+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Friday, 2024-04-26, 3:15 AM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » June » 24 » Эрүүл мэнд::Ходоод өвддөг үү? Хоол хүнсээр хэрхэн эмчилэх вэ?
8:07 PM
Эрүүл мэнд::Ходоод өвддөг үү? Хоол хүнсээр хэрхэн эмчилэх вэ?

Эрүүл мэнд::
Ходоод өвддөг үү? Хоол хүнсээр хэрхэн эмчилэх вэ?

Ходоодны арван хоёр нугалаа гэдэсний шархыг нохойн хошууны жимсний хандаар эмчлэх арга

Нэгдүгээр арга: 1ш нохой хошуу жимсийг 1 стакан буцламгай усанд хийж 10-12 цаг хандлаад, 10 минут буцалгаж, бага зэрэг зөгийн бал нэмж хэрэглэнэ. Өдөрт 2 удаа хоол идэхээс өмнө 1/2 стаканаар ууна. Хүүхдэд 1/4 стаканаар өгнө.
Хоёрдугаар арга: 1ш нохой хошуу жимсийг 1 стакан усанд хийж 10 минут буцалгаад 2 цаг хандлана. Хэрэглэх хэсгээ шүүж авч байна. 1/2 стаканаар өдөрт 3-4 удаа хоол идэхээсээ өмнө ууна.

Өтгөн цустай гардаг өвчнийг нохойн хошууны мөчрийн хандаар эмчлэх

Савтай усанд 1 ц/х нунтагласан мөчирийг 30 минут зөөлөн гал дээр буцалгаад бэлэн болтол нь хандалж стаканы гуравны нэгээр өдөрт 3 удаа ууна.

Ходоодны шархыг хушганы хандаар эмчлэх

Эм бэлгэх жор, арга:
-    20 гр нунтаг хушга
-    1/2 стакан, буцламгай ус
-    1 ц/х зөгийн бал
Хандлах хугацаа: 30 минут

Энэ хугацаанд тасралтгүй хутгана. Дараа нь шүүгээд зөгийн балаа нэмж хутгана.
Уух журам: Өдөрт нэг удаа десертийн (10 мл) халбагаар ууна. Энэ хэмжээ бага мэт санагдавч эмчилгээнд хангалттай.

Бэлдмэлийг хэрэглэсний үр нөлөө:
-    Ходоодны шархыг сайн аниулна.
-    Ходоодонд хортой бичил организм үржих боломжийг хаадаг.
-    Цусны шүүрлийг зогсооно.
-    Ходоодны эд эсийн төлжилтийн үйл явц хурдасдаг.
-    Хушга өөрөө маш илчлэг, биед тустай олон чухал бодис агуулдаг.
-    Энэ нь ходоодны шархлаатай хүнд маш тустай. Учир нь уул өвчнөөс болж бодис биед муу шингэдэг. Энэ сайжирна гэсэн үг.

Тараг, ургамлын тосоор ходоодны шарх эмчлэх

Тараг 1 аяга, ургамлын тос1 х/х хольж найруулаад өдөр бүр ууж хэвших юм бол ходоодны шарх түргэн анидаг.

Ходоодны хүчил ихэдсэнийг өндөгний хальсаар эмчлэх

Хятад жор: Нэг ширхэг өндөгний хальс, ус 140мл
Бэлтгэх арга: Угааж нунтаглана.
Уух журам: Өдөрт 1 удаа буцалсан усаар даруулж ууна.
Курс эмчилгээний хугацаа: 14 хоног.

Алимны цуу хордлогоос амь аварна

Олон арга байдагийн дотор Оросын нэг ийм арга бий.
Алимаа угаагаад муудасан хэсгийг авч хаяна.
Бүдүүн ширхэгтэй үрүүлээр нухсан алимаа шилэн саванд (модон болон ваар сав ч болно) хийж 0.4кг алимны зутанд 0.5л ус гэсэн тооцоогоор буцалсан ус нэмнэ. Дээрээс нь 1 литр тутамд 10 гр зөгийн бал юм уу, элсэн чихэр холиод исэлтийг түргэсгэхийн тулд 10гр исгэгч, 20гр хатсан хар талх хийгээрэй.

Саваа харанхуй, дулаан газар (20-30С-д) таглалгүй 10 хонуулахдаа өдөрт 2 удаа модон халбагаар хутгана.
Дараа нь самбайгаар шүүж, гарган авсан 1 литр тутамд 50-100гр зөгийн бал эсвэл элсэн чихэр нэмж, лонхонд юүлээд амыг нь самбайгаар ороон, харанхуй, дулаан газарт тавина.
Шингэний өнгө тунгалаг болмогц исэлт дууссан гэж ойлгох юм. 40-60 хоногийн дараа цуу бэлэн болно.
Шингэнээ шүүж аваад, битүү бөглөж сэрүүн газар хадгална.

Цэнхэр иод ч бас хордлогоос аварч, гэдэс ходоод эмчилнэ

Хөх иод гэдэг нь иоджуулсан цардуул юм.
Энэ нь гэдэс ходоодны шархлаа, амны хөндийн эвгүй үнэр, хордлого, нүдний салстын үрэвсэл зэрэг олон өвчнийг найдвартай анагаагч, элдэв хоргүй чухал эм билээ.
Санкт-Петербургийн эрдэмтэн В.О.Мохнач цэнхэр иодоор эмчилгээ хийх асуудлыг судалж байгаа эрдэмтэдийн нэг юм.
Туршилт нь 50иад оны үеэс эхэлсэн бөгөөд дайны үед ч бас цэнхэр иодын эмчилгээ хийгдэж байжээ.
Хөх иод нь гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой юм.

Жор:
-    50мл бүлээн ус
-    10гр төмсний цардуул
-    10гр элсэн чихэр
-    0.4гр нимбэгний хүчил

Цардуул, чихэр, нимбэгний хүчлээ 50мл бүлээн устайгаа найруулж цурдуулын уусмалаа бэлдэнэ. Үүнтэйгээ нэг зэрэг 150мл ус тусад нь буцалгаад бэлдчихсэн байх хэрэгтэй.
Дараа нь цардуулын уусмал дээрээ 150мл усаа хийж хутгаж найруулаад хөрснийх нь дараа иодын 5%-ийн спиртэн уусмалаас (аптек-д зарагддагаас) 1 ц/х нэмж холиод хөргөснөөр хөх эм хэрэглэхэд бэлэн болно.
Жич: гоньд: чинжүүний оронд усан үзмийн 9%-ийн цуу хагас аяга гэсэн нэг хувилбар байдаг.
Хэрэглэх журам: Өдөр бүр хоолны дараа 1 ц/х-аар 4 удаа ууна. Дангаар нь юм уу цай, кофетой хольж уусан ч болно.


WWW.T1771.Tk




Category: Эрүүл мэнд | Views: 1542 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz