+Зар нэмэх та зараа үнэгүй тавиул [Дугаар зарнаа 99770214 зөвхөн мэссэжээр холбогдоно ]!!!!!...] [Настайчуудийн алхаж явхад дэм болдог дээрн сууж амрах боломжтой 4 том хийлдэггүй дугуйтай түрдэг тэргэнцэр зарнаа утас::99275191] ...
....[Дугаар зарнаа 99770214 ]!!!!»>>>>
Friday, 2024-04-26, 5:36 AM
Welcome Guest | RSS
Darkhan City
Main | Registration | Login
TV online
  • Russia Rapper::
  • Trash Metal
  •  Melody
  • NEW AGE
  •  Hollywood Undead – Day of the Dead
  • France Rap
Main » 2012 » July » 5 » Брэнд::Дэлхийд танигдсан Монгол брэнд
5:22 PM
Брэнд::Дэлхийд танигдсан Монгол брэнд

Брэнд::
Дэлхийд танигдсан Монгол брэнд

Цаг үе бүхэн хүний өмнө, тэр бүү хэл бүхэл бүтэн улс орон, нийгмийн өмнө сонголт хийх хувилбаруудыг гаргаж тавь­даг. Япон улс манайд дайны төлбөрт 17 сая доллар (тухайн үеийн ханшаар) төлөх болжээ. Энэ нь 1972-1977 онд Монгол, Японы Засгийн газруудын хоорондох олон удаагийн уулзалт ярилц­лага, ноот бичиг солилцооны үр дүнд социалист, капиталист нийгмийн сөргөлдөөнийг боломжийн байдлаар дуусгасан үйл явдал байлаа.
   
Нөгөө 17 сая доллараа яаж зарцуулах талаар хоёр янзын санал Засгийн газар дээр орж иржээ. Нэг нь Монголын малчин өрх бүрт 2-3 дээлийн торго, 18 аймаг, түүний сумдад хэрэглэж байгаа суудлын Газ-69 машинд 2-3 жил хэрэглэх резин дугуй авах санал байв. Нөгөөх нь ноолуурын том үйлдвэр барих тухай ХХҮЯ-ны санал байсан аж. Тухайн үеийн салбар хариуцсан яамны сайд П.Дамдины хичээл зүтгэлээр 1981 оны 9-р сарын 5-ны өдөр Говь комбинат албан ёсоор үүд хаалгаа нээжээ. Албан ёсоор гэсний учир нь тус үйлдвэр аль 1976 оны 6-р сарын 28-нд анхны туршилтын бүтээгдэхүүнээ гаргаж байв. Говь комбинат улс орондоо олон бахархах зүйлсийг дагуулж ирэв. Манай улс тэр үед жилдээ 1200-1300 тн ноолуур бэлтгэж, ЗХУ болон ЭЗХТЗ-ийн орнуудад ердөө 8-9 сая рублиэр худалддаг байжээ. Гэтэл Говь комбинат туршилтын үедээ буюу 1980 оны байдлаар 60 шахам сая доллар, 24 сая рублийн бүтээгдэхүүн борлуулжээ.
   
Ер нь Говь эхнээсээ улс орны хөгжлийн чиг хандлагад эргэлт хийх цаг болсныг толь мэт харуулагч нь байлаа. Японы Иточу пүүстэй 1978 оны 5-р сард байгуулсан МН-78-01 тоот гэрээ­ний дагуу ноолуурын үйлдвэрийн барилгыг гурван жилийн хугацаанд багтаан барихаар хэлэлцэн тохирч барилга угсралтын нарийн хуваарь гарган түүнийг хатуу мөрдөж ажил­лах үүргийг хоёр тал авсан гэдэг. Барилгын ажил эхлээд зургаан сар болж байхад Японы талаас "Та нар иймэрхүү байд­лаар ажиллаад байвал гурван жил байтугай, зургаан жил ч ажиллаад барахгүй. Хэрэв гурван жилээс хэтэрвэл Японы тал хөрөнгө хүч гаргаж чадахгүй, танайх өөрийн зардлаар ха­риу­цах болно” гэсэн шаардлага тавьжээ. Капитализмын хатуу чанга араншинг үзэл суртлаас л "мэдэх” төдийхөн, үйл хэрэг дээр хүлээж авах ямар ч хөрсгүй байсан Монголын тал ихэд сандарчээ. Дээр дооргүй л хөдөлж, ажилчид өвлийн 25-30 хэмийн хүйтэнд ил задгай, хөлдүү газар өглөөний есөн цагаас шөнийн 1-2 цаг хүртэл ажиллаж байв. Ингэж ажилчин ангийн хө­дөлмөрийг мөлжигч капитализмынхаа туршлагаар ажиллаж барил­гыг хугацаанд нь дуусгажээ. Туршилтын үйлдвэрт ирээ­дүйн Говь комбинатын ажилчид япон багш нараасаа самнах, сүлжих, хялгас ялгах, будах, оёх технологид суралцаж байлаа.
   
Говь комбинат 1984-1985 онд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг бүрэн ашиглаж эхэлжээ. Үүнээс хойш төлөвлөгөөт болон зах зээлийн эдийн засгийн үед үүргээ биелүүлсээр ирэв. Гуч шахам жилийн өмнө сонгож оноосон Говь гэдэг нэр оновчтой болсон нь одоо ч нотлогддог. Gobi гэж латин үсгээр бичсэн Монголын нэр, шошготой бүтээгдэхүүн өөрийн эх оронд төдийгүй хилийн чанадад алдаршсаар байна. Энэ нь өчнөөн бэрхшээлийг давсан Говийн үе үеийн удирдлагуудын сүйхээ, ажилчдын хөдөлмөр зүтгэлтэй салшгүй холбоотой билээ. Тус үйлдвэр хүссэнээрээ ажиллаж, сэтгэж бүтээж, ашиг орлогоо нэмэгдүүлж болдоггүй тийм хэцүүхэн арваад жилийг ардаа орхив. Гэхдээ ноолуураа түүхийгээр нь гаргаад явуулчихсанаас хамаагүй дээр. Өмнө нь Монгол улс ноос, ноолуураа анхан шатны боловсруулалт хийсэн болж, түүхийгээр нь ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудад рублиэр худалдаж, тэд цааш нь доллараар зардаг байлаа. Социализм дамын наймааг үздэггүй байсан ч Монголын ноолуур дээр бусад соц орнууд дамчин болдог байсан гэсэн үг л дээ.
   
1990-ээд оноос зах зээлд шилжсэнээр "Хэн чанар сайтай, өртөг багатай, хямд бүтээгдэхүүн хийж чадна тэр үйлдвэрлэгч амжилт олдог жамтай” гэсэн зарчмаар ажиллаж эхлэв. Говийн түүх бол Монгол улс зах зээлд шилжсэн түүхийн хамгийн цэвэрхэн хэсэг нь гэж болно. Олон улсын үзэсгэлэн яармагт тогтмол оролцдог болжээ. Бүтээгдэхүүнийг нь сонирхон таа­шаадаг түншүүд аажмаар бий болж эхлэв. Японы арваад пүүстэй холбоо тогтоож, тус оронд худалдаа эрхлэх хамтарсан Алтай компанийг байгууллаа. Мөн 50-100 мянган ам.доллар зарцуулж Америкт Gobi USA, Бельгид Gobi Europe пүүсийг байгуулснаар 1990 он гэхэд Европт гаргадаг бүтээгдэхүүний 70 шахам хувийг түншүүд нь өөрсдийн пүүсээр дамжуулан борлуулдаг болсон байдаг. Говийн танилууд, найз нөхөд, хамтран ажиллагсад олон улсад нэмэгдсээр байлаа.
   
Хамгийн сайн түүхий эдээр хамгийн сайхан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх нь ямар ч үйлдвэрлэлийн зорилго. Үүнд чанартай түүхий эд, орчин үеийн техник хангалттай биш. Бүтээгдэхүүний чанар, хийц загвар, өнгө үзэмж зэргийг зөв хослон нийцүүлэхэд хүний оюун ухаан, авъяас чадвар "ус шиг” хэрэгтэй. Ингэж байж л ноолуураа "дойлуур” болгоно.
   
1990-ээд оны дундуур Францын нэрт загвар зохион бүтээгч Пьер Карден Говь компанийн Загвар зохион бүтээх төвөөс эхлэн үйлдвэрийн бүх дамжлагаар орж танилцаад, дэлгүүрээс нь 1200 ширхэг бүтээгдэхүүн захиалж байв. Энэ нь ямар ч загварын шоунаас илүү сурталчилгаа болсон юм. Говь зах зээлийн шуурганд гудайлгүй тэсч үлдэж чадсан нь "Давшингуй”, "Чөлөөт” хоёрын ач гэж болно. "Давшингуй” нь өөрийн гараар хийсэн бүтээгдэхүүнээ өөрсдөө "сууж хүлээх бус, явж гүйцэх” зорилгоор шинэ шинэ худалдан авагчдыг эрж хайж, уйгагүй хөөцөлдөн олох бодлого. "Чөлөөт” нь ганц хоёр худалдан авагчид "онцгой эрх, дарх” эдлүүлж түүний юу хэлж, хэзээ яахыг харж суулгүй, зах зээлийн өргөн боломжийг чөлөөтэй ашиглаж олон худалдан авагчтай болох гэсэн ойлголт.
   
Говийнхон энэ зорилгодоо хүрчээ. 1996 оноос эхлэн ашиг хуримтлалдаа тулгуурлан хүчин чадлыг нь нэмэгдүүлэх зорилгоор үйлдвэрийн өргөтгөл хийв. Ингэснээр бэлэн бүтээг­дэ­хүүний борлуулалтыг өсгөх замаар ээрмэлийн хоёр үйлдвэр байгуулж 28-60 номерийн утас буюу даавуу үйлдвэрлэх болжээ. Энэ дэвшил нь энгийнээр ойлгуулбал монгол хүн ноолууран дээл өмсөх боломжтой болсон гэсэн үг л дээ. Мөн тухайн үеийнхээ технологийн түвшинд шинэчилсэн тоног төхөөрөмж ашиглан нарийн ээрэхийн системд оруулах ажлыг хэрэгжүүлэв. Энэ хоёр системд суурилсан нэхмэл эдлэл, даавуу цэмбэ, өргөн хөнжил нэхэх технологийг нэвтрүүлжээ. Өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж Говь-2 дагуул үйлдвэртэй болж чадлаа.
   
Энэ нь ямар ч цагт Говь голыг нь алдахгүй байж чадсаныг харуулдаг. Шинэ зуун, шинэ мянганаар овоглосон хөгжил дэвшлийн хурдтай цаг үе ирлээ. Төр, засаг бизнес хийх нь утга­­гүй, шаардлагагүй болжээ. Татвараа л авах нь "Таны эрх” гэмээр. Тус компанийн нийт хувьцааны 70 гаруй хувь нь төрийн мэдэлд байсан 2007 онд тус компани 700 сая төгрөгийн алдагдалд хүрсэн байв. Олон улсын нээлттэй дууд­лага худалдаагаар Эф Си Ай ХХК тус үйлдвэрийг хувь­чилж авлаа. Компанийн засаглал нээлттэй болж, шинэ менеж­ментээр ажилласнаар гурван жилийн хугацаанд багагүй ажил амжуулжээ. Японы Shi ma Seiki компаниас сүлжмэлийн 60 машин нэмж авснаар нийт 122 машинаар жилд хагас сая гаруй бүтээгдэхүүн хийж үйлдвэрлэлээ нэг дахин нэмэгдүүлэв.
   
Шинэчлэл үргэлжилсээр. Нэхмэлийн үйлдвэрээ Герман, Швейцарийн машинаар тоноглож, жилд 275 мянган метр нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай болгосон байна. Мөн хамгийн сүүлийн үеийн принт технологийг нэвтрүүлж, "Бусдаас дэгжин ноолуур” уриатай Принт загварын коллекци худалдаанд гаргаж, хэрэглэгчдээс өндөр үнэлгээ аваад байна.
   
Итали, австрали, орос, болгар, герман, америк, солонгос хэрэглэгчид Говийн бүтээгдэхүүнд дасах хандлагатай болжээ. Тэд дэлхийн жишгээр жил бүр хоёр удаа коллеци гаргаж байгаа бөгөөд 2011 онд загварын ертөнцийн топуудын нэг, Италийн дизайнер Саверио Палателлитай хамтран ажиллаж байна. Үүний сацуу технологийн шинэчлэл, боловсон хүчний сургалт, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд нийтдээ 17.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж.
   
Алдагдалтай байсан үйлдвэр ашигтай ажиллах болов. Хувьчлагдсанаас жилийн дараа буюу 2008 онд 689 сая төгрөгийн ашигтай ажилласан бол 2009 онд 20.2 тэрбум төгрөгийн борлуу­лалт хийж 1.5 тэрбум төгрөгийн ашиг олжээ. Харин 2010 онд 28.8 тэрбумын борлуулалт хийж, ашгаа хоёр дахин их буюу 3.8 тэрбум төгрөг болгов. Эдүгээ манай улсад ноос, ноолуурын анхан шатны боловсруулалт хийдэг 29, сүлжмэлийн 18, утас ээрдэг 30 үйлдвэр, үүнээс гадна 200 орчим хоршоолол бий. Урд хөршийн үйлдвэрүүд ч орж ирээд техникээ суурилуулчихсан байгаа.
   
Ноос, ноолуурын үйлдвэрүүдийн гол бэрхшээл нь түүхий эдийн хомсдол юм. Цаг цагийн салхинд гучин жилийн туршид ганхаагүй Говь ХК-ийн өмнө ч энэ бэрхшээл байна. 20 сая ямаатай байсан Монгол улсын үйлдвэрүүд ноолуургүйн зовлонг үздэг нь сонирхолтой. Нийт ноолуурын 20 хувийг л дотооддоо боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгож гаргадаг байна. Харин үлдсэн 80 хувь нь анхан шатны боловсруулалт хийсэн нэрээр ямар ч татваргүйгээр урд хөрш рүү ачигдаж Made in China шошготой бүтээгдэхүүн болж бусад орны хэрэглэгчдэд хүрдэг аж. Төгрөгөөр аваад доллараар зардаг нь ЭЗХТЗ-ийн үеийг санагдуулдаг. Хятадууд зүгээр ч нэг импорт­лоод авдаггүй, бодлоготойгоор муу чанарын ноолуураа гарал үүслийг үл харгалзан "Монгол ноолуур” гэж зах зээлд гаргадаг болоод уджээ.
   
Энэ нь бүтээгдэхүүний чанар болоод бизнесийн нэр хүндэд халдсан хэрэг юм. Ингэж нэмүү өртөг нь ч, нэр хүнд нь ч Хятадад шилжсэн монгол ноолуурын хувь тавиланг нааш эргүүлэх шаардлага байна. Үүнд төр, засгийн бодлого хэрэг­тэй. Монгол улс дотооддоо ноолуураа боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргавал 500 тэрбум төгрөг олно. Түүхий­гээр нь гаргаад үүнээс хоёр дахин багыг олж байгаа юм. Ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн түүчээ болсон Говь ХК өдгөө гадаадын 30 оронд 150 гаруй гэрээт борлуулагчтай.
   
Одоо дотооддоо 14, Токио, Софи, Москва зэрэг том хотуу­дад 26 дэлгүүрээрээ борлуулалт хийдэг. 2011-2012 онд гадаад улс оронд нэрийн бүтээгдэхүүний 100 дэлгүүртэй болох зорилт тавиад байна.     
   
2011 онд бүтээмж өндөртэй боловсронгуй тоног төхөөрөмж авч, хөрөнгө оруулалт хийснээр борлуулалтаа 50 тэрбум төгрөгт хүргэх юм. 100 хувийн цэвэр, нарийн ноолууран утсаар хөнгөн, дулаан, загварлаг бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийнхээ таашаалыг улам татсаар байгаа тус компани ирэх 4-5 жилдээ нэг сая ширхэг сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулалтаа 100 тэрбум төгрөгт хүргэх стратегитэй. Тус үйлдвэрт Монголын 1000 эмэгтэй ажиллаж 1000 гэр бүл, айл өрхийн амьдралын баталгаа болж байна. Амьдралын төлөө л ийнхүү зүтгэдэг эмэгтэй­чүүдийг ажилтай байлгаж буй учраас Говь буянтай. Үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлснээр энэ оноос 300 ажлын байр шинээр нэмэгдүүлэх боломж бүрдэх юм. Gobi-ийн илч дулааныг дэлхий ертөнц өмсч мэдэрсээр л байна. Дэлхийд танигдаад зогсохгүй дэлхийг байлдан дагуулагч монгол брэнд бол Gobi.

Амжилтын нууц
    • Хаалттай нийгмийн үед Говь комбинатыг байгуулах ХХҮЯ-ны санал "ялж” үндэсний ноос, ноолуурын анхны үйлд­вэр бий болсон нь өөрөө амжилт байлаа. Тэгээгүй бол 2-3 жилийн дараа дээл нь гандаж сэмрээд, машиных нь дугуй элэгдэж хагарсан Монгол орон ийм үйлдвэргүй үлдэх байв.
    • Анхнаасаа л дэлхийн шилдэг технологи болох Японы техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдож, ажилчид мэргэжилт­нүүдээ тухайн оронд суралцуулж, үйлдвэр дээр нь япон багш нарыг дагалдуулсан нь Монголын хөнгөн үйлдвэрийн салбарт цоо шинэ үзэгдэл болов. "Ноолуур бол цагаан алт” гэж тухайн үйлдвэрийн түүхий эдийг үнэлж байв. Хамгийн гол нь энэ бүхэн ноолуурыг алт болгох увидас шид нь Говь гэдгийг цаагуураа сурталчилж байсан хэрэг.
    • 1996 оноос үйлдвэрийн хоёр дахь шинэчлэл хийгдэж ноолууран даавуу үйлдвэрлэх технологи нэвтрүүлснээр бүтээг­дэхүүнээ өргөн олонд хүргэх бодлого баримталжээ.
    • Төрийн мэдэлд байсан 70 хувийг хувьчилж тус компани 100 хувь хувийн өмч болсноор техник, технологи, удирдлага менежментийн арга барил шинэчлэгдэж, олон улсад бараа бүтээг­дэхүүнээ хүргэх боломж гарцуудыг нээж байна.

Компанийн тухай товч мэдээлэл:
Цахим хаяг: www.gobi.mn
Байгуулагдсан он: 1981 он
Компанийн хаяг: Хан-Уул дүүрэг 3-р хороо, Говь компанийн байр, Улаанбаатар-17062, Монгол улс
Үйл ажиллагааны чиглэл: Ноос, ноолууран бүтээг­дэхүүний үйлдвэрлэл
www.T1771.Tk



Category: Брэнд | Views: 1832 | Added by: slipknot1771 | Rating: 0.0/0
Total comments: 0
letsrock АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд T1771Music.ucoz.net хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 99741771 утсаар хүлээн авна.
Манай сайт таньд таалагдаж байвал мөн сайтад нийтлэгдсэн мэдээ мэдээлэлийг түргэн шуурхай уншихыг хүсвэл "LIKE" дарнауу[www.T1771Music.Ucoz.Net]
Сэтгэгдэл бичих[Хэрэглэгчдийн оруулсан сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно.www.T1771music.ucoz.net ]deutsch flag
[MV] www.T1771Music.Ucoz.Net
    Голомт Банк

    Section categories

    TV online
    Live Traffic

    Pro

    Цаг агаар

    My FaceBook

    Statistics

    Total online: 1
    Guests: 1
    Users: 0

    LIKE BOX

    Xac Bank

    Online Country

    widget

    Western Union

    Flag Country
    free counters

    PlayList

    ChatBox

    нэвтрэх хэсэг

    Entries archive



    Copyright MyCorp © 2024 Free website builderuCoz