+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Friday, 2024-04-19, 11:54 AM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2013 » May » 27 » /Өгүүллэг/:: Энэ миний ээж
8:37 AM
/Өгүүллэг/:: Энэ миний ээж

/Өгүүллэг/::
Энэ миний ээж

Автобусны зогсоол дээр бөөн хүмүүс бужигнана.

Зорчих чиглэлийнхээ автобусыг хүлээн  зогсоцгоох эдгээр хүмүүс хоёр нарны хооронд нэг л хэвийн амьдралыг туулах нь яг л зүүд мэт. Гэхдээ л тэд хичнээн сар жил өнгөрсөн ч цаг хугацааг бага ч гэсэн хэмнэхээр автобус хүлээдэг. Хүлээлтгүй зүйл гэж хорвоо дээр нэг ч байхгүй шүү дээ. Ер нь хүлээлт гэдэг аз жаргал ч юм шиг.

"Сансар" гэсэн хаягтай цэнхэр автобус зогсоол дээр зорчигчид хэн нэгнээс зугатах мэт автобусны хаалгаар чигцэлдэн орно. Миний суудаг зогсоол дээр автобус ирэхдээ  дүүрэн хүнтэй байна. Үргэлж зогсоогоороо явна гэдэг зарим үед уур хүрмээр. Ахмад настан, жирэмсэн эхчүүд. хүүхэдтэй хүмүүс л суудал дээр тухлах эрхтэй. Автобусны хууль гэвэл энэ. Үйлчлэгч нарын хувьд бол аймшигтай ажил эрхэлдэг хүмүүс. Хөөрхийс урд насандаа эдлээгүй их уур уцаартай явна.

Үйлчлэгч хүүхэн зорчигч бүрээс мөнгө хурааж дуусгаад  нэг л хүнд тасалбар зарах гэж оролдсонгүй. Хасах хорин хэмийн хүйтэнд  богинодсон дан даавуун өмд, айхтар сэмэрсэн малгайтай цамцны гадуур ягаан куртканы энгэрийг адгайлж өмссөн эр. Нүдэнд нь нүгэл хураагүй харцтай, тэнэгдүү гэмээр эл эр автобусанд үнэгүй зорчих эрхтэй мэт. Түүүнийг  үйлчлэгч хүүхэн тоож ч харсангүй. Хачин этгээд царайнд нь хүн аймаар дүр тодроогуй ч ойртсон болгон нь түүнээс бэргэнэ. Ойр орчныхоо хүмүүсийг горьдлогын  нүдээр тойруулж харна. Хэн нэгнийг хайж байгааг тэр царайнаас би олж харсан юм. Өөрийг нь анхааралтай ажиглаж байгааг мэдсэн бололтой намайг чиглэн эрчимтэй алхаж эхлэв. Яг л эзэн хүн шиг шахцалдан  яваа хүмүүсийг зүсэн чөлөөтэй алхсаар миний дэргэд ирээд гарынхаа бугуйг заалаа. Надаас цаг асууж байгааг нь би шууд мэдэв. Утасныхаа цагийг дэлгэн түүнд харуулахад. толгой дохисноо миний утсаар яръя гэж гараа чихэндээ барин даварлаа. Би толгойгоо сэгсэрэн цааш харахдаа түүнд ярих хүн байхгүйг зөнгөөрөө мэдэж байсан юм.

Надтай таарах  болгондоо цаг асууж би утасныхаа цагийг үзүүлнэ. Тэр өмнө нь хэзээч утсаар яръя гэж байгаагүй. Энэ удаад түүнд шинэ хүсэл төрж л дээ...

Зорчигчид үймэн шуугих нь тэр. Эргэж хартал: "Энэ...Энэ миний ээж ... мөн байна... энэ миний ээж го го доо" хэмээн өнөөх эр хоёр залуухан хосыг заан ориллоо. Зорчигчид түүнийг харан зэвүүцэх нь зэвүүцэж хяламхийлэн харж байхад, урд талын суудалд суусан эмээ "Эвий минь ямар амьтаны үр юм бол доо" гэж халаглахад зарим хэсэг хүмүүс шоолж инээлдэнэ. Тэр хүмүүсийг юунаас болж инээснийг ойлгойсонгүй. Харин өөрийг нь  "энэ миний ээж мөмө мөмө" гэсээр ухрах хачин эрээс айсан мэт нугдайх эмэгтэй дэргэдэх залуугийнхаа гараас улам чанга атгахыг хараад ойлгосон юм.

Автобус дараагийн буудал дээр зогсоход нэг хэсэг зорчигчид буухад зөрөөд дахиад л зорчигчид нэмж орж ирнэ. Би энэ буудал дээр буулаа. Яг л амьдрал шиг дараагийн зогсоолийг зорих шинэ автобусыг хүлээнэ. Хачин эр хаанаасаа олсон юм бүү мэд хүлээн авагчийн чихэвч далбагартаа зүүгээд гартаа хөгжим барьжээ. Хөгжмөө асаах гэж байгаа мэт нэлээд оролдохыг нь би харж зогссон ч нэг л мэдэхэд тэр алга болсон байлаа.  Хүйтний эрч чангарах тусам хотын утаа ихэсч хоолой хорсгоно. Би хачин эрийг гэнэт санав. Тэр даарч байгаадаа  энэ хүйтэнд. 

"Энэ миний ээж...мөн байна. Энэ миний ээж го го доо...ээжээ ээжээ" гэх танил дуу сонсогдов. Тэр зүг сэтгэл эргэлээ.  Хачин эр оюутан бололтой хэсэг охидын араас "Ээжээ хүлээлдээ... мөө мөө идий ээжээ" гэсээр тэднийг гараараа заан цасан дээр лаг хийн суулаа. Тэр ээжийгээ нэхэж орилсоор. Ээжийгээ гэж хэн нэгнийг дагах эрээс хүн болгон зугатна. Яг л хорвоогоос арилсан сүнс шиг. Хачин эрийг хэн нэгэн "Миний хүү ээждээ ирээ" гэж дуудвал тэр яах бол. Миний хүү гэж дуудуулахыг хүсэж л байгаа.

"Балай амьтан бэ? ... тэнэмэл, мэдрэл муут, эргүү солиот " гэдэг үгс бол хачин эрд маань оногдсон нэр гэлтэй.

Амгалан гэсэн хаягтай автобус ирлээ. Би дахиад л олон хүмүүстэй автобусанд орлоо. Хэн нэгэн мөр лүү минь цохиход миний танил надаас цаг асуун бугуй руу гаа заалаа. Би түүнд анх удаа цаг байхгүй гэж толгой сэгсрэн нүүр бурууллаа.  Автобусны арын суудал дээр хоёр хос хэнэг ч үгүй үнсэлдэн сууна. Хачин эр тэр хоёрын дэргэд очоод "Миний ээжийг танихгүй ах... нами нами гэж байна" гэсээр хойш ухарлаа. Түүний нүдэнд гуниг олж харав. Яагаад тэгснийг бурхан л мэднэ биз. Автобус эцсийн буудал дээр зогсоход би ганцаараа буулаа. Хачин эр хаана яваа бол. Энэ хүйтэнд даарч байгаагаа даа. Ээж нь энэ орчлонгийн хаа нэгтээ байж л таараа. Эсвэл... ямар ч байсан хурдан гэртээ хариад дулаацаасай даа хөөрхий эр" гэж бодсоор гэрийнхээ үүдэнд ирлээ. Маргааш би дахиад л автобус хүлээж зогсоно.



Category: Өгүүллэг | Views: 1069 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz