+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Wednesday, 2024-04-24, 4:28 AM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » September » 29 » Ярилцлага::Гучин жил гудамжны архичин явсан эр гурван жилийн дотор цоо шинэ хүн болжээ
8:59 AM
Ярилцлага::Гучин жил гудамжны архичин явсан эр гурван жилийн дотор цоо шинэ хүн болжээ

Ярилцлага::

Гучин жил гудамжны архичин явсан эр гурван жилийн дотор цоо шинэ хүн болжээ

Чулуун гучин жил архи уун, сүүлийн 10 гаруй жил найгүй муухай амьдарч явахдаа гэнэт нэг өдөр ер нь архинаас

холдоё гэж шийдээд ямар ч эмчилгээ, эм дом хийлгэлгүй, өөрийн ухамсраар архи уулгүй жил гаруй болоход амьдрал нь эрс дээшилж, насны бөгсөнд  цайгаа хувааж уух хань ижилтэй ч болсон байна. Түүний сонирхолтой ярианд уншигч таны анхаарлыг хандуулъя.

- Та анх хэдэн настайгаасаа эхэлж ууж эхлэсэн бэ? Архинд толгойгоо мэдүүлэхгүй байж болоогүй юмуу?

- Би дээд сургууль төгссөн уран бүтээлч хүн. Төгсөөд нэгэн аймагт хуваарилагдан очлоо. Оюутан байхад шинэ жилээр шампанск, ганц шил пивоноос хэтэрдэггүй байлаа. Ромбоны баяр дээр л бага зэрэг ууж үзсэн. Тэр үед архинаас ёстой тэс хол, хичээл ном гэж гүйсэн хүүхэд байсан. Сургуулиа төгсөөд хөдөө аймагт ажиллаж байхдаа бага багаар ууж эхэлсэн. Архи аманд орохдоо алтан шумуул шиг гэж ёстой үнэн шүү. Би байгууллага, хувь хүмүүсийн захиалгаар уран бүтээл хийж өгнө. Тэд бүтээлийг минь амаа олохгүй магтаад, архи барьж ирнэ. Түүнийг нь уусаар байгаад нэг мэдэхэд архинд нэлээд дуртай нэгэн болчихсон байв. Социализмын тэр үед ч архи их уудаг хүнийг ажлаас нь халдаг байсан. Би уран бүтээлээ сайн хийж байсан болохоор намайг халж чаддаггүй байсан. Хэдий архи уудаг байсан ч хоёр өрөө байранд эхнэр гурван хүүхдийн хамт хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байсан. Анхны эхнэр маань "Чи архиа багасгаж, ажил амьдралаа бодооч. Чи архи уухгүй бол байгууллагынхаа дарга явах ёстой чадалтай хүн шүү дээ. Хүмүүс чам дээр архи барьж ирэн баллаад байна" гэж мөн ч их үглэдэг байсан. Би баахан зөрүүд тул өөрийнхөөрөө зүтгэнэ. Би анхны эхнэртэйгээ арав гаруй жил амьдраад салсан.

-Яагаад салсан юм? Тэдэндээ агсам тавьж, зодож нүддэг байсан юм уу?

- Эхнэртээ гар хүрсэн минь өдрийн од шиг. Харин залхтал нь амаараа баахан хуурай агсам тавина. Миний энэ хуурай агсамнал, засаршгүй архидалт хоёроос залхсан эхнэр маань намайг хэд хоног гадуур ногоортлоо архидаад ирэх хойгуур гурван хүүхдээ дагуулаад салаад явчихсан байсан. Тэр үед амьдрал хүнд зах зээлд дөнгөж шилжиж, бид хотод нүүж ирээд удаагүй байсан юм.

-Та хотод нүүж ирээд ажил хөдөлмөр хийгээгүй юм уу?

- Хийлгүй яахав. Дээд сургууль хамт төгссөн нэг найз маань намайг ажилд авсан юм. Хотод би танил олонтой. Цалингаа аваад тэдэнтэй нийлж архидна. Тэд манай гэрт архи өвөртлөөд ороод ирнэ. Ёстой л эхнэр хүүхдүүдийг минь залхтал архиддаг байсан. Анхны авгай салснаас хойш би уруудах зам руугаа орсон.

-Харин ч ухаараад архинаас холдож, тэдэнтэйгээ эргэн нийлж болоогүй юм уу?

- Уг нь эхнэрээсээ уучлалт хүсэж, хүүхдүүдээ бодоод эргэж нийлье, би архинаас холдож хүн шиг байя гэж гуйсан. Гэвч сэтгэл нь хөрч нэг цааш харсан эмэгтэй хүн эргэж ирдэггүй юм билээ. Ингээд л би гудамжны архичин болох зам руугаа орсон доо.

-Эхнэр чинь танд архины эмчилгээ хүртэл хийлгэж байсан гэдэг. Үр дүн өгөөгүй юм уу?

- Хөөрхий минь, намайг архинаас гаргах гэж гурван ч удаа эмчилгээ хийлгэсэн. Гэхдээ тэр нь наркологи болон Шархадны эмнэлгийнх биш. Эхнэр маань сүсэг бишрэлтэй хүн болохоор лам хуврага, бөө зайранд хандан тэдний өгснийг надад өгдөг байсан. Хүн өөрөө сэтгэлээрээ л архинаас гаръя гэхгүй бол ямарч эмчилгээ, арга засал байгаад нэмэр болохгүй. Үүний сонгодог жишээ нь одоогийн би өөрөө байгаа биз дээ. Би ямарч эмчилгээ, арга засал гэлгүй ухамсраараа архинаас холдож чадсан.

-Одоо ч гэсэн зуун грамм татахгүй байгаа юу?

- Хааяа хааяа татна. Гэхдээ хэнтэй хаана ямар хэмжээнд гэдгээ би маш сайн мэднэ.

- Сархад савнаасаа бусдыг гэдэг. Амссаар амссаар дахиад архинд орчих вий дээ?

- Гучин жил архин далайд "сэлсэн" хүн юу гэж дутагдлаа давтахыг хүсэх билээ. Тэгээд ч миний нас жаргаж амьдрах ёстой жар руу дөхөж явна. Дээр нь би хоёр өрөө байранд цайгаа хувааж уудаг хөгшинтэйгөө тохилог сайхан амьдарч байна. Архинаас болж ийм амьдралаа баллахыг хэн хүсэх билээ.

- Амьдрал чинь яагаад ингэж гэнэт сайхан болов?

- Нэгд, би архинаас өөрийн ухамсраар холдож чадсан. Хоёрт, надтай хамт дээд сургууль төгссөн зарим нөхөд маань компанийн захирал болчихсон байсан. Би оюутан байхдаа ангидаа сурлагаараа толгой цохидог байсан тул намайг архи уухгүй явааг тэд сонсоод нэг найз маань компанидаа зөвлөх уран бүтээлчээр авч, өндөр цалин өгдөг болсон. Удалгүй компани маань надад хоёр өрөө байр бэлэглэсэн. Дараахан нь би энэ гурав дахь ханьтайгаа учирч, одоо сайхан амьдарч байна.

-Хоёр дахь эхнэртэйгээ бас удаагүй юм уу?

- Таван жил хамт амьдарсан. Анхны эхнэрээс салаад орох оронгүй жинхэнэ гудамжны архичин болчихоод явж байх үедээ түүнтэй учирсан. Тэр маань Нарантуул зах дээр гэрээрээ хоол хийн зардаг байсан. Би нэг хэсэг Нарантуул хавиар эргэлдэж хямдхан "гомбоо" архи уудаг байлаа. Тэгж явахдаа мөнгөөрөө түүнээс хямдхан хоол авч иднэ. Тэр хүүхэн ч намайг дотроо ихэд өрөвдөж байсан гэдэг. Нэгэн удаа би уран бүтээлээ хийж овоо хэдэн төгрөгтэй болж, ус цасанд орж, хувцас хунараа дүүгийндээ очиж угааж индүүдээд Нарантуул дээр ирж, өнөөх хүүхнийг бааранд урьж баярлуулснаар бидний таван жилийн хамтын амьдрал эхэлсэн юм даа. Жаахан ааштай ч сайхан сэтгэлтэй хүүхэн байсан. Би тэднийд очиж амьдрах болсон. Түүний хоёр том хүүхэд нь тусдаа гарч, хоёр багатайгаа амьдарч байсан. Хүүхдүүдтэй нь би хойд эцэг, дагавар хүүхдүүдийн гэх ямарч зөрчил гаргадаггүй байсан. Харин ч хоёр бага нь надад их сайн. Би тэдэнд хааяа ээжээс нь нуугаад мөнгө өгч баярлуулна. Орон гэртэй болсон би уран бүтээлээ тун тухтайхан хийх болсон. Миний бүтээлийг эхнэр маань гадуур явж зарна. Эхнэр маань зах дээр хоол хийж зарахаа больсон. Бидний амьдрал суга дээшилж, өнөөх гудамжны архичин чинь "Ганган Төгс" шиг болоод ирсэн. Ямар сайндаа гудамжинд хамт архидаж явсан нэг нөхөр намайг хараад таниагүй гэсэн. Таргалж өнгө зүс орсон, хувцас хунар нь эрс сайжирсан харагдсан гэнэ. Авгай үнэнч, анд нөхөд хуурамч гэдэг үгийн нэг утга учир энд л байгаа юм даа.

- Та хоёр дундаасаа хүүхэдтэй болоогүй юу?

- Хоёр ч удаа жирэмсэн болсон. Гэвч тэр маань дургүйцсэн болохоор би түүний эрхийг хүндлээд зөнд нь орхисон. Харин ямарч аборт, эм тариа гэлгүй устгачихдаг юм билээ.

-Ямар сонин юм. Сонирхуулж яриач? - Тэр аргыг би лав мэдэхгүй юм билээ. Зарим хүүхнүүд мэддэг байх. Эхнэр маань зах дээрээс жаахан мөөг худалдан авч буцалгаж уугаад ургийг устгаж орхино. Тун хямд төсөр, цэвэр байгалийн гаралтай эмчилгээ байгаа биз. Ингэж 2-3 удаа дөнгөж тогтсон ургийг устгасан.

- Тийм байна. Тийм сайн эхнэрзэс яагаад салсан юм?

 - Тэр маань гудамжинд хуучны "архины найзууд" тааралдвал шууд хөөнө. Би эхнэрийн нүдийг хариулж байгаад хааяа тэдэнд сэмхэн ганц шил архины мөнгө атгуулна. Эхнэрийн нэг дүү хувиараа наймаа хийдэг. Тэр дүү нь эхнэрийнхээ хамт Орос руу хэдэн сар наймаанд явах болж, эгчээрээ гурван хүүхдээ харуулах гэж гэртээ аваачсан юм. Дүү нь халуун хүйтэн устай хоёр өөрөө байранд амьдардаг байсан. Харин бид гэр хороололд. Би хашаагаа сахих нэрээр гэртээ үлдсэн. Хааяа эхнэр дээр очиж ус цасанд орж хононо. Эхнэр маань өөрийн хоёр, дүүгийнхээ гурав гээд таван хүүхэд "малладаг" болохоор гэрээс гарах завгүй. Энэ сиймхийг ашиглан би заримдаа гэртээ хуучны "архины найзууд"-ыг дагуулан очиж зад архидна, бас хүүхэндэнэ. Ингэж байгаад нэг бус удаа түүнд баригдсанаар цүнхтэй хувцсаа үүрээд хөөгдсөн дөө. Хамаатныхаа дүүгийнд түр толгой хоргодож байхдаа дахиад л гудамжны архичин болсон. Ёстой өнөө долоо дордож, найм сэхнэ гээчийг туулсан.

- Таныг өөд татаад авчих төрсөн ах дүүс байдаггүй юмуу?

- Би эхээс хоёулаа. Аав ээж хоер маань аль хэдийн бурхан болсон. Төрсөн ганц дүү хөдөө малчин. Хоёр дахь эхнэрээс салсны дараа намайг хөдөө аваачиж хэдэн сар болсон. Малчны хөдөлмөр бол цаг наргүй нүсэр ажил юм байна гэдгийг би тэгэхэд ойлгосон. Хөдөө бараг жил гаруй болоод илжиг модон хударгандаа дуртай гэгчээр хотод ирж, дахиад л архиа ууж эхэлсэн.

- Ямар мөнгөөр?

- Би гайгүй сайн уран бүтээл хийдгээ чамд дээр хэлсэн шүү дээ. Тэр мөнгөөрөө байхгүй юу. Өөр хэн надад архины мөнгө өгөх юм. Энэ үедээ жинхэнэ доош орсон. Өвөл нь орц хонгил, подвалд, зун нь цэцэрлэг сааданд хүртэл хонож явлаа. Над шиг олон сайхан боловсрол мэдлэгтэй хүмүүс ингэж явахтай тааралдсан. Өглөө эрт босож "гороо" буюу шил лааз, хог түүж тушаагаад татах тамхи, уух архиныхаа мөнгийг олж байсан үе бий. Нэгэн удаа түүсэн хогоо тушаах гээд явж байтал хажууд нэг жийп машин ирж зогсоод "Хөөе Батаа" гэж дуудаж байна. Хартал Оюутан цагийн анд маань байна. Тэр нөхөр эх орны алтан гурваас салдаггүй, надаас байнга "будаа иддэг" байсан юм. Уулзлаа, надад 20 мянган төгрөг өгч байна. Гороогоо тушааж мөнгөөр нь тамхи авчихаад тэр хавийн нэг хямдхан буудалд бүтэн нойртой хонохдоо элдвийг эргэцүүлэн бодоод ийм амьдралаас нэгмөсөн холдохоор шийдсэн юм. Ингээд огт архи уулгүй жил гаруй болоод байхдаа гурав дахь эхнэртэйгээ учирсан. Намайг архи уухгүй байгааг сонсоод нэг найз маань компанидаа зөвлөх уран бүтээлчээр авсныг би чамд хэлсэн. Түүнээс хойш амьдрал маань суга дээшилсэн. Одоо би хэнээс ч юу ч гуйхгүй сайхан амьдраад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Хүн яаж амьдрах нь зөвхөн өөрөөс нь шалтгаалдгийн амьд жишээ би байна. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг шүү дээ.

-Одоогийн эхнэр тань ажил хийдэг үү?

Надтай танилцахдаа ажилгүй байсан. Би компаниасаа хэдэн төгрөг зээлж, манай хүн зүгээр суухаар зүлгэж суу гэгчээр гэрийнхээ ойролцоох хүнсний зах дотор лангуу түрээслэн ажиллуулж байгаа. Хоёулаа ажилтай, ходоод дүүрэн хоолтой давгүй байгаа биз.

-Тийм байна. Та хүүхдүүдтэйгээ холбоотой байдаг уу? Эхнэрийн чинь хүүхдүүд...?

- Анхны эхнэр маань сайн ханьтай болсон. Одоо ач зээ нараа хараад гэртээ суудаг гэсэн. Хоёр том маань өрх тусгаарласан. Харин бага хүү маань оюутан. Би түүний сургалтын төлбөрийг өгдөг. Намайг архи уухаа больсноос хойш хүүхдүүд маань жил болгон над дээр ирж золгодог. Одоогийн эхнэр маань хоёр хүүхэдтэй. Том хүү нь гадаадад байдаг. Бага охин нь хотод нөхөр, хүүхэдтэй. Нөхөр нь бас компанийн захирал. Зовсны эцэст жаргадаг гэдэг нь ийнхүү надад тохиолдоод байна даа гэж энэ хүн ярьсан юм. Тэрбээр "Хүн архийг ууж болно. Гагцхүү архиндаа уулгаж болохгүй" гэж байн байн хэлж байсан юм. Түүний хувьд урдахаасаа шал өөр хүн болсон бөгөөд зөвхөн баяр ёслол, дотно найз нөхдийн хүрээнд гурван хундага татаад "тормос"-оо гишгэдэг заншилтай болсон гэнэ. Хүн болгон ингэж чаддаг бол мөн ч сайхнаа гэж өөрийн эрхгүй бодож суулаа.





Category: Ярилцлага | Views: 1119 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz