбоотой байж болзошгүй юм. Тэгж хардах ч үндэстэй юм. Түүх өгүүлье.

1954 онд Хятадын удирдагч Мао Зэдун ЗХУ-ын удирдагч Хрущевт хандан цөмийн зэвсэг хийх арга технологийн нууцаасаа хуваалцахыг хүссэн байна. Гэвч Хрущев Хятадын удирдагчийн хүсэлтийг хүлээн авахаас татгалзжээ. Хятадын аюулгүй байдалд ямар нэгэн заналхийлэл учирвал ЗХУ өөрийн цөмийн зэвсгээрээ хамгаалах боломжтой гэж Хрущев нэмж хэлжээ. Гэвч БНХАУ цөмийн зэвсэгтэй болох эрмэлзлэлээ орхисонгүй. 1955 оны нэгдүгээр сард цөмийн зэвсэг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулжээ. Үүний дараа Оросууд цөмийн эрчим хүч, цөмийн физикийн салбарт тусламж үзүүлэх тухай гэрээ байгуулжээ. 1955 оноос 1958 оны хооронд ЗХУ, БНХАУ хамтран ажиллах тухай 6 гэрээ үзэглэгдсэн байна.

Гэвч Хятад Оросын харилцаанд сэв сууснаар ЗХУ цэргийн салбарт Хятадтай хамтран ажиллахаас татгалжээ. Өөрийн гэсэн цөмийн зэвсэг үйлдвэрлэх ажлыг эрчимжүүлэх шийдвэрийг Мао 1959 онд гаргав. Атомын бөмбөг хийх ажилд хятадын эрдэм шинжилгээ, аж үйлдвэрийн 900 байгууллага анхаарлаа хандуулжээ. Хятадын цөмийн зэвсгийн үйлдвэрлэлийн гол цөм нь Ченсян, Хеншан, Дапу, Шанграо дахь орд газар, Баотоу, Зиуцян, Ланжоу, Хэньян дахь уран баяжуулах үйлдвэр, плутони гарган авах Зюцюань, Цинхайн баруун хойд зэвсгийн үйлдвэр, Бээжингийн цөмийн судалгааны хүрээлэн, Хятадын шинжлэх ухааны академийн дэргэдэх цөмийн эрчим хүчний төв, мөн Лобнор дахь туршилтын талбар юм. Атомын бөмбөг хийх хөтөлбөрийн дагуу 8-10 жилийн Хятад улс өөрийн цөмийн зэвсэгтэй болох төлөвлөгөөтэй байлаа. Гэвч Хятадын мэргэжилтнүүд Маогийн даалгаварыг 5 жилийн дотор биелүүлж, өндөр үнэлэлт авсан байна. 1964 оны 10 сарын 16-нд БНХАУ-ын Шинжаан-Уйгарийн өөртөө засах орны нутаг дахь Лобнор туршилтийн талбарт Хятад улс анх удаа цөмийн дэлбэрэлт хийжээ. Дэлбэрэлтийн хүч 22 кт байсан аж.

Түүний дараа 1967 оны зургадугаар сарын 17-нд хятадууд устөрөгчийн бөмбөгийн туршилт хийжээ. Энэ цагаас хойш Хятадын мэргэжилтнүүд цөмийн зэвсэгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулах болсон байна.

1968 оны 12 дугаар сарын 27-нд Хятад улс 3 мт хүчтэй цөмийн дэлбэрэлт хийжээ. Харин 1970 оны 10 дугаар сарын 14-нд 3 мегатонн хүчтэй устөрөгчийн бөмбөг дэлбэлсэн байна.

Дээр дурьдсан цөмийн туршилтууд нь бүгд газрын гадарга дээр болсон юм. Харин 1980 оноос хойш Хятад улс газар доор цөмийн туршилт хийх болжээ.

Харин 1996 оны есдүгээр сарын 24-нд БНХАУ цөмийн туршилтаас татгалзах олон улсын гэрээнд нэгдсэн юм. Энэ гэрээнд нэгдэхээсээ өмнө БНХАУ газрын гадарга буюу агаар мандалд 45 удаа, газар доор 22 удаа цөмийн туршилт хийжээ.

Тэд эхний 7 удаа цөмийн туршилт хийхдээ уран 235 бодисыг ашиглаж байжээ. Харин 8 дахь туршилтаасаа эхлээд плутонийг хэрэглэх болсон байна.

Монголын хилийг Лобнурын талбар болгов уу

Хятад улс цөмийн туршилт хийж байсан Шинжаан дахь Лобнур талбарыг жуулчдад зориулан 2007 оноос үзүүлэх болжээ. Лобнур цөмийн туршилтын талбар нь 1958 онд ашиглалтанд орсон 1100 квадрат км газар юм. 1987 онд Лобнурын үйл ажиллагааг зогсоож, 1993 онд орон нутгийн засаг захиргааны мэдэлд шилжүүлсэн байна. Лобнурын цөмийн туршилтын талбарын төв штабын байр нь газар доор 9,3 метрийн гүнд оршдог 8 тасалгаатай. Газрын гадаргуу талаасаа зузаан бетон зуурмаг хучилттай аж.

Профессор Жун Такада буюу Лобнур яавч зүгээргүй

Шинжаан Уйгарын нутагт орших Лобнурын цөмийн туршилтын баазад 1964 оноос 1996 он хүртэл 45 цөмийн туршилт хил залгаа манай улсын хүн амд хэрхэн нөлөөлснийг Монголын эрдэмтэдтэй хамтран судлах боломж хайн Япон Улсын Саппорогийн Анагаах ухааны их сургуулийн Цөмийн тасгийн профессор Жун Такада Монголд ирсэн билээ.

Тэрбээр манай улсад ажиллах хугацаандаа Цөмийн энергийн газар, Монгол Улсын Их сургуультай хамтран "Цөмийн цацрагийн хамгаалалт болон эрүүл ахуй” сэдэвт Монгол, Японы эрдэмтэн, мэргэжилтнүүдийн эрдэм шинжилгээний хуралд оролцож "Төв Ази болон Монгол Улсын цөмийн цацрагийн хамгаалалтын асуудал” илтгэл, "Уйгар болон Казакстанд цөмийн туршилтын үр дагавар”, "Цөмийн эрчим хүчийг ашиглахад хүний ач холбогдол болон Японы аюулгүй байдлын технологи” гэдэг хоёр сэдвээр лекц уншсан юм.

Түүний үзэж байгаагаар Хятад, Орос хоёрын хийж байсан цөмийн туршилтын хор нөлөө манай улсад гарцаагүй байгаа аж.

Хятадын Шинжаан Уйгарын Лобнурын цөмийн туршилтын баазаас 4000 орчим км хол орших Японы арал дээр цөмийн цацрагийн нөлөө мэдрэгдсэн байхад 1000 гаруйхан км зайтай орших Монголд Улс "яавч зүгээргүй” гэсэн дүгнэлтийг тэр хийсэн юм.

Хятадын хийсэн цөмийн зэвсгийн туршилт Японд нөлөөлсөн гэдэг судалгаа байдаг аж. Эхээс гажигтай төрөөд эндэгдсэн хүүхдүүдийн ясанд цацраг идэвхт бодис илэрчээ. Энэ нь Хятадад цөмийн туршилт хийсэн цаг үе, мөчлөгүүдтэй таарч ихсэж, буурч байсан болохоор япончууд эндэгдсэн хүүхдүүдийн ясанд цацраг идэвхт бодис илэрч байсныг Шинжаан Уйгарын Лобнурын туршилттай холбосон байна. Япончуудын судалгаагаар бол цацраг идэвхт бодис салхинд туугдан шар элстэй хамт Японы арал дээр нь очсон байна.

Хэрэв дээрх судалгаа үнэн бол бид цөмийн дэлбэрэлтээс үүдэн бохирдсон хөрс шороо салхинд туугдан Монголд аль хэдийн "хөл тавьсан” байх магадлал өндөр аж.

Профессор Ж.Такадагийн хэлснээр цөмийн бөмбөг дэлбэрэхэд 200 км хүртэлх зайд байгаа бүх хүн шууд нас бардаг. Харин 200-500 км зайд байгаа хүмүүс цацраг идэвхт бодисоос хордсон шорооноос болж шууд үхэхгүй ч үс унах, арьс цайрах, цусны бөөмний өвчин, уушигны хавдар тусах зэрэг өвчинд нэрвэгдэг байна.

Харин 500-1000 км зайд байгаа хүмүүст ямар нэг гэнэтийн өвчин эмгэг мэдрэгдэхгүй ч ирээдүйд хорт хавдар үүсэх, бас урагт нөлөөлөх магадлалтай гэнэ. Хятадууд Монголын хилийн дэргэд юу хийгээд байна аа!

 

Ж.Нарангарав  www.T1771.Tk




Category: Мэдээ, мэдээлэл | Views: 1178 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz